loading...
Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 8 теннисчин тодорлоо. 4-р тойрогт Швейцарийн Рожер Федерер Испаний Томми Робредог 3 сетэд буулгаж авсан бол Шведийн Робин Содерлинг ОХУ-ын Николай Давыденког мөн 3 сетэд буулган авч, шөвгийн 8-д Федерер – Содерлинг нар хоорондоо тоглох болов. Федерер өрсөлдөгчөө 11 дараалан хожоод байгаа.
Энэ бүсийн өөр нэг тоглолт нь Новак Жокович – Фернандо Вердаскогийн хооронд болох нь. Жокович өмнөх тойрогт Степанекийг хожсон бол Вердаско эзэн орны Иснерийг хожсон байна. Эдгээр хосын хожсон нь Федерер – Содерлингийн хожсонтой хагас шигшээд тоглоно.
Рафаель Надаль 4-р тойрогт Францын Г. Монфистэй 2 цаг, 45 минут тоглож, эхний сетээ тай-брэйкээр алдсан ч дараалан 3 сетийг авч, шөвгийн 8-д үлдлээ. Надалийн дараагийн учраа нь 4-р тойрогт Ж.В. Цонгаг хожсон Чилийн Фернандо Гонзалес байх нь. Энди Мюррей хожигдсон учраас Надалийн шигшээ тоглолтонд хүрэх зам арай амар харагдаж байна. Гэхдээ Надаль энэ тухай яриаг үгүйсгэж, миний шөвгийн 8-ын өрсөлдөгч маш хэцүү гэж хэлжээ. Хэрэв Надаль энэ тэмцээнд түрүүлж чадвал 23-хан насандаа Их дуулгын бүх цувралд түрүүлнэ.
Чансааны номер 2-т бичигдсэн өнгөрсөн жилийн финалист Британий Энди Мюррей 4-р тойрогт Хорватын Мартин Силичт 3 сетэд амархан хожигдлоо.
Шөвгийн 8-ын сүүлчийн визийг Хуан Мартин Дель Потро авсан бөгөөд тэрээр нутаг нэгт Хуан Карлос Феррерог 3 сетэд хожжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд Ким Клистерс ялалтын цувралаа үргэлжлүүлж, шөвгийн 8-д БНХАУ-ын На Лиг ялснаар хагас шигшээд үлдлээ. Тэрээр хагас шигшээд Серена Уилльямстай тоглох бөгөөд Серена өмнөх тойрогт Италийн Флавиа Пеннеттаг 6-4 6-3 харьцаагаар хожсон. Серенагийн эгчийг Клистерс 4-р тойрогт хожсоныг дурдъя.
Шөвгийн 8-ын нөгөө 2 тоглолт өнөө шөнө болох бөгөөд Украйны Катерина Бондаренко Бельгийн Янина Викмаейртэй, Данийн Каролайн Возниаки эзэн орны Мелани Оудинтай тус тус тоглоно.
loading...




j.c.ferrero spain-iih
loading...
del potro argentina
loading...
nogoo Oudin daljigar nuhuultsan shuu,ter yaaj Oros-n ter tom 4-g buulgaj avchaad Wozniacki-d amarhan hojigchihdog bainaa,itegemeergui yum,teheer Orosuud bardaj baigaadl nuhuulchihlaadaa hoorhii,Cilic avarga bolnoo.emegteichuudee Clijster boloosoi gej husej baina.
loading...
Del-Potro-g Span bologood bainuu esvel Ferrero-g Argentini bolgood bainuu setguulchee! uulni 2 oor orniih l yumsan.
loading...