loading...

Польш улсад өнөөдөр Европын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн эхэлжээ. Энэ удаагийн тэмцээнд тус тивээс шалгарсан 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж тоглосноос өнөөдөр хэсгийн анхны тоглолтууд болж өнгөрлөө.
Дашрамд дурдахад энэ тэмцээнд шалгарсан шилдэг дөрвөн баг нь ирэх онд Туркэд болох сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөх юм.
А хэсэг
Македон 54:86 Грек
Польшийн Познан хотноо болсон А хэсгийн анхны тоглолт 2005 оны Европын аварга Грек цагтаа NBA-д данстай байсан Василиус Спанулис, Иоаннис Бурусис нарын ачаар сулхан баг болох Македоныг 32 онооны зөрүүтэй уншиж орхив. Василиус багаа тэргүүлж 17 оноо авсан бол Иоаннис 11 оноо, 8 самбар авч тус тоглолтын шилдгээр тодорчээ.
Израйл 79:86 Хорват
Израйлын довтлогч Лиор Елияху төгс тоглолт үзүүлж 17 шидэлтийнхээ 13 – ыг оновчтой болгож өөрийн карьерийн хамгийн өндөр оноо болох 31 оноо, 6 самбараас авалт хийсэн ч баг нь Хорватын шигшээд хожигдчихлоо. Харин Хорватаас Никола Вуичич 21 оноо авч багаа тэргүүлсэн байна.
Б хэсэг
Латви 68:81 ОХУ
Аваргаа хамгаалж байгаа Оросын шигшээ багт 2007 оны Европын шилдэг тоглогч, багийн лидер Андрей Кириленко нь энэ удаад оролцсонгүй. Гэсэн ч аваргын буурь зааж Латвийг 13 онооны зөрүүтэй хожсон байна.
Оросын шигшээд тоглож буй аль арван жилийн өмнө NBA-ийн Денверийн багт тоглож байсан довтлогч Келли МкКарти Латвийн эсрэг 24 оноо 9 самбар, хамгаалагч Сергей Быков 22 оноо тус тус авч багаа тэргүүлжээ. Келли МкКарти Америкийн Чикаго хотод төрсөн юм байна.
Латвиас төвийн тоглогч Каспарс Камбала 22 оноо авч багаа тэргүүлсэн байна. Мөн NBA-ийн од Андрес Биедринс ердөө 6 оноо, 6 самбар л авчээ.
Герман 75:80 Франц
Хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй байгаа Франц лидер Тони Паркерийнхаа ачаар эхний ялалтаа авч хэрэгтэй оноо авлаа. Тэд лидер Дирк Новицкигүйгээр тоглож байгаа Германы эсрэг тоглож таван онооны илүүгээр хожив.
NBA-ийн од Тони Паркер багийнхаа сүүлийн 11 оноог авч нийт 19 оноогоор багаа тэргүүлсэн юм. Мөн Ронни Туриаф 15 оноо, 14 самбар, Николья Батум 12 оноо, 8 самбар тус тус хийж багаа тэргүүлжээ.
С хэсэг
Англи 59:72 Словак
NBA-ийн Торонто Рэпторс багт тоглодог Попс Менса Бонсу Английн шигшээ багаа тэргүүлж 18 оноо, 6 самбар гүйцэтгэсэн ч хүчирхэг бүрэлдэхүүнтэй Словакыг барсангүй. Словакын шигшээд ах дүү Лорбекийн ах болох Еразэм Лорбек шидсэн бүх шидэлтээ оруулж нийт 19 оноо авч багаа тэргүүлсэн байна. Словакын шигшээд олны танилуудаас гэвэл төвийн тоглогч Примоз Брезеч тоглож найман оноо авсан, тэрбээр цагтаа Индиана, Детройт, Торонто, Шарлотт зэрэг багуудад тоглож байсан юм. Мөн Хьюстон, Нью Орлеанс, Нью Жэрсид тоглож байсан Бостьян Накбар 7 оноо, 6 самбар хийсэн бол, Финикс Санс багт одоо тоглож байгаа Горан Драгич 14 минут талбайд тоглож нэг ч оноо авсангүй.
Испани 57:66 Серби
Дэлхийд чансаагаараа 3 – т бичигдэж байгаа, өнгөрсөн 2006 онд дэлхийн аварга болсон Испани нээлтийн тоглолтоо хожигдлоор эхлэв. Уг нь тэдний бүхий л шилдгүүд болох NBA-ийн тоглогчид ах дүү Марк, По Газоль, Руди Фернандез, Испаний гол тоглогч холбогч Хуан Карлос Наварро, шинэ од Рикки Рубио, NBA-д тоглож байсан Раул Лопез, Хорхе Гарбахоса нар бүрэлдэхүүнд нь багтжээ. Тоглолтыг эхнээс нь л Ненад Крстич тэргүүтэй Сербичүүд тэргүүлж дөрөвдүгээр үе эхлэхэд аль хэдийнээ 19 оноогоор хожиж байлаа. 4 дүгээр үед Испани оноогоо нөхөж 7 болтлоо ойртож ирсэн ч цаг хэтэрхий бага байлаа.
Сербиэс Оклахома Сити Тундерт тоглодог төвийн тоглогч Ненад Крстич 17 оноо, 6 самбараас авалт хийж багаа тэргүүлжээ. Мөн Сербийн залуу од Новика Великович 12 оноо, 8 самбар, 3 булаалт хийж багтаа тус хүргэжээ.
Харин Испаниас Хуан Карлос Наварро 14 оноо, 5 самбар, Фелипе Рейес 12 оноо 6 самбар авснаас өөр тоглогч 10+ оноо авч чадаагүй байна. Ах Газоль 9 оноо, 7 самбар авсан бол дүү Газоль 5 оноо, 9 самбар бичүүлжээ.
Д хэсэг
Болгар 78:90 Польш
Талбайн эзэн Польш нутаг дээрээ анхны хожлоо авлаа. Тоглолтын эхнээс л илт илүүрхсээр 12 онооны зөрүүтэй Болгарчуудыг буулгаж авлаа. Польшийн нэр дээр тоглодог Америкийн хамгаалагч Давид Логан 23 оноо, 9 дамжуулалт, 4 булаалт хийж, нутгийн довтлогч Михал Игнерски 22 оноо түүж, NBA-д тоглож үзсэн төвийн тоглогч Макие Лампе 17 оноо 5 самбар, 4 блок шот хийж одоо Орландод байгаа Марсин Гортат 16 оноо, 10 самбар, 5 блок шот хийжээ. Харин Болгараас Иал Ровланд 20 оноо, ирээдүйтэй тоглогч Деян Иванов 18 оноо авчээ. Сонирхуулахад Деян Ивановын ихэр Калоян Иванов мөн шигшээ багтаа тоглодог бөгөөд өнөөдөр 2 оноо л авчээ.
Литва 76:84 Турк
Өнөөдрийн хамгийн сонирхолтой тулаан. Уг нь дөрөвдүгээр үе эхлэж байхад Литва 63:61 ээр илүүрхэж байлаа. Харамсалтай нь цаашид болсон 8 минутанд 13:5 болж онооны давуу байдлаа хадгалж чадаагүй юм. Туркээс Ердэн Арслан сүүлийн хэдэн минутанд 7 оноо авсан ба нийт 16 оноо авсан юм.
Туркийн од Хедо Туркоглу 19 оноогоор багаа тэргүүлж NBA-д тоглож байсан Ерсан Ильясова 17 оноо, 6 самбар гүйцэтгэж багаа хожилд хүргэжээ.
Харин Литвээс Мариянас Петравикиус 21 оноогоор багаа тэргүүлж, мөн саяхан Денверт тоглож байгаад Европ руу буцсан Линас Клейза 12 оноо авчээ.
Жич: хэсгийн тоглолтонд хожсон багт 2 оноо, хожигдсон багт 1 оноо өгдөг.
Маргааш хэсгийн тоглолтууд үргэлжлэх бөгөөд Герман – Орос, Словак – Серби, Литва – Польш, Латви – Франц гэсэн сонирхолтой тоглолтууд болох юм байна.
loading...




oros muu bna lee turk yumuu france l gaigui yavah bh da
loading...
Орос ер нь хангалтгүй тоглож байна лээ
loading...
saihan medee bna, gevch Менса Бонсу -g Torontogoos Houston ruu neg jillin gereetei yavsaniig Temuulen uul ni medej baimaar yumaa. good luck!!
loading...
espani aimaar bureldhuuntei baij yawchih ymdaa
loading...
Spain uul ni mair sain bureldehuntei bj………….. France Spain 2o l demjine de
loading...
france spain 2 barag avargiin tuluu togloh bhaa
loading...
luol deng ben gordon 2 uul ni angli bizde
loading...
orosiin huvid lideruud ne bhgui gehed sain l bna lee. zaluu bag enenees iluu yaj sain toglohov dee. gehdee onoodor haray. сборная vs german
loading...
Haaguur uzeed bnaa humuusee
hedees garj bna
loading...
hey eniig shuud uzeh site bna u? money tolohgui alban yosnii site n dandaa money tol geed baihiin?
loading...
Slovak bish slovenia togloj bgaa shte
loading...
France changa bna shu. Tun huchtei bureldehuuntei irsen bna
loading...