Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » US Open, Талбайн теннис » Надалийг гэмтэл зовоож байна

GD Star Rating
loading...

Энэ оны Их Дуулгын сүүлийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээн талаасаа хэтэрлээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-д шалгарсан тоглогчдын нэр тодроод байгаа бөгөөд шилдэг тоглогчдын олон сонирхолтой тоглолт өрнөх нь. Рожер Федерер 3-р тойрогт цагтаа дэлхийн манлай байсан Ллейтон Хьюиттийг 4 сет тоглож хожсоноор 6 дахь дараалсан US OPEN-ий цом руу гаа дахин нэг алхам ойртлоо. Федерер оны сүүлийн Их дуулгад 36 тоглолт дараалан хожоод байгаа бөгөөд Хьюиттийг 13 дараалж хожив. Хьюитт, Федерер нар хоорондоо 23 тоглосноос Федерер 15 хожжээ. Тэгэхээр Хьюитт Федерерийн эсрэг эхний 10 тоглолтынхоо 8-д нь хожиж байж. Федерер 4-р тойрогт Т. Робредотой.

Оны эхний Их дуулга- Австралийн нээлттэй тэмцээнд шуугиулж байсан Фернандо Вердаско 4-р тойрогт Жон Иснертэй тоглоно. Эдгээр тоглогчид 2-уулаа өмнөх шатанд 5 сет хүнд хэцүү тулаан хийн гарч ирээд байгаа. Вердаско Германы Томми Хаасыг хожсон бол Иснер талбайн эзэн Энди Роддиккийг хожсон.  Вердаско биеэр томгүй бол Иснер чацархаг. Тэгэхээр Иснерийн хүчтэй давуулалтуудыг Вердаско зогсоож байж гэмээнэ хожил авна.

Оросоос үлдсэн ганц төлөөлөгч, чансааны 8-д бичигдсэн Николай Давыденкогийн өрсөлдөгч нь чансааны 12 дахь теннисчин Робин Содерлинг.  Энэ 2-ын хожсон нь шөвгийн 8-д Рожер Федерер – Томми Робредогийн хожсонтой тоглоно.

Британий Энди Мюррей 3-р тойрогт АНУ-ын теннисчин, уг тэмцээнд цагаан хуудсаар оролцож байгаа Тэйлор Дентийг 90-хэн минутын дотор 3 сет дараалан хожсоноор 4-р тойрогт Хорватын М. Силичтэй тоглох болов. Мюррей өнгөрсөн жил шигшээд Федерерт  хожигдож байсан, энэ жил түрүүлэх л зорилго тавьж байгаа биз.

317412_11_preview

Гэмтлийн улмаас сүүлийн 2 Их дуулгад тааруу тоглосон, оролцоогүй Рафаэль Надаль энэ тэмцээнд 3 номероор оролцож байгаа. Тэрээр 3-р тойрогт нутаг нэгт Николас Алмагрог 3 сетэд хожсон ч тоглолтын үеэр түүнийг гэмтэл нэлээдгүй зовоожээ.  Дараагийн өрсөлдөгч нь Францын Г. Саймон. “Хүнд тоглолт байсан, чухал хожил боллоо. Дараагийн тоглолтноос өмнө гэмтлээсээ ангижрахыг хичээх болно” хэмээн Надаль хэлж. Хэвлийн хөндий, гэдэсний уг гэмтлийг Надаль Мастеруудын цувралд Жоковичтой тоглож байхдаа авсан бөгөөд өвдөгний гэмтлээсээ эргэж ирээд удаагүй байсан. Одоо тэрээр “Би гэмтлийн тухай ярихыг үнэхээр хүсэхгүй байна. Хүн бүр л зөвхөн миний гэмтлийн талаар л ярих гэх юм” хэмээн бухимдаж байгаа гэнэ. Гэхдээ Надаль яг одоогийн тэмцээнд амжилт олохын төлөө зүтгэж байж гэмтлээ даамжруулвал ирээдүйд ямархуу хор уршигтайг сайн мэдэж байгаа нь тодорхой.

4-р тойрогт мөн Х. К. Ферреро – Х. М. Дель Потро, Ж. В. Цонга – Ф. Гонзалес, Новак Жокович – Р. Степанек нарын тоглолтууд явагдана.

Эмэгтэйчүүдийн хувьд шөвгийн 8 тоглогчийн 5 нь тодроод байна. Тэд бол Ким Клистерс, На Ли, Флавиа Пенетта, Серена Уилльямс, Катарина Бондаренко нар. Эдэн дотроос Ким Клистерсийг онцлох хэрэгтэй.

305283_33_previewИх теннистээ эргэн ирээд байгаа тэрээр 4-р тойрогт АНУ-ын Винус Уилльямсыг 3 сетэд хожиж, өөрийнх нь хэлснээр “итгэмээргүй” шуугиан тарьсан. Одоо Хятадан На Лиг хожвол хагас шигшээд хүрнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Trap says:

    kim kliesters neeree yayaya

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    Roger Federer Tommy Robredo-g hojson

    GD Star Rating
    loading...
  3. blue says:

    Nogoo Oudin batsaan chini 4-dehi Oros-g nuhchihdag bainshd,aihtar her gichii yumaa neeree,Nadia neeree zayagui yumaa ehnii set-d ilt hojichihood nuhuulchih yum,

    GD Star Rating
    loading...
  4. blue says:

    daraa ni hamagiin suuliin oros boloh Svetlana bas Denmark-n ohind ingeed Orosgui temtseen bolloodoo hoorhii gej.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: