loading...

Удаан хугацаанд сунжирсан супер од Айверсоны шинэ баг буюу 4 дахь багаар Мемфис бараг тодорч байна. Айверсон өөрийн цахим хуудаснаа Мемфисийн саналыг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ.
34 настай хамгаалагч Айверсон 1 жилийн 3.5 сая долларын гэрээ хийхээр тохирсон юм байна.
Айверсон Мемфисийн удирдлагуудтай энэ даваа гарагт Атлантад уулзсан бөгөөд тэд өөрсдийнх нь дүгнэснээр найрсаг сайхан оройн зоог барьсан билээ.
Мемфисийн багийн эзэн Майкл Хэйсли Айверсоны нэр хүндээр мөнгө олж, өөрсдийн шинээр босгож буй баг болох залуучуудынхаа тоглолтыг үзэгчдэд хүргэхийн тулд Айверсоныг авахыг хүссэн юм.
Мемфис өнгөрсөн улиралд 93.8 оноо багаараа дунджилж 30 багаас 29 – д бичигдэж байсан бол Айверсон 4 удаа лигийг оноогоор тэргүүлж, 27.30 оноо дунджилж бүх цаг үеийн түүхэнд 5 – д бичигдэж байгаа юм.
Хэдийгээр баттай биш боловч дасгалжуулагч Лионел Холлинс өөрийн залуусаа аль нэгнийг нь нөөцөнд суулгахыг хүсэхгүй байгаа. Майк Конли, Ө.Ж. Майо хоёрыг. Тэгэхээр 10 удаагийн бүх ододын тоглолтонд оролцогч, 2001 оны үнэ цэнэтэй тоглогч Аллен Айверсон нөөц хамгаалагч болох магадлал өндөр байгаа.
Ингээд түүний кареер цаашид хэрхэн өрнөхийг нь харж л байя.
loading...




xairan toglogch avarga bololgui zodog tailax um bnadaa. tsagtaa ch ….
loading...
Udaan khuleesen naimaa bolloo doo. A.Iversondoo 2 dakhi zaluu nasnii gaikhamshigiig avchirakhiig khusej baina.
loading...
õàðààë èä ãýæ. ͺºö áîëáîë óòãàã¿é ø äýý òèéìýý
loading...
hmmm… uneheer avyaslag hairan toglogch avarga bolohgui zodog tailahnee…. yadaj wayde-tei tsug uzeed avku….
loading...
ene orson bagiinh ni togloltoog uzeegui unendee medehguin bna.zaluuchuud bdag bol ene jil gaigui uzeh bailgui dee.
loading...
bolomjiin naimaa gants yum in iverson maan avraga avj chadahkundee tuunees bol mem bol huchtei boloj bgaa zaluuchuud in ih sain uur shig sain toglogch tendees turuuleerei….amjilt
loading...
Kaka soxor gichiid xaxa chi Iversonii jil jiliin statsiig xaritsuulaad xar t1ee, tvvniig garaand gargaxgvi bgaan bas l enetei xolbootoi malaa, shaq kobe 2 baas aldsan bish iverson shees aldaj angaaj xarj baigaad xojigdson, azgvitsen ch bish, ter 1 tsagt aguu baisaan gexdee odoo ongorch memphisiin togloltiin tasalbariin bonus l bolj bna bas deer ni iversong kobetoi xaritsuulashgvi malaa, adilxan l otolj bgaa tegexed iverson kobe shig bagtaa xuwi nemer oruulj togloj bna uu sda min.
loading...
Minii shuteen … Answer haana ch ochson alna doo … Avarga avaad aldtsan yum daa Laliig haraal ideg … Avarga avaagui ch aguu toglogch aguu l baih bolno
loading...
ene neeree azgui toglogch shuu odoo ch bolij dee zailuul ug n tsagtaa bas l mundag bsan shuu. memphis barag l demii naimaa hsen bnada odoo huuchnii pormooroo yagaad ch togloj chadahgui shd hamgiin azgui toglogch gwl ene yawdag gallery bna. garnet ene 2-g l awarga awch chadahgui duusah n gj btal garnet bostond irj neg awarga bolson iversond tiim az bhgui bololtoi
loading...
Boston Celtics
Дахиад өндөр түвшинд тоглох хугацаа нь 2 жилээс хэтрэхгүй болсон гэдгийг ойлгосон Селтикс багийнхан өнгөрсөн зун ч гэсэн зүгээр суусанүй. Гол 3-н тоглогчийнх нь нас нэлээд явсан тул тэдэнд үүрүүлэх ачааг суллах үүднээс Селтиксийн удирдлагууд тун зөв алхам хийсэн юм. Детройдоос Рашид Воллесыг авснаар хүчний довтлогч болон төвийн байрлалд сэлгээний маш сайн тоглогчтой болж байна. Өнгөрсөн плейоффын үеэр хүчний байрлалд тун тааруухан тоглосон нь ихэнх тоглогчид нь гэмтэлтэй байсаниай холбоотой. Одоо тэгвэл Селтиксийн хувьд хүчний довтлогч төвийн байрлад Кевин Гарнетт, Кендрик Перкинс, Рашид Воллес, Глен Дэвис, Шелден Уйльямс гээд тун ч хүчирхэг харагдаж байна.Одоо энэ багийн ганц дутагдалтай зүйл нь Ражон Рондогийн ард тоглох сэлгээний холбон тоглогч болоод байна.
