loading...
Милан 2009 сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах шатандаа орлоо. Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж 48 кг жинд Пүрэвдоржийн Сэрдамба, 51 кг жинд Нямбаярын Төгсцогт, 64 кг жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар медалийн болзол хангасан билээ. Энэ нь Монголын боксын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй хамгийн олон медаль юм. Монголчууд 1974 оноос эхэлж зохиогдож байгаа боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьд нь 4 медаль, үүний гурав нь мөнгө, нэг хүрэл медал хүртэж байсан түүхтэй ажээ.
Хамгийн анх 1982 онд Равсалын Отгонбаяр Германы Мюнхен хотод болсон ДАШТ-ээс 57 кг-ийн жинд мөнгөн медальтай ирж Монгол хүн зодолдож чаддагийг харуулсан. Дараа нь 1993 онд Эрдэнэжаргалын Цогтжаргал Финляндын Тампере хотоос 48 кг-ийн жинд хүрэл медаль, 1997 онд Түмэнцэцэгийн Үйтүмэн Будапештийн рингнээс 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан бол хамгийн сүүлд манай Энхбатын Бадар-Ууган Чикаго 2007 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганцаараа мөнгөн медаль авчирч байсан билээ. Тэгвэл өнөөдөр бид гурван медалийн болзол хангаж, анхныхаа дэлхийн аваргыг хүлээж сууна.
Монгол улс боксын дэлхийн дэвжээнд дөрвөн медаль хүртсэнээр нийт улс орнуудаас 34-д Гүрж, Швед, Филиппин, за мөн Литви зэрэг улс орнуудын хамт жагсдаг. Тэгвэл энэ тоо ямар ч байсан 3-аар нэмэгдэж 7 боллоо.
48 кг жинд Пүрэвдоржийн Сэрдамба медалийн өнгөө өөрчлөх хариулцагатай тулааныг Хятадын Зоу Шиминийн оронд ирсэн Ли Жиажаотай тулалдана. Манай тамирчин Бээжингийн олимпийн финалд гэмтлийн улмаас Хятадын Зоу Шиминд ялагдаж мөнгөн медаль авсан, тэгвэл өнөөдөр Зоу Шимин байхгүй ч түүнийхээ хариуг бас Хятадын тамирчин Лигээс авнаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Энэ жинд Хятад, Монголоос гадна Солонгосын тамирчин Жон Шин Кубын Даниел Мателлон Рамосыг буулган авч шигшээд үлдсэн байна. Солонгосын боксчны өрсөлдөгч нь Оросын Давид Аярапетян. Өөрөөр хэлбэл нэг Европ, гурван Ази.
51 кг жинд манай залуу боксчин Нямбаярын Төгсцогт Италийн бараг л домог болсон, Бээжингийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн супер цомын аварга Венчинцо Пикардиг 12:7 - оор илүүрхэн ялснаар дэлхий дахинд нэгэн шинэ ”од” мэндэлж буйг албан ёсоор зарлачихсан. Олимпийн аварга мэдээж нутагтаа түрүүлэхийг хүсч, хичээсэн нь илэрхий. Харамсалтай нь ердөө 17-хон настай Монгол жаалын нударганы амтыг мэдрээд хоосон буцав.
Түүний дараагийн өрсөлдөгч Оросын шинэ од Миша Алоян. Оросууд бидэнд дэлхийн аваргын дэвжээнд үргэлж л саад бодлог. Бадараа Оросын боксчинд ялагдаж мөнгөн медаль авч байсан, Т.Үйтүмэн мөн л Оросд ялагдаж мөнгө дээр буусан, өнөөдөр манай тамирчин ах нарынхаа тэрхүү эртний бөгөөд саяхны даагыг одоо л нэхэх хэрэгтэй. Шүүгчийн ямар ч шийдвэрийг хүлээх хэрэггүй. Гарцаагүй л хожих хэрэгтэй.
Энэ жинд Германы Ронни Беблик, Пуэрто Рикогийн МкУилльямс Арроёо нар мөн хүрэл медалийн болзол хангасан, мөнгийн төлөө хоорондоо тоглоно.
64 кг жинд олон удаа улсынхаа нэрийг гаргасан Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд зөвхөн Олимп, Дэлхийн медаль л дутаж байлаа. Тэр өнөөдөр дутуугаа гүйцээж дундуураа дүүргэв. Олимпийн дэвжээнд Францын боксчинд ялагдаж уйлаад буцсан манай тамирчин энэ удаа Украйны боксчин Олександр Кличког сүүлийн гучин секундэд 2 онооны давуутай болж нийт 14 – 12 оноогоор хожсон. Манай хүн гуравдугаар үе эхлэхэд 4 оноогоор хожигдож явсан ч оноогоо сайн нөхөж олон жилийн азгүйтлээ арилгаж чадсан билээ.
Одоо мөнгөн медалийн төлөө Кубын боксчин Игласиас Сотолонго Рониелтай таарсан. Энэ эр Москвад болсон супер цомд манай Мөнх-Эрдэнийг ялж алт авсан, Бээжингийн олимпоос хүрэл зүүсэн. Манай тамирчин нэг энэ хүртэл ирснийх энгэртээ алтан медаль зүүнэ байхаа гэж найдаж байна.
64 кг жинд өөр медалийн болзолыг Унгарын Кейт Гюута, Америкийн 17-той Франке Гомез нар хангасан байгаа.
Манай боксчин П.Сэрдамба 21:30-аас 9 сарын 11-нд тоглоно. Манай хүн яг 21:30-д буюу хамгийн анхны тулаанд улаан булангаас рингэн дээр гарна. Мөн шөнө 2:30-ын эхний тулаанд Нямбаярын Төгсцогт мөн эхний тулаанд улаан булангаас тоглоно. Яг 02:30 аас. Төгсцогтын дараа мөн нэг тоглолт явагдаад манай тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тоглох юм байна. Сонирхолтой нь мөн л улаан булангаас.
Та бүхэн шууд тоглолтыг www.aiba.org оос хүлээн авч үзэх боломжтой.
За ингээд хөх толбот Монголын хөвгүүд медалийнхаа өнгөө бүгд хувиргах болтугай гэж ерөөе.
loading...




Manaixan zovxin uuduu shuu saixan bna aa bugdeeree alt avaarai Muugii ene chinii bolomj shuu zaaval alt zulgaana shuu .. . Chamd itgej bna. Ta 3-g bux mgl-chuud xuleej demjij bgaaa shuu.. Zaluusaa goyo oo ……Nam tsoxi chi mgl xuu shuu…
loading...
Mongoliin urs mash olon bolokh boltugai
Ta 3 iin yalaltiin uuhaigaar ard tumen ekh oron chini baharhan huleej suugaa shuu
amjilt husie
loading...
UUhai uuhai MONGOLCHUUUD iluuu iluuuuu
loading...
zaeleg negt mongol huvguud mn togloh bolj bn uu naizuudaa medeelelee setgel haramgui ogoochoo huleej bn
loading...
seree togloltoo ehelsen uu shaad luuhaan yumar shuu haragdana be becheereee
loading...
7-6 manaih hojij bna odoo 3r yu ehelle
loading...
bayarlalaa batu odoo yu bolj bn aa 3 dugaar ue duusav uu
loading...
11-7 manaih yalla uraaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
loading...
serdamba awargiin tuluu. olimpoos tohioldloor awaagui gdgee harulladaa. saihaaaaan saihn
loading...
unen uu sain bna er hun mongol hun olimpiin osh honzon ugui bolloo hujaa orosuudad handiig medruuljee uraaaaaaa dairaaad mongolchuudaaa
loading...
yanztai yu hehehehe saihan togolloo zaluusaa uldsen 2 n ch bas yalna shuu zaluusaa manaihan goe bnadaa
loading...
Ёстой гоё байна аа
loading...
odoo oros n garaad ireesei tguul mun ivaniig nudeed uguh yumshuu oros hujaa 2 ih hutsaad bsiin hehehe serdambaa goe bsan shuu iluu yumaaa hehehe
loading...
sedamba yltsan uu mongol mongote bolson odoo serdamba avargiin tuluu biz de nuguu 2 ni ch bas ylaasaa amjilt
loading...
za serdamdaa bayar hurgii mongotei boltson shu
nogoo talaas orosiin tamirchin david Ayrapetyantai togloh yum shig bna goy shuu
loading...
bayrt medee xumuusee serdamba avargiin tuluuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
nuguu 2 ni yasan be medelel bval bicheech hojson bolvuu humuus ee
loading...
alsaaan alsan muuu teneg ivaniig goe uzsen shuu manai hun tugsuuu uzuuleed bai duu mini margaash altshuuu avchihjeee duu mini chi
loading...
muugii maani ch uneheer azgvimdaa ahiad l goe bolomjoo aldachlaa 3laaa hamtdaa adilhan ungutei yum zuugeesei gej bdson yumsan uul n za yahav chamalhaar changa atga delhiin avargiin hurel medal hen hunii husliin zorgoor avdag ed bishdee saihan togolloo munherdenedee bayrallaaa
loading...