loading...
Андрэй Аршавин бэртлийн улмаас гурван долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ. 28 настай тэрээр өнгөрсөн долоо хоногт явагдсан Лихтенштэйн- Оросын тоглолтонд энэ шалтгааны улмаас оролцоогүй бөгөөд харин лхагва гаригт Уэльсийн талбайд хийсэн тоглолтонд 90 минутыг талбайд өнгөрүүлсэн юм. Хэдийгээр шигшээн эмч нар түүнийг талбайд гарахыг хориглож байсан ч Аршавин гарааны бүрэлдэхүүнд багтаж багаа 3 : 1-ээр ялахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Харамсалтай нь тоглолтын дараа түүний бэртэл сэдэрсэн тул Лондонд эргэж ирээд эмчийн хяналтанд орсон юм. Түүнийг эзгүйд баг нь Манчестер сити, Уйган Атлетик болон Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтоо Стандарт багийн эсрэг хийнэ. Мөн 9 сарын 26-нд Лондоны хүчтэй өрсөлдөгчдийн нэг Фулхэмийн талбайд талбайд зочлох ажээ. Клубын менежер Арсен Венгер хэвлэлийнхэн д өгсөн ярилцлагадаа ”Шигшээ багтаа тоглохоор явсан манай зарим тоглогчид хараахан эргэж ирээгүй байна. Аршавиний хувьд Уэльсийн эсрэг гарах ёсгүй байсан юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс мэдэж л байх ёстой. Миний бодлоор тэд ажлын хариуцлага алдсан тул хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бямба гариг болон ирэх долоо хоногийн тоглолтуудад тэр оролцох боломжгүй болсон” гэжээ. Харин Гуус Хиддинк ”Тэр тоглож чадахааргүй хүнд бэртэлтэй байсан бол гарахгүй л байсан шүү дээ. Бэртэлтэй байгаа хүнийг бид хүчээр талбайд гаргасан биш, юу гэж тийм тэнэг алхам хийх билээ” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн 1 сараас Буучдын төлөө зүтгэхдээ Аршавин 20 тоглолтонд 8 гоол оруулж, 10 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна.
loading...




azgui IVAN….
loading...
BG-d helehed bitgii hvnd ataarhaj bai. Azgvi amitan mini
loading...
торгууд түмэн эх нутагтаа зорьсон гунигт түүх
манайхан уншаад үзээрэй гунигтай бас бахархамаар түүх байна
http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=904&menu_id=505
loading...
tamiraa ene tuuhiinhe yumnuudiig sportiin tsonh deer taviha boliochde uur sait web blog deer tavij bolnshde
loading...
Guus Hiddink tegexgvi bhoo xurdan edgeesei citygiin xuvid tom bolomj shvv
loading...
uu tun haramsaltai.
loading...
Harin tiymee ugaasaa MANU-giyn esreg toglohdoo l baga zergiyn berteltey garch bsan sh te.
Shigsheedee heregtey hun uchraas tegeed bagt n onoo amin chuhal uchraas Arshavin uuriyguu garguund gargasan sh te. Tuunees bish bertel n MANU-tay hiysen toglolton deer l nuluuluud bur suuldee selgeend suusan
gehdee zugeeree shigsheedee ih tus bolson shuu sain zaluu hurdan edgeerey. Arse-giyn fanatuud haramsah heregguie.
loading...
Ovoo shar shuu. Arsenal ch odoo Arshavintai bol ih sain toglodog bolson bna lee.
loading...
rosickv n gemtel edgersen tegeneer neeh asuudal baihgv biah
loading...
Manu giin haalgand manai Arshavin saihan gooldsondoo manu myyhai aztai yum …….Arshavinnii gemtel gaigui l bgaasai …manai ih byychdiig gemtei gej neg daisan bnaa… Gemtel bagatai baival ene jil yamarch baisan tsom avah estoi ….
loading...