Cleveland Cavaliers
Энэ багийн хувьд өнгөрсөн зуны хамгийн том наймаа нь Шакил О Ниль байсан ч гэсэн Энтони Паркер, Жамарию Мүүн нарыг бүрэлдэхүүндээ элсүлж чадсаныг магтахгүй байхын аргагүй. Паркерын хувьд Кливленд багт маш их хэрэгтэй байгаа холын зайн мэргэн бууч бөгөөд Жамарио Мүүн бол Леброн Жеймсийн сэлгээ байж чадахаас гадна хамгаалагчийн байрлалд ч гэсэн гараанд гарах боломжтой. Мөн дээр нь Бостоноос чөлөөт агент Леон Поувийг авсан тул хүчниы байрдлалд нилээд зузаарсан. Гэхдээ хамгаалалтаас илүү энэ багийн довтолгоо мэдэгдэхүйц дээшилсэн.
San Antonio Spurs
2000 оноос хойш анх удаа л плейоффын эхний шатнаас шалгарч чадаагүй өнгөрсөн улирлын гунигт дурсамжийг арилгахын тулд энэ багийн удирдлагууд тун их мөнгийг энэ жилийн зун зарцуулсан юм. Тэд цалингийн цэсний хязгаарыг хэтрүүлмэн тул ирэх улиралд нэмэлт татварыг төлөх нь тодорхой болоод байна. Гэхдээ тэд мөнгөө зүгээр нэг цацчихаагүй юм. Милоуки багаас жижиг довтлогч Ричард Жефферсоныг, Детройтоос хашир туршлагатай Антонио Макдайсыг авч чадсан төдийгүй дравтын 2-р раундаас Дэуан Блейр гээд ирээдүйтэй авьяаслаг хүчний довтлогчийг шүүрч чадсан нь нууц биш юм. Энэ бүгдээс гадна Тим Данкан, Ману Жинобили нар гэмтлээс бүрэн илааршсан дээр нь мэдээж Тони Паркер гэхээр энэ баг шинэ улиралд аваргалах өндөр магадлал байна гэж харагдаж байна.
Denver Nuggets
Энэ багийн оноо авалтыг гүйцэтгэдэг гол таван тоглогч нь багийн бүрэлдэхүүнд хэвээрээ байгаа. Үүний дээр сэлгээний төвийн тоглогч Крис Андерсонтой гэрээгээ сунгасан тул энэ багийг сульдсан гэж хэлж болохгүй. Гэхдээ тэд хамгаалагч Дантэй Жонесыг Индиана багт алдсанаас гадна холын зайн мэргэн бууч Лайнас Клейзаг Грекийн Олимпиакос багт тавиад явуулчихсан. Тийм учираас уг багийг өнгөрсөн жилийнхээс сайжирсан гэхэд хэцүү юм. Гэхдээ тэд драфтаас холбон тоглогч Чонси Билапсийн ард тоглох сэлгээний холбон тоглогчоор Тай Лоусоныг Умард Каролайны их сургуулиас авсан нь ухаалаг алхам болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Los Angeles Lakers
Өнгөрсөн зун Лэйкэрсийн хийсэн хамгийн том өөрчлөлт нь Тревор Аризагийн гэрээг сунгахын оронд Хьюстоны Рон Артестийг авсан явдал юм. Нэгэнт гарааны довтлогч байх боломжгүй болсн тул Ариза ч гэсэн Лейкэрсийг орхиж, Хьюстонд очсон. Хэдийгээр цаасан дээр Лейкэрст ашигтай мэт харагдаж байгаа ч үргэлж л асуудал тарьж явдаг Артест нь Лейкэрсийн chemistry буюу багийн зохицолдоог алдагдуулж мэдэх өргөс ч байж болох юм. Довтолгооны гол чиглэл байх дуртай Артест туслах үүргийг хэрхэн хүлээн авах нь нь ч гэсэн эргэлзээтэй байна. Нэмж хэлэхэд энэ жил 29 настай Артест тоо тоймгүй олон шидэлт гүйцэтгэхээ больж, Кобигийн дуулгавартай анд болох эсэх нь ёстой оньсого юм. Тийм учираас өнгөрсөн жилийн аваргуудыг хэрхэн тоглох нь анхаарал татсаар..
Sportsillustradet сэтгүүлийн спортын сэтгүүлч Kris Mannics
loading...