loading...

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг тодруулах Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Хэсгийн анхны тоглолтонд Испани Сербид хожигдож дуулиан тарьсан бол өнөөдөр Орос, Серби нар учраагаа барсангүй ээ.
А хэсэг
Израйл 79 – 82 Македон
Хорват 68 – 76 Грек
Иоаннис Бурусисын 19 оноо Грекийн шигшээг хамгийн түрүүнд эрхээ авахад нь тус боллоо. Тэд эхний хоёр тоглолтонд хоёр хожиж дөрвөн оноотой болсоноор хэсгээ тэргүүлж байгаа юм. Харин Македон, Хорват хоёр Израйлыг ялснаар адилхан гурван оноотой хоёрт яваа. Маргааш тэд хоорондоо таарах бөгөөд ялсан нь хэсэгтээ хоёрт бичигдэнэ. Израйлын хувьд Грекийг ялж байж хэсгийнхээ гуравт очих бяцхан найдлага бий.
Б хэсэг
ОХУ 73 – 76 Герман
Латви 51 – 60 Франц
Тони Паркер багаа тэргүүлж 23 оноо авч, баг нь Латвиг 9 онооны зөрүүтэй хожсоноор хэсгээсээ шалгарах болзлоо хангав. Каспарс Камбала 18 оноо авч, Андрес Биедринс 20 самбар гүйцэтгэсэн ч хожилд тус болж чадсангүй. Ийнхүү тэд хоёр хожигдсоноор гэртээ харих болзол хангав.
Өнгөрсөн Европын аварга ОХУ-ын баг лидергүй Германы эсрэг тоглоод гуравхан оноогоор хожигдов. Уг нь Оросын Курбанов гурвын шидэлтээ амжилттай хийж, МкКарти торгуулийн хоёр шидэлтээ оновчтой болгож тооны харьцаа 65:66 буюу нэг онооны зөрүүтэй ойртож ирсэн ч үүнээс хойш Герман шидсэн бүх шидэлтээ оновчтой болгож Орост ямар ч боломж гаргасангүй. Тоглолтын шилдгээр Германы довтлогч Жан-Хендирк Жагла 19 оноо, 11 самбар, 2 блок шот хийж шалгарсан байна. Оросын байдал бүр ч хэцүү. Тэд хэсгийн сүүлийн тоглолтондоо Францын эсрэг хийж заавал хожих шаардлагатай бол Герман нэг ч хожил аваагүй Латвийн эсрэг. Тэгж байж хэн нь хэсгийн хоёр дахь лидер вэ гэдгээ шийднэ. Хожсон нь хоёроор, хожигдсон нь гурваар гарах байх.
С хэсэг
Серби 69 – 80 Словен
Англи 76 – 84 Испани
Эхний тоглолтонд Испаныг хожиж шуугиан тарьсан Серби удаах тоглолтондоо Словенид уншуулчихав. Словений лидер Бостьян Накбар 17 оноо, 9 самбар Финиксийн холбогч Горан Драгич 16 оноо авч багаа тэргүүлжээ. Мөн өнгөрсөн тоглолтын түлхүүр болсон довтлогч Еразэм Лорбек 14 оноо авсан байна.
Эсрэгээрээ Сербийн шигшээ тун муу тоглолоо. Ненад Крстич гэхэд ердөө хоёрхон оноо авсан байх юм.
Харин эхний тоглолтондоо хожигдсон Испани Английн эсрэг заавал хожих шаардлага гарсан. Тэд тоглолтын санаачлагыг гартаа атгаж эхнээс нь тэргүүлж гуравдугаар үе дуусахад 10 онооны зөрүүтэй болсон байв. Дөрөвдүгээр үе эхлээд даруй гуравхан минутын дотор л тоглолт өөрчлөгдөв. Рэйнкинг, Харт, Лензли нарын дараалсан гурван оноонууд Англид хоёр онооны тэргүүллийг авчрав. Үүний дараа Хартын холын зайн шидэлт оновчтой болж 4 оноогоор Англи тэргүүлж байлаа. Гэсэн ч Руди Фернандезийн цагиран дээрх довтлолт, По Газолийн гурвийн зайн шидэлт байндаа тусаж Испани дахин нэг оноогоор тэргүүлж эхлэв. Төгсгөлийн 5 минутанд Испани лидер тоглогчдынхоо найдвартай тоглолтын ачаар 8 оноогоор хожжээ. Ах Газоль сүүлийн таван минутанд 8 оноо, Хуан Карлос Наварро 5 оноо тус тус авч багаа хожилд хүргэсэн юм.
Тоглолтын шилдгээр По Газоль 27 оноо, 11 самбар түүсэн үзүүлэлтээр шалгарч, түүний араас Руди Фернандез 13 оноо, Хуан Карлос Наварро 10 оноо, Виктор Клавер 12 оноо, Марк Газоль 8 оноо, 5 самбар, Рикки Рубио 5 оноо, 6 дамжуулалт хийжээ.
Харин Англиаас Жарретт Харт 15 оноо, 8 самбар авч багаа тэргүүлсэн байна.
Маргааш Испани хэсгээ тэргүүлж байгаа Словентэй, Серби Английн эсрэг тоглох юм. Одоогийн байдлаар Словен 4 оноо, Испани, Серби 3 оноо, Англи 2 оноотой байна. Англи Сербийг ялвал өмнө нь орно. Ялагдвал гэртээ буцна.
Д хэсэг
Литва 75 – 86 Польш
Болгар 66 – 94 Турк
Макие Лампе 22 оноо, 10 самбар, 2 блок хийж Марсин Гортат 15 оноо, 17 самбар, Давид Логан 19 оноо авсанаар талбайн эзэн Польш нутаг дээрээ Литваг хожиж хэсгээсээ шалгарах болзол хангав. Мөн Ендэр Арслан 17 оноо авч багаа тэргүүлсэнээр Турк Болгарыг 28 онооны зөрүүтэй уншив.
Хэсгийн сүүлийн тоглолтонд талбайн эзэн Польш хүчтэй байгаа Турк хоёр хэн нь нэг, хоёр вэ гэдгээ шийдэх бол Литва, Болгар хоёр хэн нь гуравт бичигдэх вэ гэдгээ үзэх юм байна.
Энэ хэсэгт Турк, Польш 4 оноотой, Литва, Болгар 2 оноотой байгаа юм.
loading...




хурдан дараа жил болоосой 2-н 2 дэлхийн аваргатай гэж байгаа сайхан даа
loading...
Хэлээд юу гэхэв…2010 он ч “nice” болнодоо хэхэ
loading...
latvi nutag butsah boloogui shde odoo germanig hojivol oros latvi german 3 bienee toirno tegeed bombog toolno.
loading...
Eo tsus harwah shahlaa sags bsan um bna oros
loading...