loading...
Yahoo-с шинэ зууны эхний 10 жилийн зарим топ 10-уудыг гаргаж байгаа. Бид өмнө нь үнэхээр сайн тоглож байсан ч аварга болж чадаагүй 10 баг зэргийг танилцуулж байсан бол энэ удаа төдийлөн их цалин аваагүй, өндөр үнэтэй гэрээ хийгээгүй ч тэрхүү цаг хугацаандаа маш сайн тоглож байсан тоглогчдыг танилцуулъя.
Шинэ зууны эхний 10 жилийнх гэхээр энэ жагсаалтанд Буллзэд байх үеийн Скотти Пиппен, 96-97 оны Сансын Рекс Чэпмэн зэрэг тоглогчид орохгүй. Дашрамд дурдахад Рекс Чэпмэн тухайн үед Сансаас байж болох хамгийн бага буюу 267 500 долларын цалин авсан ч тэрхүү улиралдаа 28 минутанд 14 оноо дунджаар авдаг байжээ.
10.Стив Нэш
Нэш бол лигийн хамгийн шилдэг 3 холбон тоглогчийн нэг хэдий ч Далласт 5 жилийн 53 сая долларын гэрээгээр хүчин зүтгэж байлаа. 6 дахь улиралдаа Нэшийг тоглуулвал Даллас 53 саяа 66 сая доллар болгон өсгөх эрхтэй байсан ч үүнийг Кубан хүссэнгүй, бушуухан 2 тийш болсон байна. Нэш дараа нь Сансыг сонгож боломжийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш тэрээр Сансаас авч буй ширхэг центээ хүртэл эргүүлж өгсөн гэж хэлж болохоор тоглолт үзүүлсэн, үзүүлсээр байгаа билээ.
9. Гилберт Аренас
6 жилийн 64 орчим сая долларын гэрээ нь тийм ч хямд, бага гэрээ биш. 2003 онд Голден Стэйтийг давуу эрхтэй чөлөөт агентийн хувиар орхин Визардс ирээд Аренас ийм гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тэрээр улиралд дунджаар 25 оноо авч, Визардсыг сүүлийн 20 жилд анх удаа улирал дараалан плей-оффт багтааж, өөрөө лигийн томоохон оддын нэг болж дөнгөсөн. Харин өнгөрсөн улирлын эхэнд аварга том гэрээ хийсэн ч гэмтлийн улмаас тоглоогүй л байна.
8. Пежа Стоякович
Яг тухайн үед бол Сакраменто лигийн хамгийн шилдэг баг байсан. Харин багийн 2 дахь лидер нь 6 жилийн 45 сая долларын гэрээтэй байсан нь багад тооцогдох аж. Кингзийн лидер Уэббэр 6 жилийн 120 гаруй саяын гэрээг “”уруудах” дөхсөн үедээ хийж байсантай харьцуулахад Пежагийн үнэлэмж арай л бага байж дээ. Гэхдээ Пежа Кингзээс яваад Пейсерс, Хорнетст ирээд төдий л сайн тоглохоо болиод байгаа.
Шинэ тоглогчийн цалингийн дээд хязгаарыг тогтоохоос өмнө уг хэмжээ нь харьцангуй байлаа. Кидд 2003 он хүртэл шинэ тоглогч байх үедээ байгуулсан гэрээгээр тоглодог байж. 2002, 2003 онуудад Нетсийг 2 жил дараалан финалд шалгаруулсныхаа дараа л нэг юм мега гэрээ байгуулсан гэхээр аль хэдийн оргил үеэ өнгөрөөгөөд байсан гэж хэлж болно. Кидд 1994 онд 9 жилийн 60 орчим сая долларын гэрээ хийж байж. Киддийн багтаа оруулсан хувь нэмрийг нь авч үзвэл тун ашигтай гэрээ. Тухайн үедээ ч боломжийн л байх, гэхдээ ийм урт хугацааны гэрээ байгуулаагүй бол Киддэд түрийвчээ улам түнтийлгэх олон боломж байсан биз ээ.
6. Рон Артитс
Артист байнга хэл ам таталж, тоглох эрхээ ч хасуулж, цалингаараа ч торгуулж явсан нэгэн. Гэхдээ тэр сайн тоглогч гэдэг нь эргэлзээгүй ч өндөр цалин авч байгаагүй. Магадгүй түүний тааварлашгүй араншингаас болоод сонирхох багууд цөөн байдаг ч юм бил үү. Артист Пейсерс, Кингз, Рокитс зэрэг багуудаас ойролцоогоор 6 жилд 42 орчим сая долларын цалин авч байсан.
5. Ману Жинобили
Жинобили НБА-д элссэнээсээ хойш 2 гэрээ хийсэн бөгөөд 2-уулаа л Спэрст тун ашигтай гэрээ. Эхнийх нь бүр 2 жилийн 2.9 сая долларынх. Дараагийнх нь 6 жилийн 52 саяынх. Хэдийгээр Ману 2008-2009 оны улиралд гэмтэлтэй зууралдаж өнжсөн ч одоогийн лигийн хамгийн олон талтай, тоглолтыг өөрчлөх чадалтай авьяаслаг тоглогчдын нэг хэвээр.
4. Бен Уоллес
Орландо тухайн үед Бенийг ойшоогоогүй, харин Грант Хиллийг аваад баярлаж байлаа. Хилл ч тэр үедээ супер од л байсан ч гэмтлийн улмаас ямар ч үр дүнгүй хэдэн улирлыг Мэжикт үлдсэн. Бараг тоглоогүй гэхэд болно. Харни Бен Уоллесийг Детройт авч, 6 жилийн 30 саяын гэрээ байгуулаад ямархуу баг болсон, хэр зэрэг өндөр амжилт үзүүлснийг бид мэднэ.
Гэхдээ Бен дараа нь Буллз, Кавальерсийг багагүй шатаасан.
3. Чонси Биллапс
Биллапс Детройтод ирсэн 2002 оноос өмнө лигийн нүүдэлчдийн нэг байлаа. Харин Пистонст ирснээсээ хойш багийнхаа лидер, лигийн аварга, финалын МВП, Бүх оддын тоглолтын байнгын оролцогч нэгэн болсон. Энэ үедээ тэрээр 6 жилийн 35 сая доллар л авдаг байжээ.
2. Крис Пол
NBA-ын цалингийн дүрэм журам тун боловсронгуй гэж хэлж болно. Тоглогч олон жил тоглосон, нас ахисан үедээ өндөр цалин авах боломжтой бол шинэ залуу тоглогчид хэчнээн од байлаа ч өчүүхэн цалин авдаг. Эдгээр залуусын тэргүүн эгнээнд Крис Пол нэрлэгдэж байна. Пол Хорнетсээс 3 жилийн хугацаанд 10 хүрэхгүй сая доллар авчээ. Ер нь аль ч багт байсан ийм л цалин авна, энэ бол дүрэм.
1. ЛеБрон Жеймс
ЛеБрон лигт элссэнээсээ хойш байнга л Үнэ цэнтэй тоглогчийн хэмжээнд тоглож байсан ч 4 жилийн 19 саяыг авдаг байжээ. Рашард Льюис ийм хэмжээний мөнгийг ганц жилд л авдаг. Гэхдээ ЛеБрон бага цалин авдаг ч зар сурталчилгаанаас, Найкаас маш их хэмжээний мөнгө авдаг, мөн ирэх улирал дуусаад ямар нэгэн багтай хамгийн дээд хэмжээний гэрээ хийх нь тодорхой.
loading...






lebronii shine geree neleen ondor unetei boloh baihdaa
loading...
Энэ Rashard Lewis нээрээ цалингийн тал дээр арай л overestimated юмаа.
loading...
Хөлбөмбөгийн тухай мэдээ оруулж байгаад уучлаарай гэхдээ Интерийн фенүүдэд зориулж хэлэхэд Интер 2009-2010 оны Аваргуудын Лигт оролцох тамирчдынхаа нэрийг УЕФА-д өгсөн байна Forza Inter :
Goalkeepers
1 Francesco Toldo
12 Julio Cesar
21 Paolo Orlandoni
Defenders
2 Ivan Ramiro Cordoba
4 Javier Zanetti
6 Lucio
13 Maicon
23 Marco Materazzi
25 Walter Samuel
26 Cristian Chivu
39 Davide Santon
Midfielders
5 Dejan Stankovic
7 Ricardo Quaresma
8 Thiago Motta
10 Wesley Sneijder
11 Sulley Muntari
14 Patrick Vieira
19 Esteban Cambiasso
20 Joel Chukwuma Obi
30 Amantino Mancini
52 Antonio Esposito
Strikers
9 Samuel Eto’o
18 David Suazo
22 Diego Milito
45 Mario Balotelli
loading...
hi lebronii shine geree neleen ondor unetei boloh boloolso ix bnaaa..ter odoo boltol nba d king bnshuudeee..
loading...
lebron NY-oos ireh jil hamgiin bagadaa 5-10 jiliin 100-200 saya $-iin gereenii sanal huleej avna bh.
loading...
Wade-iig eagaad oruulsangui be!D-Wade anx 2003 ond Miami-d ireed eaj bujignuulj bailaa!Anx orj irsen uliraldaa l Heat-iig playoff-d shalgaruulj,odoogiin ene undur tsalin abaxaasaa umnu 2006 ond finald gartsaagui xojigdoj bsan bagaa 3-6 daxi toglolt boltol yaj chirch NBA CHAMPION bolgoj bailaa daa!Ter bol sagsan bumbugiin IQ talaaraa GREATEST ONE yum shvv!
loading...
Yahoo why Wade-iig oruulaagui yum bol doo!D-Wade anx 2003 ond Miami-d ireed eaj bujignuulj bailaa!Anx orj irsen uliraldaa l Heat-iig playoff-d shalgaruulj,odoogiin ene undur tsalin abaxaasaa umnu 2006 ond finald gartsaagui xojigdoj bsan bagaa 3-6 daxi toglolt boltol yaj chirch NBA CHAMPION bolgoj bailaa daa!Ter bol sagsan bumbugiin IQ talaaraa GREATEST ONE yum shvv!
loading...
сайхан мэдээ
loading...