Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Уэйд ирэх жил чөлөөт агент болно

GD Star Rating
loading...

dwyanewadeМайами Хералд сонины мэдэгдсэнээр Дуэйн Уэйд Хит багтай ярилцаж буй гэрээ сунгах асуудлаа зогсоосон ба ирэх жил чөлөөт агент болохыг хүссэн гэнэ. “Багийн удирдлагуд бид энэ зуны турш энэ асуудлыг ярилцсан. Бид аль алиндаа л хамгийн сайн хувилбар гаргахыг хүсч байгаа. Өнгөрсөн улирлынхаас хамаагүй сайн амжилтыг хүсч байгаа. Буцаад ширээний ард суугаад бүх зүйлийг дахиж бодож үзсэн ч болох юм” гэж Уэйд Чикагод буяны үйл ажиллагаанд оролцож байхдаа хэлжээ.

Уэйд гэрээ сунгах асуудлаар сарын турш ярилцан, Майами түүнд 3 жилийн 60 гаруй сая ногооны гэрээг санал болгосон сураг байгаа юм. Дараа жил тэр хязгаарлагдаагүй чөлөөт агент болох юм.

Тэр өөрөө Хитэд кареераа өндөрлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч түүнийг сонирхох багууд их байгаа билээ. Дараа жил ЛеБрон Жэймс, Крис Бош, Амаре Стадемайер, Уэйд зэрэг чөлөөт агентуудыг авахын тулд багууд цалингийн цэсээ чөлөөлөөд эхэлсэн.

Уэйдийг Чикаго авах талаар яриа эртнээс гарах болсон. Чикаго хотын уугуул Уэйд саяхан Чикагод хувийн орон сууц худалдан авчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. ЗАсс says:

    Уейд угаасаа Хитэд өмхийрч яахын. Чөлөөт агент болсон нь дээр.

    GD Star Rating
    loading...
  2. fanat says:

    chicagod ircheesei

    GD Star Rating
    loading...
  3. Чикагод л бэлтгэл хийгээд байна лээ.

    GD Star Rating
    loading...
  4. mayo says:

    goy bureldehuuntei bagt ochoosoi chigaco goydoo rosetei tsug but avnadaa

    GD Star Rating
    loading...
  5. t1 says:

    xarj l baiya…

    GD Star Rating
    loading...
  6. T.I says:

    Wade maani uuln Heat-dee l baival zuger… Heat-s yavahin orond harin Pat Riley Wade-d sain hamtragch olj ogoh heregtei .. ! Wade shig ih nootstei toglogchid hamtragch baihad avarga avna geed l zutgene .! Go Heat ! Go Dwyane !

    GD Star Rating
    loading...
  7. miki roko says:

    Songolt xiixed tsaadaxand cnini xetsuu b.gaa b,x daa!

    GD Star Rating
    loading...
  8. nnnnn says:

    rose bga ym chin ochihguie 2 jijig toglogch niileed heze awarga awch bsiiiiiiiiiin ydaj bhad 2laAAAA bombog ezemshij toglolt nairuuldag miamidaal uldsen n olziitei tgd daraa n maimigaas superstar tom toglogch nehsen n dr

    GD Star Rating
    loading...
  9. мэндээ says:

    Boston Celtics
    Дахиад өндөр түвшинд тоглох хугацаа нь 2 жилээс хэтрэхгүй болсон гэдгийг ойлгосон Селтикс багийнхан өнгөрсөн зун ч гэсэн зүгээр суусанүй. Гол 3-н тоглогчийнх нь нас нэлээд явсан тул тэдэнд үүрүүлэх ачааг суллах үүднээс Селтиксийн удирдлагууд тун зөв алхам хийсэн юм. Детройдоос Рашид Воллесыг авснаар хүчний довтлогч болон төвийн байрлалд сэлгээний маш сайн тоглогчтой болж байна. Өнгөрсөн плейоффын үеэр хүчний байрлалд тун тааруухан тоглосон нь ихэнх тоглогчид нь гэмтэлтэй байсаниай холбоотой. Одоо тэгвэл Селтиксийн хувьд хүчний довтлогч төвийн байрлад Кевин Гарнетт, Кендрик Перкинс, Рашид Воллес, Глен Дэвис, Шелден Уйльямс гээд тун ч хүчирхэг харагдаж байна.Одоо энэ багийн ганц дутагдалтай зүйл нь Ражон Рондогийн ард тоглох сэлгээний холбон тоглогч болоод байна.

    Cleveland Cavaliers
    Энэ багийн хувьд өнгөрсөн зуны хамгийн том наймаа нь Шакил О Ниль байсан ч гэсэн Энтони Паркер, Жамарию Мүүн нарыг бүрэлдэхүүндээ элсүлж чадсаныг магтахгүй байхын аргагүй. Паркерын хувьд Кливленд багт маш их хэрэгтэй байгаа холын зайн мэргэн бууч бөгөөд Жамарио Мүүн бол Леброн Жеймсийн сэлгээ байж чадахаас гадна хамгаалагчийн байрлалд ч гэсэн гараанд гарах боломжтой. Мөн дээр нь Бостоноос чөлөөт агент Леон Поувийг авсан тул хүчниы байрдлалд нилээд зузаарсан. Гэхдээ хамгаалалтаас илүү энэ багийн довтолгоо мэдэгдэхүйц дээшилсэн.

    San Antonio Spurs
    2000 оноос хойш анх удаа л плейоффын эхний шатнаас шалгарч чадаагүй өнгөрсөн улирлын гунигт дурсамжийг арилгахын тулд энэ багийн удирдлагууд тун их мөнгийг энэ жилийн зун зарцуулсан юм. Тэд цалингийн цэсний хязгаарыг хэтрүүлмэн тул ирэх улиралд нэмэлт татварыг төлөх нь тодорхой болоод байна. Гэхдээ тэд мөнгөө зүгээр нэг цацчихаагүй юм. Милоуки багаас жижиг довтлогч Ричард Жефферсоныг, Детройтоос хашир туршлагатай Антонио Макдайсыг авч чадсан төдийгүй дравтын 2-р раундаас Дэуан Блейр гээд ирээдүйтэй авьяаслаг хүчний довтлогчийг шүүрч чадсан нь нууц биш юм. Энэ бүгдээс гадна Тим Данкан, Ману Жинобили нар гэмтлээс бүрэн илааршсан дээр нь мэдээж Тони Паркер гэхээр энэ баг шинэ улиралд аваргалах өндөр магадлал байна гэж харагдаж байна.

    Denver Nuggets
    Энэ багийн оноо авалтыг гүйцэтгэдэг гол таван тоглогч нь багийн бүрэлдэхүүнд хэвээрээ байгаа. Үүний дээр сэлгээний төвийн тоглогч Крис Андерсонтой гэрээгээ сунгасан тул энэ багийг сульдсан гэж хэлж болохгүй. Гэхдээ тэд хамгаалагч Дантэй Жонесыг Индиана багт алдсанаас гадна холын зайн мэргэн бууч Лайнас Клейзаг Грекийн Олимпиакос багт тавиад явуулчихсан. Тийм учираас уг багийг өнгөрсөн жилийнхээс сайжирсан гэхэд хэцүү юм. Гэхдээ тэд драфтаас холбон тоглогч Чонси Билапсийн ард тоглох сэлгээний холбон тоглогчоор Тай Лоусоныг Умард Каролайны их сургуулиас авсан нь ухаалаг алхам болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Los Angeles Lakers
    Өнгөрсөн зун Лэйкэрсийн хийсэн хамгийн том өөрчлөлт нь Тревор Аризагийн гэрээг сунгахын оронд Хьюстоны Рон Артестийг авсан явдал юм. Нэгэнт гарааны довтлогч байх боломжгүй болсн тул Ариза ч гэсэн Лейкэрсийг орхиж, Хьюстонд очсон. Хэдийгээр цаасан дээр Лейкэрст ашигтай мэт харагдаж байгаа ч үргэлж л асуудал тарьж явдаг Артест нь Лейкэрсийн chemistry буюу багийн зохицолдоог алдагдуулж мэдэх өргөс ч байж болох юм. Довтолгооны гол чиглэл байх дуртай Артест туслах үүргийг хэрхэн хүлээн авах нь нь ч гэсэн эргэлзээтэй байна. Нэмж хэлэхэд энэ жил 29 настай Артест тоо тоймгүй олон шидэлт гүйцэтгэхээ больж, Кобигийн дуулгавартай анд болох эсэх нь ёстой оньсого юм. Тийм учираас өнгөрсөн жилийн аваргуудыг хэрхэн тоглох нь анхаарал татсаар..

    Sportsillustradet сэтгүүлийн спортын сэтгүүлч Kris Mannics

    GD Star Rating
    loading...
  10. chukaa says:

    энэ хэдэн багийн аль нэг нь ирэх улиралд аварга болох юм байна даа тэй

    GD Star Rating
    loading...
  11. chukaa says:

    Нээрээ л маш үнэн бичсэн байна шүү. Загатнасан газар майжчихлаа. Лайтай. Үнэн шүү.

    GD Star Rating
    loading...
  12. Sw4T says:

    хахаха Шарлотт д очно доо….. хихихи

    GD Star Rating
    loading...
  13. Go WADE!!! says:

    Yoo tm bailguidee Chicago Charlotte ntr t orood demiilde gaishde ugaasaa muu bagt orood avarga avku gees hoish Orvol ashigtai n Suns Raptors geh met center saitai bagt oroh heregteildee tegj chadval magadgui MVP ch avah bh

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: