Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Сонирхолтой сонголтууд

GD Star Rating
loading...

Алдрын танхимд багтаж байгаа оддыг албан ёсны арга хэмжээн дээр хэн нэг нь танилцуулж, урьдаг юм байна. Хэнээр уриулахаа алдрын танхимд шинээр орж байгаа гишүүн өөрөө сонгодог бөгөөд өмнө нь Алдрын танхимд орсон хүнээр уриулдаг аж. Тэгвэл энэ жилийн гишүүдийн сонголт нэлээн сонирхолтой байгаа аж.

BBHoF

Тухайлбал Майкл Жорданыг Алдрын танхимд Дэвид Томпсон танилцуулах нь. Энэ эрхэм Жордантай бараг хамаагүй шахуу. Жорданыг дасгалжуулж ч байгаагүй, нэг баг ч байгаагүй, өрсөлдөж ч байгаагүй. Жорданаас өмнө лигт тоглож мандаж байсан, тоглохоо болиод коллежэд дасгалжуулагч болсон нэгэн. Яахав адилхан Хойд Каролинаг төгссөн байж болно.  Олон хүн Жорданыг Хойд Каролинад Жорданыг дасгалжуулж байсан Дин Смит, эсвэл Буллзын алтан үеийнх нь дасгалжуулагч Фил Жексон, магадгүй сайн найз Чарьлз Барклигаа сонгоно гэж бодож байсан ч таамаг ийнхүү зөрсөн байна. “Надад ийм санал ирэхэд би зөвшөөрсөн, гэхдээ хэнээс гэдгийг нь мэдээгүй. Харин Майкл Жордан урьсан гэхийг сонсоод цочирдсон. Надад шагнал шиг л санагдсан” гэж Томпсон хэлж.

Мөн Ютагийн хосын сонголт ч сонирхолтой.

Жерри Слоаныг Чарьлз Баркли танилцуулан урих нь. Баркли Ютагийн гол ривалуудын тоонд багтдаг Филли, Санс, Рокитсын тоглогч байсан. Гэхдээ 1996 оны олимпод Жерри Слоаны удирдлага дор тоглож байж. Слоан тэр үед Мөрөөдлийн багт Ленни Уилкинсийн туслах дасгалжуулагч байжээ. “Надад энэ залууг сонгох олон өөр шалтгаан байсан. Хүмүүс яагаад гэж асуух байх, гэхдээ би итгэлтэй байна. Харин Баркли миний саналыг зөвшөөрсөн нь намайг гайхашруулж, баярлуулсан” гэж Слоан хэлжээ.

Жон Стоктоны хувьд Айзея Томасыг сонгожээ. Энэ бас л сонирхолтой сонголт. Томас бол Мэлоун, Стоктон нартай өрсөлдөгч байсан, зүгээр ч нэг өрсөлддөггүй, янз бүрийн авир гаргадаг байсан. Мөн жинхэнэ Мөрөөдлийн багт Томас залуухан тоглогч Стоктоныг ихэд хавчиж, гадуурхдаг байсан гэх яриа байдаг гэнэ.

ept_sports_nba_experts-572629829-1252440578

Дэвид Робинсоны хувьд НБА дэх анхны дасгалжуулагч Ларри Браун болон Спэрсийн од асан Жорж Гервин нараар Алдрын танхимд уригдах аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. CHELSEA says:

    Bas l saixan garuud yum aa… Jordan, chi shuu

    GD Star Rating
    loading...
  2. footgool says:

    Гоё мэдээ б.на.

    GD Star Rating
    loading...
  3. 23 says:

    23 and 23.

    GD Star Rating
    loading...
  4. SAF says:

    isiah stocktong havchdag bsan gej unen baihaa tegeed stocktonm albaar shariin maltaj bgaa bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: