Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » FIFA-2010 » Англичууд Өмнөд Африк руу…

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/09/402x210/Steven-Gerrard-England-Croatia-World-Cup-Qual_2358185.jpgАнгли 5 : 1 Хорват (Лампард 7′ 59′ – Жеррард 18′ 66′ – Руни 77′), (72′ Эдуардо)

Өнгөрсөн шөнө Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэхэд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Европын 6-р хэсгийн Англи – Хорватын тоглолт явагдлаа. Фабио Капеллогийн цэргүүд 7 тойргийн дараах байдлаар 21 оноотой хэсгээ тэргүүлж байсан бол Хорватчууд тэднээс 4 онооны алдагдалтай нэхэж байлаа. Хэрвээ энэ тулаанд ялах юм бол ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөх байсан тул Английн дэмжигчид 80.000-уулаа цуглаж шигшээ багаa дэмжлээ. Мөн өнгөрсөн жилийн Европын аваргын урьдчилсан шатанд зангидсан энэ хоёр багийн өс тоглолтыг улам ч өрсөлдөөнтэй болгож байсан юм. Капелло гарааны бүрэлдэхүүнд сүүлийн үед фоpм сайтай байгаа Жермайн Дефоег суулгаж, Эмиль Хэскэйг гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Харин Хорватын дасгалжуулагч Славан Билич, багийн лидерүүдийн нэг Младан Петричийг сэлгээнд суулгасан нь бас л сонирхолтой шийдвэр байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог 6 дахь минутад Аарон Леннон гүйцэтгэлээ. Түүний эсрэг багийн 3 хамгаалагчийг хуурах гэсэн оролдлого амжилтанд хүрээгүй ч багтаа торгуулийн цохилт авчирч чадсан юм. Торгуулийн цохилтын мастер Франк Лампард ч энэ сайхан боломжыг алдалгүй хаалгачийн баруун доод буланд тоглолтын эхний бөмбөгийг хийлээ. Үүний дараа Леннон, Барри нар хэд хэдэн сайхан боломжийг алдлаа. Ингээд 18 дахь минутад тэдний хийж чадаагүйг Стивен Жеррард гүйцээж, Ведран Ранегийн хаалганд мөргөж тооны харьцааг 2 : 0 болгосон байна. Баруун жигүүрт бужигнуулж байсан Аарон Леннон энэхүү гоолын дамжуулалтыг өгсөн юм. Эмиль Хэскэй 100 хувийн боломж алдсаныг эс тооцвол эхний хагаст өөр сонирхолтой зүйл болсонгүй. Хоёрдугаар хагасын эхэнд Билич довтолгоондоо анхаарч Ракитич, Петрич нарыг зэрэг гаргалаа. Гэвч тэд талбайд гарч ирээд хаалганы дээгээр ”шувуу буудахаас” хэтэрсэнгүй. 59 дахь минутад  Английн довтолгоо явагдаж  Глен Жонсон ашигтай байрлалд зогсож байсан Лампс руу дамжуулалт хаяхад мань эр алдсангүй. Түүний оновчтой мөргөлт тооны харьцааг 3 : 0 болголоо. Үүгээр Английн мөндөр мэт довтолгоо дуусах учиргүй байжээ. 66 дахь минутад Хорватын багийн хамгаалагчдаар даажигнасан гоолыг Жеррард орууллээ. Энэхүү довтолгооныг явагдаж байх үед Англичууд  эсрэг багийнхаа 16 дотор дөрвүүлээ  гурван хамгаалагчийн эсрэг тоглож байсан гэхээр Хорватууд үнэхээр ялагдалтайгаа эвлэрсэн байсан гэдэг нь харагдаж байгаа байх. 72 дахь минутад Эдуардо да Силва сэлгээнд суухаасаа өмнө багтаа нэр төрийн ганц гоолыг бэлэглэлээ. Түүний гоолоос 5 минутын дараа Хорватын хаалгач Рунье, Рүүнид оновчтой ”дамжуулалт” өгч тооны харьцааг 5 : 1 болгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү Англичууд  2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ халааслалаа. Ирэх 10 сарын 14-нд тэд Беларусын багийг талбайдаа хүлээн аваад сонгон шалгаруулалтаа өндөрлөх ажээ.

Англи : Грин, Жонсон, Коул, Жеррард (81′ Бекхэм), Апсон, Терри, Леннон (81′ Милнер) Лампард, Хэскэй (60′ Дефое), Рууни, Барри

Хорват : Рунье, Шимунич, Кризанич, Пранич, Кранькар, Эдуардо (73′ Класнич), Срна, Покривач (46′ Ракиктич), Вукиевич, Мандзукич, Олич (46′ Петрич)

Беларус 0 : 0 Украйн
Андорра 1 : 3 Казакстан (69′ Сонее), (Кизниченко 14′ 34′ – 28′ Балтьев)

Баг

v d e
T/T X T Хж + - +/- оноо
Англи 8 8 0 0 31 5 +26 24
Хорват 9 5 2 2 17 12 +5 17
Украйн 8 4 3 1 14 6 +8 15
Беларус 8 3 1 4 15 11 +4 10
Казакстан 8 2 0 6 10 23 −13 6
Андорра 9 0 0 9 3 33 −30 0
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

22 Сэтгэгдэл

  1. Kaka says:

    Yayaya.manai england neeree laaj bnaa.ali ertnes l ingeh bsimda

    GD Star Rating
    loading...
  2. Sti Gi says:

    Бурхан минь, Английн шигшээ маань дэлхийн аварга болохын төлөө!

    GD Star Rating
    loading...
  3. FC Liverpool says:

    Шева гаа ДАШТ – ээр харна гэж найдаж байна. Хорватийг яаж ийж байгаад хожих л хэрэгтэй. Хожжих байх өө

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Gayhaltay. Delhiyn avargad uneheer shildguud l zodogloh yum daa. Bitgiy azguiteesey ta buhen goyo toglolt buhniyg n shimten uznee. okla

    GD Star Rating
    loading...
  5. 911 says:

    angli kakagiinh yumuu.kkk

    GD Star Rating
    loading...
  6. Mongoljingoo says:

    England bol hamgiin azgui bag gedgiig hun bolgon l meddeg. Hezee ch delhiin avarga bolohgui.

    GD Star Rating
    loading...
  7. Tsogoo says:

    Монголжингоо чи ч юу мэдэхгүй байж битгий олон юм донгосч байгаа ч. зүгээр мэдээгээ уншаад гарахгүй олон юм чалчаад байх юм аль 1966 онд өөрсдийн талбай дээрээ дэлхийн аварга болчихсон баг ш дээ. азгүйтэл үргэлж байдаггүй нэг л өдөр дуусдаг юм даа. испани шигшээ гавьтай тоглохгүй азгүй гэгдээд хичнээн дэлхий аварга, европийн аваргад амжилт үзүүлэхгүй байж байгаад л европийн аварга болчихлоо. г

    GD Star Rating
    loading...
  8. tamir says:

    2009-09-10 их хэлмэгдүүлэлт

    дурсгалыг хүндэтгэх өдөр

    http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=945

    GD Star Rating
    loading...
  9. soso says:

    ukrain 2oor garhiim bn da gooliin zoruugere croatia.s iluu bga bn.france bas l tentschihvee hoorhi

    GD Star Rating
    loading...
  10. 10 says:

    4-р хэсэгийн Орос Герман 2 эрхээ бараг өвөртөллөө.Энэ 2 хожигдоод ч бусад багууд үлдсэн 2 тоглолтондоо хожоод ч Орос Германы цуглуулсан оноонд хүрэх 2-р гарах баг алга.Ирланд л Оросд дөхөж очин.Гэхдээ Сборная үлдсэн 2 тоглолтоос ганц оноо зулгаах байлгүй дээ.Хожигдсон ч Оросуудад бөмбөгийн нөөц бий.
    1-р хэсэгт хараад байхад Плей-офф-н төлөө Швед Португал 2 бөмбөг тоолох магадлалтай байна. Дани Шведед хожигдвол Португалтай бөмбөг тоолно.Тэгвэл Дани-д хангалттай гоол бий.харин Швед Дани-д хожигдвол телевизээ сольж аятайхан шинэ загварыг авах ажил гарна байх Ибрагийн найзуудад .Португаль-д Дани Швед 2-г л харах ажил үлдлээ.Энэ ч аль эрт тодорхой байсан зүйл.
    2- хэсэг бүр сонин болчлоо.Шал хэрэггүй тэнцээ хийснээр Грекчүүд эвгүй болж бараг найдваргүй байсан Изриалд боломж гарлаа.Грек-үүд дор хаяж 2-р гарна гэж бодож байсан байх.Яаж ч мэдэх аюултай байгаа Латвийг талбай дээрээ хожихгүй бол Изриалтай бөмбөг тоолох байх.Еврейчүүдийн довтлогч нар Грекээс хамаагүй олон гоол хийсэн учраас боломж бий.Гэхдээ тэдний боломж бол Грек Латви 2 тэнцэх.Аль нэг нь хожсон нь 2-р гарна.
    Швейцарь эрхээ бараг кармааллаа.гэхдээ тэд сүүлийн тойрогт Изриалтаа ядаж тэнцэх хэрэгтэй.Тэгэхгүй бол бөмбөг тоолно гэдэг ажил гарна.
    3-р хэсэгт нөгөө гал гарч байна гэдэг шиг л юм болж байна.10 сарын тоглолт бүхнийг шийднэ. Чехия Польша
    Словакия Словени

    5-р хэсэг Испани эрхээ өвөрлөх нь ойлгомжтой байсан түүгээрээ боллоо.
    Нөгөө муу Түрэгүүд Босни-г талбайд нь барсангүй.Тэдэнд шаанс үлдсэнгүй дээ.Босни Эстонийг хожиход л болоо.Ядаж байхад ирэх Туркийн тоглолт Белгид зочилох байдаг.Бид Арда Туран Тунчай Алтынтоп-ууд Эмрэ нарыг дэлхийн аваргаар харахгүйндээ.Харамсалтай л байна.Edin DZEKO-гоос өөр гилтайх одгүй Босни плей-оффд шуугиан тарьж магадгүй л юм.
    6-р хэсэг
    Дээр бичсэн байгаа учираас юугаа нуршихав.Англи аймаар байна даа.Хорват бол зүгээр нэг дундаж баг биш шүү дээ.Украйн таагүй харьцаатай Беларустай дэмий тэнцээ хийлээ.Тэгээгүй бол 1 тоглолт дутуу ч оноо тэнццсэн бөмбөгийнхөө тоогоор хамаагүй илүү гарцан 2-т бичигдэж байхгүй юу?Тэд Киевт Английг хожихгүйл бол өнгөрөө…Англи эрх авах гэж ийм амархан өрсөлдөгч нараа буулгаж байхыг хараагүйл юм байна шүү.31 гоол хийсэн байхдаа яахав дээ.Хамгаалалт нь ямар аймаар билээ ганц асуудал байсан довтолгооны асуудлыг шийдцэн байна шүү Каппело.Англи Европын хамгийн шилдэг довтолгоотой баг гэхээр нэг л санаанд буухгүй байна шүү…Нөгөө Франц Испани Голланд энэ тэр яасан бэ?
    7-р хэсэг Австри Румын 2 шал хэрэггүй тэнцээ хийж өөрсдийгөө шаварт унагачихлаа.харин Франц Серб-с оноотой ирсэн нь их юм.Тэдэнд плей офф л үлдэх шив дээ.Муу Анри маань байгаагүй бол Домине хаашаа харж үхэх байсан болдоо.Ер нь энэ Домине их ширэн нүүртэй албан тушаалд дуртай нөхөр юм шигээ.Түүнийг аль Евро 2008с өмнө халах тухай яриж байсан шүү дээ.
    8-р Итали дараагийн тойрогт Ирландад хожиглоо ч гэсэн арай Кипрт хусуулж арчаагаа алдахгүй байлгүй дээ.Гэхдээ Кипр одоо Люксенбург Андорра шиг байхаа больсон шүү.Берба маань Итали-д хусуулснаар Африк явахаасаа өнгөрч байх шиг байна.
    9-р тойрогт хачин юм болов.Шотландууд нутаг дээрээ тэнцэхэд 2-р гарах байлаа.Яг л сайхан асуудалгүй тэнцээд явж байтал Элиа гэж нэг 22-той залуу Голландын шигшээд дуудагдаад л эхний тоглолтондоо хийхээр талбайд сэлгээгээр гарж ирээд 10 минут ч хүрэхгүй хугацаанд Глазго хотынхныг хямраасан гоол хийдэг юм даа.Шотланд баяртай Флетчер баяртай.Карью Рийсе 2 плей-оффд ямар багтаа таарах болдоо…

    GD Star Rating
    loading...
  11. Cobra says:

    Goy shuu Englandchuudaa manai England delhiin avarga bolohiin toloo. Muu Horvatiig multraasai. England ch saihan hariugaa avch bn daa hehe.

    GD Star Rating
    loading...
  12. benzema says:

    turk ongorloodoo ug n sain bag yumsan.angil odoo bolson yum chin ukraind hojigdood ogmoor yumaa.croatia-g jiimeer bna.argintina odoo dasgaljuulagchaa solihgvi bol DASHT gej bodhod hetsvv bna.sweden,cheh 2 l garaasai.Milan Boros poker hiigeed alj bnaaa.

    GD Star Rating
    loading...
  13. sssss says:

    2010 onii delhiin avarga GERMAN gj bodoj bna ene unen shu batsaanuud aa

    GD Star Rating
    loading...
  14. Jaal huu says:

    2010 ond Altan Dagina iig England iin shigshee bag avnaa, Go Go Go England

    GD Star Rating
    loading...
  15. sssss says:

    Enland chadahgu ee ted nar chin azgu humuus

    GD Star Rating
    loading...
  16. Фанат says:

    uu laitai bi ene togloltiig uzlee. Uneer saihan sanagdsan SG Lampard 2 iig goal glory boloh shig bolloo

    GD Star Rating
    loading...
  17. Steve G aimaar ain

    GD Star Rating
    loading...
  18. chelsea says:

    http://www.youtube.com/watch?v=pOVd6YyX6HA lennon aimar bla , 28 dah min-d lampardiin tsohison chuluut tsohilt nice

    GD Star Rating
    loading...
  19. Neo says:

    Ter deer baigaa Kaka gej gar odoo u ve. Manai Angli ch geh shig. Yadaj manai Brazil gej tenegtdeg baigaa daa. Chi ovoo mongoljson gadaad ve. Manai bag bol Mongol. Harin demjdeg bag bol Brasil or England team baij boloh l um tenegee.

    GD Star Rating
    loading...
  20. shan bnaa
    ochigdor bol neeree hen ni hen bee gdgee haruullaa
    manu-n leader rooney
    chelsea leader lamps
    liverpoool leader G
    nar shan goalud hilee
    holland, england 2 maani 100%-n amjilt heveeree l yvaad bna
    WC-t urgeljluuleerei gj eruy doo

    GD Star Rating
    loading...
  21. tulga says:

    yamar ch teneg dasgaljuulagch angliin hesgees angliin bagiig gargaad ireh l baisan.ih amarhan heseg sh dee.angli sain bag.goalkeeper n ih muu.avarga bolj chadahgui.herevee ta na nar 1966 onii bichlegiig uzsen bol hojliin goaliig luivardaj hiisen baidag yum.sonirholtoi yum n hoid solongos 3-rt orson baidag yum.angli sain goyo bag ih azgui.penalty tsohih bolohoor hojigdchihno.urdnii delhiin avargiin umno germaniig 5-0 biluu hojood hun bur magtaad baisan tegeed yalaa.gehdee angliig uzeh goyo l doo.uchigdor horvatiin 2 gol tamirchi togloogui!!

    GD Star Rating
    loading...
  22. CHelsea says:

    yoo angli ch delhiin avarga boljee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: