Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » US Open, Талбайн теннис » Сафина, Шарапова, Роддик, Блейк …

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/f/f3/US_Open.jpg/100px-US_Open.jpgДэлхийн чансааг тэргүүлэгч Динара Сафина Америкийн нээлттэй тэмцээнийг орхилоо. Хэдийгээр орос бүсгүйн эхний шатны оноолтууд харьцангуй сул байсан ч өөрийн алдаанаас болж ийнхүү тэмцээнээс хасагдаж байна. Тэрээр 3-р шатанд Чехийн залуу теннисчин (энэ жил 19 настай) Петра Квитоватай оноолт таараад байсан юм. Петра өнгөрсөн жилийн Ролан Гаррост 18 настайдаа 4-р шат хүртэл тэмцэж мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан ирээдүйтэй тамирчин юм. Гэхдээ энэ тулаанд Сафина өөрөө өөртөө ялагдсан гэвэл илүү онох байх. Эхний сетээс л Орос бүсгүй маш олон алдаа гаргаж, харин түүнийг нь Квитова алдалгүй ашигласнаар дээрхи ялалтад хүрсэн юм. Ялангуяа шийдвэрлэх гурав дахь сет тай-брэйкээр шийдэгдэх болоход Сафина гарцаагүй оноо авах олон боломжоо алдаж байлаа. Ийнхүү Динарагийн Их Дуулгын түрүү хүртэх мөрөөдөл дахин нэг жилээр хойшилж байна. Энэ жил тэрээр хоёр ч удаа Их Дуулгын цувралын финалд шалгарсан хэрнээ түрүүлж чадаагүйг нь бодохоор ”Мөнгөн Динара” хэмээх нэршилийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт. Жилээс жилд теннисний ертөнц дэх өрсөлдөөн ширүүсэж байгаа  болохоор ирэх жил Динарад ийм сайхан боломжууд олдох эсэх нь эргэлзээтэй. Сонирхуулахад Сафина-Квитова нарын тоглолт ”Артур Эш” ордонд явагдах байсан ч, Жеймс Блэйк-Томми Робредо нарын тулаанаас болж хойшлогдон хэмжээгээр арай жижиг ”Луйс Армстронг”-ийн талбайд явагдсан аж. Энэ нь бардам орос бүсгүйг нилээдгүй цухалдуулсан бөгөөд ”Би чинь дэлхийн номер нэг теннисчин шүү дээ, яагаад миний тоглолтыг хойшлуулж байгаа юм. Энэ бол үнэхээр шударга бус явдал. Эрэгтэй теннисчдийн тоглолтыг эмэгтэйчүүдийнхээс илүүд үздэг энэ явдлыг би таслан зогсоохыг хүсэж байна. Тэд яагаад ингэсэн шалтгаанаа бид 3 сетээс илүү 5 сетийн тоглолтыг илүүд үзнэ гэж тайлбарлсан” хэмээн өгүүлжээ. Магадгүй энэхүү явдал  Сафинагийн тоглолтонд нөлөөлсөн байх магадлалтай.

***

article-0-06479ABE000005DC-121_468x440Мелани Оудин хэмээх залуу бүсгүй Америк даяар шуугиан тарьж байна. Тэрээр тэмцээний 2-р шатанд чансааны 4-т эрэмбэлэгдсэн Елена Дементьеваг мулталсан бөгөөд энэхүү ялалтынх нь дуулиан намжаагүй байхад Оросын өөр нэгэн шилдэг теннисчин болох Мариа Шараповаг буулган авч гайхалтай амжилтын эзэн боллоо. 3 цаг гаран үргэлжилсэн энэхүү тулаанд Оудин 3-6 6-4 7-5аар Мароаг өвдөг сөхрүүлсэн юм. Меланиг ирээдүйд шилдэг теннисчдийн нэг болно гэдгийг спорт сонирхогчид мэдэж байсан ч ийм хурдан гялалзана гэж төсөөлөөгүй болов уу. Мэдээж хэрэг түүний энэ амжилтанд хөгжөөн дэмжигчдийн нөлөө маш их байгаа нь ойлгомжтой. Тоглолтын турш Америкчууд нутгийнхаа бүсгүйг дэмжиж урам зориг хайрлаж байлаа. 1991 онд төрсөн энэ жил ердөө 17-хан настай Оудины мэргэжлийн карьер 2008 оноос эхлэлтэй бөгөөд альхэдийнэ ITF -ийн гурван түрүү хүртээд амжжээ. Түүний дараагийн учраа нь Надья Петрова байх юм. Чансааны 13-т бичигдэж байгаа Надья, Хятадын Жен Зенг 6-4 6-1-р ялж 4-р шатанд шалгараад байгаа ажээ.

***

Ийнхүү эмэгтэйчүүдийн төрөлд Америкчүүд эгч дүү Уйльямсаас гадна дэмжих бас нэгэн тамирчинтай болсон бол эрэгтэйчүүдийн төрөлд дэмжих тамирчид нь  улам бүр цөөрсөөр байна. Өчигдөр тэдний гол найдварууд болох Энди Роддик, Жэймс Блэйк, Сэм Куйрэй нар ялагдаж, тэмцээнийг орхисон ажээ. Роддикийг нутаг нэгт Жон Иснер 5 сет үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст 7-6 (7-3) 6-3 3-6 5-7 7-6 (7-5) -өөр буулган авсан аж. Харин Сэмийн хувьд Шведийн Робин Содерлингд мөн л таван сетийн тэмцлийн эцэст ялагдал хүлээсэн ажээ. Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэгүүдээс хасагдсан нь ганцхан Роддик болоод байна.

Ингээд та бүхэн өнөөдөр явагдах тоглолтуудын мэдээлээс хүргэе. Бельгийн алдарт Ким Клийстерс-Венус Уйльямстай, Серена Уйльямс-Даниел Хантуховатай, Оросын Вера Звонарева Италийн Флавио Пеннеттатай тус тус өрсөлдөнө. Мөн Рафаель Надаль нэг нутгийн Николас Алмагротай, Хуан Карлос Ферреро Францын Жиль Симонтой, Аргентиний Дель Потро Австрийн Даниель Коеллерертэй тоглох ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. fly says:

    aa chaavasda roddick demjeed bhad yavahgyima neg tyryy avchaasaida

    GD Star Rating
    loading...
  2. blue says:

    bi ene udaa Pennetta-g demjij baina ter busgui ene jiliin avaraga bolno ta nar harjil baigaarai.urid shono Zvonareva-tai togolson ehnii seted hojigdson daraagiin seted zvonarevag-n 6-n much point-g togtooj hojood harin 3 dahi set-d 6-0 oor iluurhen hojison yum .margaash busgui maani Serena-tai toglono. amjilt husiye Italian girl!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: