loading...
Монголын гурван боксчин медалийн төлөө шалгарч үлдлээ. Ялваас хүрэл медаль, ялагдвал шагналт байранд орох юм. Тэд бол Монгол улсын гавьят тамирчин олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба 48 кг жинд эхний тойрогт хийлж, удаад нь Словак, Бразилийн боксчдыг хожсоноор энэ хүрсэн бол, Монгол улсын гавьят тамирчин, Ази тивийн аварга Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 64 кг жинд эхний тойрогтоо Словак, Румын, Италийн боксчдыг нураасаар шилдэг наймд шалгарсан.
Гурав дахь боксчин нь 51 кг-ийн жинд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байгаа Нямбаярын Төгсцогт. Тэр эхний даваанаас Энэтхэг, Словак, Иреандын боксчдыг ялсаар шилдэг наймд шалгарч үлдлээ.
Нямбаярын Төгсцогт маань одоо Италийн боксчин Винценчо Пикардитай нутаг дээр нь тоглоно. Энэ залуу өмнөх даваанд Хятадын Чао Лиг 11:5 аар ялж нутгийнхаа дэвжээн дээр шилдэг наймд шалгарчээ. Пикарди дэлхийд чансаагаараа дөрөвт бичигдэж байгаа Италийн гол найдваруудын нэг юм байна.
Энэ жинд эзэн орны боксчин, манай Монголын Н.Төгсцогт нараас гадна, Оросын Миша Алоян Тайландын дэлхийд тавд бичигдэж байгаа Амнат Руэнроэнг хоёр хоорондоо таарч медалийн төлөө үзэхээр болсон, мөн Кубын шилдэг боксчин, дэлхийд чансаагаараа гуравт бичигдэж байгаа Ямпиер Хернандез Гонзалез ба түүний өрсөлдөгч Пуэрто Рикогийн МкУилльямс Арроёо юм байна.
Английн Халид Яафай, Германы Ронни Беблик нар хоорондоо тулалдана.
Манай тамирчин ялбал медалийн өнгөө шийдэх тулаанд Тайланд, Оросын ялсантай нь хүч үзэх юм байна.
64 кг-ийн жинд У.Мөнх-Эрдэнэ маань медалийн төлөө Украйны боксчин Олександр Кличкотой тулалдана. Энэ жинд эхний даваанд Туркменистаны боксчинг хүнд цохилтоор, Иорданы боксчинг 22:4 өөр, дэлхийн чансаа нь 12-т явсан Марракогийн боксчинг 18:3 аар “уншиж” одоо медалийн төлөө тоглохоор гарч ирсэн юм байна.
Манай хүн ялбал Кубын боксчин, чансаагаараа нэгт явж байгаа Иглисеас Сотолонго, Английн боксчин сая олимпийн хүрэл медальт, медалийн төлөө манай Мөнх-Эрдэнийг ялсан Францын боксчинг ялсан Скотт Кардл хоёрын ялсантай медалийн өнгө шийдэх тулаан хийнэ.
Мөн Америкийн Франк Гомез, Латвийн боксчинтой шөвгийн наймд таарсан аль ялсан нь Казахстаны Рустам Сваев болон Унгарын Гюла Кейт нарын ялсантай медалийн өнгөө шийднэ.
Манай хоёр боксчин ялсан баяртай мэдээний араас хар мэдээ хөвөрч байна. Юу гэвэл манай боксын багийнхан шүүгч хахуулдахыг оролдсон хэрэгт орсон байна. Энэ талаар aiba.com мэдээлжээ.
Үүний улмаас зөвхөн дасгалжуулагч, тамирчдыг үлдээгээд бусдыг нь дэлхийн аваргад оролцох ямар нэгэн эрхийг нь хассан бололтой.
Маргааш манай боксчин 48 кг-ийн жингийн медалийн төлөө Пүрэвдоржийн Сэрдамба маань Армений боксчин Ховханнес Даниелянтай тулалдана. Тоглолт УБ-ын цагаар оройн 9:30 – д эхлэх юм байна. Манай хүн шууд эхэнд тоглох бололтой.
За мөн 51 кг-ийн жингийн Нямбаярын Төгсцогт Италын боксчин Винченцо Пикарди нар шөнийн 2:30-д тоглоно. Тэд хоёр дахь тулаанд буюу ойролцоогоор 2:45 минутанд рингэн дээр гарах байх.
64 кг-ийн жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнийн тулаан ч мөн 2:30-д эхлэх юм байна.
Ингээд Монголынхоо тамирчиддаа амжилт хүсье. Гурван медаль авах болтугай…
loading...




za ta nariinhaa omnoos zalbirah bolnoo. monherdendeee mash ih naidaj bgaaa shuuu. amjilt husie uuuhaaaaai
loading...
hi. anduud mini amjilt husie….ta nariinhaa omnoos zalbirnaa…..amjilt……
loading...
muugiii naiz n bna aaaa chi shuu onjawaaaa shaana shuu odo tsag n irseeeen 2ula zunduu temtseend tsug yvj baisan odoo avraga bolnoooo
loading...
shaaana shuu muugii chi bid 2 xeden jilch tsug temtseend yvlada xojigdox xojix ye zunduul baidag baisan odoo avraga bolox tsag irseen naidaj bga shuuu xamgiin gol uxaaantai toglox xeregtei shuuu
loading...
Монгол эх орныхоо нэрийг дуурсгаж, алдрын тавцанд зогсоорой. Монголчууд бид та 3-ынхаа дээлийн захыг мушгиж, найдаж суунаа. Амжилт хусье.
loading...
uuhai !!! 3 tamirchindaa amjilt hysie!!!
loading...
medali avahgui bol bi ta 3 -t gomdono shuu medali avna aaaaaaaaaaaaaaa
loading...
nam tsohiod ter altiig ni awaad ireerei tegwel gomdoohgvishuu elbegee agaa
loading...
Za yunii umnu im goe medee duulsandaa bayrtai bna aa! 3 tamirchin medaliin tuluu yum bna shuu dee! Mongoliin ard tumen maani bugd l ta 3iigaa ylaasai gej bodoj bga tiimees bidnii ene ih zalbiral ta buhand maani huch bolj ochood ylaltiig avchrah n damjigggui yum aa! Uragshaa! Mongol iluu iluu iluu
loading...
mongolchuud iluu ,iluu 3-n medali ireh boltugai
loading...
za oilgoloo naizyydaa.Xugshin hi xicheenee,Ter myy Armen yu um be Namaig orosod ybj baixad 2000 $ abaad zygtsan xylgaichiin duu gesen alnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
loading...
Amjilt chadnaaaaa Uragshaa zaluusaa
loading...
Манайхан хахуулийн хэрэгт орсон гэдэг чинь харин гоц мэдээ байна даа.
loading...
Ìàíàéõàí áóò íèðãýýä àëòàí ìåäàëèéí ýçýä áîëîîä èðýýðýé ãýæ åðººå
loading...
serdamba saihan heljee oortoo itgeltei bga yum bn am aldbal barij boldoggui ta 3 yumar ch gesen medali avaarai alt mongo hurel n hamaagui avaad ir uziii ta 3-n araas gandan garch nom unshuulhaas
loading...
End nogoo taagui medee bn daa
Ner xunded ontsgui l um. chadlaaraa l zutgesen bol goe bxgui yu
http://www.aiba.org/en-US/news/ozqsp/newsId/2598/headlines.aspx
loading...
Mongolii tamirchid delhiin tuvshind garj baigaa gedgiig enedees haragdaj bna.Manai judo boksiin tamirchid yamar sain baigaag helj bolnoo manaih ene delhiin avargaas zaaval alt avah heregtei shyy
Mongoliin ard tymen chine deelniichine zahiig mushgih bolno shyy
loading...
AIBA буюу Сонирхогчдын боксын олон улсын холбооноос Милан хотноо зохиогдож буй ДАШТ-д оролцож байгаа Монголын шигшээ багт мэдэгдэл хүргүүлжээ. Сонирхогчдын боксын олон улсын холбооны албан ёсны вэбсайтад тавигдсан энэхүү таагүй мэдээг орчуулан хүргэвэл:
AIBA-гийн гүйцэтгэх зөвлөл 2009 оны Миланы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн төлөөлөгчдийн гаргасан зан байдал, үйлдлийн талаар авч хэлэлцээд мягмар гаригт /2009.09.08-ны өдөр/ доорх шийдвэрийг гаргалаа.
Шийдвэр-1
Монголын боксчдын амжилтад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор 2009 оны Миланы ДАШТ-ий албан ёсны шүүгчид хахууль өгөхийг завдаж, AIBA-гийн уралдаан, тэмцээний дүрэм журам, ёс суртахууныг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул AIBA-гийн Сахилгын хорооноос Монголын боксын шигшээ багийн төлөөлөгчид, цаашлаад Монголын сонирхогчдын боксын холбооны нэр дээр хэрэг үүсгэж байна.
Шийдвэр-2
2009 оны Миланы ДАШТ-д оролцож буй тамирчид, дасгалжуулагчид болон эмч нараас бусад бүх Монголын шигшээ багийн төлөөлөгчдийг тэмцээн зохиогдож буй заал, танхим болон ДАШТ-ий хүрээнд зохион байгуулагдах аль ч арга хэмжээнд оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байна.
loading...
2-3 hun medaliin tuluu toglono gej heleegui yu he he,odoo l zutgedeg gazar daa hicheegeerei ta mini!!!
loading...
3 дүү минь үзүүлж өгөөрэй. Юун хахуул вэ. Тийм мөнгө хаана байна. Энхбаярт л байгаа биз
loading...
Ta 3 tertee tergui MGL-n baataruud bolson odoo taivan saihan tsaashaa uzeed bdag heregee ho.
loading...
Tsagaanaa say delhiin avarga bolood irehed zasgiin gazraas 30 han say mnt ogson. delhiin avarga bolood irj bhad joohon ahiuhan yum ogmoor yum. olimpia-aas dutaad bh yumgui l amjilt shd
loading...
boxiikhon ta nar enkbayariig dagaad dadaganaad baisan yalanguya ter yitymen khakhuul egekhiig sain syrch avchee
loading...
za manai 3 tamirchin medial avah bhaa. ter tusmaa ter tugstsogt sain huu bna 17 nastai bj delhiin shildeguudtei sain togloj bna. ta 3aar mongol uls bol delhiigeer darhan suugaa nutag neg ard tumen chini barahaj bgaa shuu. hamgiin gol haraatai togolno shuu manaihaa morindooo baataruudaa…
loading...
hahuuliin hergees bolj mani 3-n shuult ih muuhai yavagdah baih!!!!!ilt davuu saihan toglohgui bol….
loading...
ta 3taa amjilt xvsye delhiin avraga bolooroi
loading...
Боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар: Манайх шүүгчдэд хахууль өгөөгүй
1 цаг 18 минутын өмнө
Боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар: Манайх шүүгчдэд хахууль өгөөгүй
Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний үеэр гарсан мэдээллийн дагуу Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатартай ярилцлаа.
-“AIBA-гийн албан ёсны сайтад Монголын боксчид шүүгчдэд хахууль өгөхийг завдсан. Тийм учраас Монголын боксын холбоо, албаны төлөөлөгчдөд хэрэг үүсгэлээ гэж бичсэн байна. Энэ талаар албан ёсны хариулт өгөхгүй юу?
- Манай улсад ирэх онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдах гэж байгаа. Ингээд тэнд ажиллаж байгаа төлөөлөгчид энэхүү тэмцээний талаарх мэдээ, мэдээлэл, бэлэг дурсгалын зүйлийг дасгалжуулагч, шүүгч нарт өгсөн юм билээ. Үүнд нь тус тэмцээнд оролцох урилга, плакат, боксын холбооны 60 жилийн ойгоор гаргасан цаг тарааж өгсөн юм билээ. Тэгээд Вьетнамын шүүгч түүнийг бидэнд хахууль өглөө гээд дээшээгээ буруу мэдээлэл өгсөн юм билээ. Ер нь, өөрийн орны бэлэг дурсгалын зүйл өгөх явдал спортын аль ч төрөлд байдаг шүү дээ. Удирдлагууд, шүүгч нар, тамирчид, дасгалжуулагч нар рингэн дээр өрсөлдөгчид хэдий ч буугаад найз нөхөд болж, бэлэг дурсгал зүйл солилцдог.
-“AIBA”-гийн дүрмэнд тэмцээний үеэр бэлэг сэлт өгөх тал дээр юу гэж заасан байдаг юм бол?
-Ямар ч хориглосон заалт энэ тэр юм байхгүй.
-Тэнд ажиллаж байгаа албаны төлөөлөгчидтэйгөө холбоо барьсан уу. Хээл, хахууль өгөөгүй гэдгээ нотлох ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Монголын багийг ахалж яваа боксын холбооны дэд ерөнхийлөгч Ганзориг өнөөдөр олон улсын боксын холбооны ерөнхийлөгчтэй уулзах гээд байж байна гэсэн. Мэдээж болсон явдлын талаар танилцуулж, тамирчдын амжилтад, сэтгэл зүйд нөлөөлөхгүй байх талаар арга хэмжээ авч өгөх талаар ярилцаад нааштай шийдвэр гарах байх. Мөн олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын боксын холбооны ерөнхийлөгчид үнэн учрын олж, зөв шийдээрэй гэсэн албан ёсны захиа явуулаад байна. Манай тамирчид илт давуу ялалт байгуулж байхад хээл, хахууль ингэх ч шаардлагагүй байхгүй.
-Медалийн төлөөх тоглолт өнөөдөр эхэлж байгаа. Гэтэл тамирчдын сэтгэл зүй, шүүгчдийн хувьд бас ямар нэгэн өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй байна л даа?
-Тамирчид энэ талаар мэдээлэл авсан байж таараа. Хэрвээ тамирчдын сэтгэл зүйд нөлөөлөх, шүүгчдийн шүүлтийн тал дээр асуудал гарах байх гэдэг үүднээс өнөөдөр ерөнхийлөгчтэй уулзах хэрэгтэй гэж үзсэн. Хэрвээ гарах юм бол бичлэг нь байгаа хойно бид олон улсын олимпийн хороонд албан ёсоор хандах болно. Хамгийн гол нь энэ бол манай боксчдын амжилтад атаархсан сэтгэл зүйд нь нөлөөлөх гэсэн оролдлого. Олимпийн аварга Түвшээг медаль авсаны дараа Казакстаны тамирчин сэргээш хэрэглэсэн гээд л шуугиан дэгдээсэнтэй адил.
-Гурван боксчин медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Бусад тамирчдын хувьд үзэгчдийн суудалд шилжээд байгаа?
-Тийм ээ. Гурван боксчиндоо амжилт хүсээд догдолж сууна. Манай залуу тамирчид дэлхийн аваргад сайн оролцлоо. Идэрхүү, Эрдэнэбаяр, Чулуунтөмөр гээд бүгд сайн тоглосон. Харин Энхзоригийн хувьд нэлээд өндөр амжилт гаргах байсан. Тохойндоо бэртэл аваад тоглож чадсангүй. Гэхдээ цаашид түүнд олон тэмцээн амжилт хүлээж байна. Эрдэнэбаяр анх удаа дэлхийн аваргад оролцсон гэхэд хоёр ялалт байгуулсан. Цаашид хүнд жингийн тамирчдаа тогтмол тэмцээнд оролцуулах хэрэгтэй гэдгийг харлаа.
-Шүүгчдийн хувьд нэлээд маргаан гараад байх шиг. Манай улсаас хэдэн шүүгч очсон бэ?
-Манай улсаас хоёр шүүгч уригдаж явсан. Хоёуланг нь ринг дээр тодорхойгүй шалтгаанаар гаргаагүй. Тэмцээнд тив болгоноос оролцох шүүгчдийн тоог заасан байгаа. Шударга шүүлт болохгүй байгаа талаар орон, орны төлөөлөгчид дуугарч байна. Үнэхээр шударга бус шүүгээд нь байгаа нь үнэн.
-Дасгалжуулагч, тамирчдаас бусад төлөөлөгчдийг дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид оруулахгүй байгаа гэсэн үг үү. Европын орнуудад амьдардаг Монголчууд маш олноор Италид очсон байсан?
-Тийм шийдвэр өчигдөр гарсан байсан. Монголоос хөгжөөн дэмжихээр 20 гаруй хүний баг явсан. Мөнх-Эрдэнийг Италийн боксчинтой тоглох үеэр энэ асуудал тавигдсан. Тэгэхээр зохион байгуулж байгаа орны хувь ямар хөгжөөн дэмжигчтэй байх нь тодорхой. Өнөөдөр Төгсцогт эзэн орны боксчинтой тоглоно. Тийм учраас амжилтад нөлөөлөх, тамирчдын сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого гээд байгаа минь энэ.
Б.Ирээдүй
loading...
Ter muu Vietnamiin shuugch yaasan novshiin chatsaga ve.
Sain tailbarlaad, bolohgui bol busad beleg urilga ugsun shuugchidees hahuuli bolgoj ogoogui gedgiig batluulaj, buh talaar zargald.
Onjav Muugii bolon Serdamba, Tugstsogt nartaa amjilt husie! Ter tusam ni uzuuleed uguurei
loading...
hi yu bna adminaa chamd bayarldag shvv bvx medeeleliig shuud hvregdeg chin neg guih ym bnaa box bas chuluutin delxiiin awargiin bichlegvvdiig tawiad uguuch tehvv vzeh gsn ymaa guij eswel orj vzej bga sitiin heleed uguuch tehvv pls
loading...
serdamba 6-4 duusgaad haychihlaa bayar hyrgee uuuhaaaaiii
loading...
goy shuu
loading...
uraaa uraa uraaa seree chi shuu!!!!!
loading...
Sereedee bayar hurgeye . Bas changa toglolt bolloo shu olympiin aman huzuu argagui l uur bna . Turshlagaa gej bas ch chamlahaargui boljee manai hun , daraagiin togloltond amjilt huseye . Hyatadiin tamirchin er n nuguu zhou shiming-s ch changa nuhur haragdlaa gehdee manai hun iluu iluu . Zutgeed baigaarai
loading...
seree hojon uu hojigdson uu naizuudaa heleeed ogoochee
loading...
khureliin bolzol hangachihsan yum bish uu
loading...
hooe mutu seree yuj toglov oo bicheech eeeeeeeeeeee hurel medali mn uuuu
loading...
armeniig gomdooson yum bish biz
loading...
harin huschaad bayarlaldaad btsgaaj bn shuudee humuusee . armeniig 6:4-r hojloo
loading...
serdamba hurliig ch dunguchihluu allboxing.ru gd uzej bolj bna.
loading...
@sukhee
serdamba 6-4 duusgaad haychihlaa bayar hyrgee uuuhaaaaiii
geed humuus bicheed baigaag unshaach…..
loading...
mongol er hun hezeed hujaagiin deer baidag daa chao li-giin baih gazriig n seree nudargaaraa zaagaad ogoorei delhiin avargiin medalitai olimpiin medalitai chamaas hun bolgon aihaar boljeeeeeeeeeee
loading...
ura aaaaaaaaaaaaaa
loading...
unshlaa bless
loading...
Сэрдамбадаа баяр хүргье! Оноогоо даруулан байж, ёстой чадаж байгаа юманд арга байхгүйн эрхээр л хожлоо доо…..
Манай 3-н сэтгэл зүйд тэр сонин цуурхал ч гэх юмуу их л нөлөөлж байгаа байх даа, зүгээр үзээд суугаа надад дарамттай хэцүү байхад….
Өнөөдөр ер нь азиуд их одтой байлаа…
loading...
ok odoo mongonii toloo bolgoomjtoi toglooroi medeej changal nohor baij taarna harin altnii toloo jinhene buh huchee gargana shuu ! za amjilt husie garaa sain bol baria sain gedeg nogoo 2 maani bas medal avna shuu !
loading...
У.Мөнх-Эрдэнэтэй өнөөдөр тулалдаx Украйны боксчин Олександр Кличко нээрээн нөгөө 2 Кличкогийн дүү юмуу? Энэ мэргэжлийн боксруу явахгүй энд юу хийж байгаан бол гээд аймаар нүд үзүүрлэсэн
loading...
jdfkshfqkjewhkrfjhfwkehfj oilgomchtoi
loading...