loading...
Нэйсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн Алдрын танхимын 2009 оны гишүүдээр Майкл Жордан, Дэвид Робинсон, Жерри Слоан, Жон Стоктон болон С. Вивиан Стрингер нар тодроод байгаа бөгөөд энэ сарын 10-12-нд Спрингфилдэд албан ёсоор нэрээ мөнхлүүлнэ.
Эхний 4 нь анх удаа нэр дэвшээд л Алдрын танхимд багтаж байгаа болно. Алдрын танхимд багтахын тулд тусгай хорооны 24 гишүүний 18-ын саналыг авсан байх шаардлагатай юм.
Алдрын танхимынхныг танилцуулъя. Ер нь бол бараг танилцуулах шаардлагагүй нэрс харагдаж байгаа байх.
Майкл Жордан – тоглогч
Спортын ертөнцийн хамгийн том оддын нэг. Хойд Каролинагийн Их Сургуульд байхдаа 2 удаа оны шилдэг оуюутан болж, Нэйсмитийн болон Вудений шагналуудыг хүртэж байв. NCAA-ын 1982 оны аваргын төлөөх тоглолтын хожлын оноог Жордан авч байлаа. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Чикаго Буллз, Вашингтон Визардс багуудад тоглож, НБА-ын аваргаар 6 удаа тодорч, Бүх оддын тоглолтонд 14 оролцож, лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 5, шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор 6 удаа тус тус нэрлэгдэж байв. Мөн бүх НБА-ын 1-р баг болон хамгаалалтын 1-р багуудад олон удаа багтсанаас гадна 1988 оны шилдэг хамгаалан тоглогч, 1985 оны шилдэг шинэ тоглогчийн шагнал гардаж байж. Эдгээр дээр олимпийн наадмын хоёр алтан медаль мөн нэмэгдэнэ. ҮСБХ-ны 50 жилийн ойн үеэр бүх цаг үеийн шилдэг 50 тоглогчийг нэрлэхэд Жордан багтсан нь тодорхой.
Дэвид Робинсон – тоглогч
Робинсон кареерийнхаа туршид Сан-Антионо Спэрст тоглон, NBA-ын аваргаар 2 удаа тодорч, Бүх оддын тоглолтонд 10 удаа оролцож, NBA-ын 1-р багт 4 нэрлэгдэн, Үнэ цэнтэй тоглогчоор 1 удаа шалгарч, 50 жилийн шилдэг 50 тоглогчийн тоонд багтаж байсан байна. 1992 болон 1996 оны олимпийн алтан медальтай.
Жерри Слоан – дасгалжуулагч
Жерри Слоан залуудаа тоглогч байв. Дасгалжуулагчийн кареераа тоглож байсан Буллз багийнхаа туслах дасгалжуулагчаар эхэлж, дараа нь Жаззийн ерөнхий дасгалжуулагч болсон. Тэрээр лигийн түүхэнд нэг багийг удирдан 1000-аас дээш ялалт авсан ганц дасгалжуулагч. Мөн хожлын хувь нь 60-аас дээш бөгөөд Жаззтай хамт 2 удаа шигшээ тоглолтонд шалгарч, плей-оффт 18 улирал үлдэж байв. Нийт хожлынхоо тоогоор лигийн түүхэнд 4-т бичигддэг бөгөөд одоо ч Жаззыг амжилттай удирдаж явна.
Жон Стоктон – тоглогч
Кареерийнхаа туршид Юта Жаз багт тоглосон тэрээр 15806 оновчтой дамжуулалт, 3256 дамжуулалт таслалт гүйцэтгэсэн бөгөөд аль аль нь дээд амжилт хэвээр байна.БҮх оддын тоглолтонд 10 удаа оролцож, Робинсоны адил 50 шилдэг тоглогчийн тоонд багтан, 1992, 1996 оны олимпийн алтан медалиуд авч байв.
С. Вивиан Стрингер – дасгалжуулагч
800 гаруй ялалттай тэрээр эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хамгийн их ялалттай 3 дасгалжуулагчийн тоонд ордог юм байна. Стрингер гэгч энэ бүсгүй NCAA-ын шилдэг 4-т 3 өөр багийг сургуулийг удирдан багтаасан анхны дасгалжуулагч. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн гэж байгаа.
Эдгээр 5 хүндтэй хүмүүс Алдрын танхимд нэрээ мөнхлөх нь.
loading...




Aguu yum aa!!!!!
loading...
jordan bol jordan shuu dee
loading...
Ehnii 4 bol ugaasaa todorhoishdee
loading...
aguu aguu.awsan shagnal ene ter n bol zugeer hun zodoj alahaar ih yumnuud.hehe
loading...
Admiral bagtsand mash ih bayartai bn uneheer hamgaalaltiin aguu master shuu
loading...
UNAHEER AGUU TOGLOGCH DASGALJUULAGCH NAR BAGTJEE. M-J BOL TASARHAI SH DE
loading...