Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Tiger league » Хангарьд багийн онцгой амжилт

GD Star Rating
loading...

“Tiger League 2009” тэмцээний сүүлийн өдрүүд 09 сарын 05, 06-ны өдрүүдэд явагдан аваргаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээн алдаатай, оноотой бас сургамжтай тэмцээн болон өнгөрлөө. Шөвгийн 8 багийн нэрс тодрох үеэр Халиун Од багийг тэмцээний дүрмийг илтэд зөрчсөн талаарх баримтжуулсан мэдээлэл бүхий мэдэгдэл бичиг ХСХДХолбоонд ирснээр холбооны зүгээс зохих арга хэмжээг аван Халиун Од багийн хийсэн бүх гоолыг үгүй болгон тэмцээнээс хасав. Энэхүү явдал тэмцээнийг зохион байгуулах хороо болон бусад багуудад сургамж болсон харамсалтай үйл явдал болсон юм.

2009.09.05

Дээрх гэнэтийн үйл явдлын “ач”-аар хэсгийн 5-р байранд бичигдэн тэмцээнээ дуусгах болоод байсан MSM баг шигшээ 8-д шалгаран улмаар “А” хэсгээс 1-р шалгараад байсан НТВ багт ямар ч боломж өгөлгүй байсаар 0:2-ийн харьцаатайгаар буулган авлаа. Энэ өдөр болсон 4 тоглолт бүгд 0:2-ийн харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд хэсгээ тэргүүлсэн багууд толгой дараалан өвдөг шороодов.

НТВ 0:2 MSM
Гоол: /МSM/ Баасанбат-1, Мөнхтулга-1

Дельта 2:0 Kitchen All
Гоол: /Дельта/ Жаргалсайхан-2

УБ Барс 0:2 Continental
Гоол: /Continental/ Шинэбаяр-1, Кубин-1

Zeus Capital 0:2 Хангарьд
Гоол: /Хангарьд/ Цогтбаатар-2

2009.09.06

Дельта 0:1 МSM
Гоол: /MSM/ Маргад
Дельта багийн хувьд бодохоос харамсал ихтэй, MSM багийн хувьд гайхалтай хожил байлаа. Бүхэл тоглолтын туршид Дельта баг гол дүрд тоглон олон сайхан боломжоо алдаж байсан ч 47 дахь минутанд 40 орчим метрийн зайнаас MSM багийн жигүүрийн хагас хамгаалагч Маргад солгой хөлөөрөө хүчтэй цохисон бөмбөг хаалгачид өчүүхэн ч боломж олголгүй гоол орсноор ялагч тодорлоо.

Хангарьд (5)0:0(4) Continental

Энэхүү тоглолтын эхний минутнаас л үзэгчдийг өндөлзүүлсэн довтолгоо, хамгаалалтын олон хувилбарууд явагдсан юм. Гэвч хоёр баг аль аль нь гоол хийж чадалгүй байсаар тэнцэн ялагчийг 11 метрийн цохилтоор шийдвэрлэхээр болов. Хоёр багийн аль аль нь маш сайн хаалгачтай болохоо харуулж хайнаа хагалах цохилтуудыг гайхалтай ур чадвар гарган хааж байсан бөгөөд эцсийн мөчид тэмцээний шилдэг хаалгачийн ялалтаар өндөрлсөн юм.

Хүрэл медалийн төлөөх тоглолт

Дельта 3:1 Continental
Гоол: /Дельта/ Энхтүвшин-1, Жаргалсайхан-1, Очирчүлтэм-1, /Continental/ Ганэрдэнэ-1

Хүрэл медалийн тоглолт гэдэг хамгийн хариуцлагатайд тооцогддог хэдий ч төдий л хүчтэй өрсөлдөөн дунд болсонгүй. Continental багийн гол тоглогчидын бэртэл гэмтэл, ялангуяа хаалгач Амарбаясгалан, довтлогч Кубин нар тоглох боломжгүй байсан нь тэдний тоглолтонд нөлөөлсөн болов уу.

Аваргийн төлөөх тоглолт

Хангарьд (3)0:0(2) MSM

Аваргийн төлөөх тоглолт харин энэ өдрийн хамгийн хүнд хэцүү, ширүүн тоглолт болсон юм. Хошой мөнгөн медальт MSM багийн эсрэг урьд нь медалийн төлөө тоглож үзээгүй Хангарьд баг гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм. Ялангуяа тэдний хаалгач Энхжаргал үнэхээр багийн 50% нь байж багаа аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 4-хөн минутын өмнө Хангарьд багийн хамгаалагч бөмбөгөнд гар хүрснээр 11 метрийн торгуулийн цохилт хийх алтан боломжийг MSM багийнхан авсан хэдий ч хагас хамгаалагч Мөнхтулга цохисон бөмбөгөө хаалгуусан юм. Цаг сунган тоглосон боловч төдий л аюултай довтолгоо бололгүй байсаар аварга багийг 11 метрийн цохилтоор шийдэх болов. Энэхүү цувралд хоёр багийн хаалгачид маш сайн байсан хэдий ч MSM багийн тоглогчид өөсрдийн цохилтуудаа тун муу гүйцэтгэснээр Хангарьд баг “Tiger League 2009” тэмцээний аварга боллоо.

Tiger League тэмцээнд жил бүр өөр өөр баг аварга авдаг уламжлал энэ жил ч мөн давтагдсан бол Дельта баг 2 дахь хүрэл, MSM баг 3 дахь удаагаа мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэмцээний шилдэгүүд:

Шилдэг хаалгач: Ё.Энхжаргал /Хангарьд/
Шилдэг хамгаалагч: Г.Бүрэндэй /Дельта/
Шилдэг мэргэн бууч: Г.Жаргалсайхан /Дельта/ 11 гоол
Шилдэг тэгш тоглогч: Б.Цогтбаатар /Хангарьд/
Шилдэг менежер: Х.Насанбат /Zeus Capital/
Хамгийн цэвэр шударга өрсөлдсөн багт өгдөг “Fair Play” тусгай шагналыг Mu Gung Hwa багт өглөө.

Ийнхүү алдаатай, оноотой, сургамжтай болсон Tiger League 2009 тэмцээн амжилттай явагдан дууслаа.

ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Хангарьд багийн онцгой амжилт, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. mgl fen says:

    Алдаатай тэмцээн амжилттай өндөрлөдөг гэж үү.Хор найруулагчид хоосон хоцорч”ноёны бөх” алгаа тосогчдын багтай финалджээ. Хор Сэтгэж Хуйвалдан Дэмжигчдын Хоршоо болох зам нь шулуудваа ямар харамсалтай яасан гаслантай…

    GD Star Rating
    loading...
  2. DAMDIN says:

    Үнэндээ балай тэмцээн болсон. Батаа Мєнхєє мэтийн хэрүүл амтай гарууд новшорсоор байгаад Халиун одыг мулталсан энэ бол хамгийн лаларын зїйл. Ноёны бєх түрүүлэх ёстой гэдэг шиг лаларыг мсм баг 2т орлоо. зарга зальхай сайтай хүмүүс спортыг хүртэл новшруулах юмаа.

    GD Star Rating
    loading...
  3. BG says:

    shaal duhlaa temtseen bollo shde zohion baiguulagch nar ch, shuuj bga heden shuugch nar ch yag taarsan garuud,urid uridiin temtseenuud shigee bolj chadsanguie Orgil odoo boli boli…….

    GD Star Rating
    loading...
  4. tumuruu says:

    ene jiliin tiger hezee ehleh we

    GD Star Rating
    loading...
  5. tumuruu says:

    2010-2011 onii uliral hezee ehleh we tow ni garsan u ene jil shuultiin tal dree sain anhaarsan ni dr bh gj bodoj bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: