loading...
Аргентиний залуу теннисчин Хуан Мартин Дель Потро энэ жилээс шилдэгүүдийн “зүрхэнд шар ус хуруулсан” шилдэг тоглолтыг үзүүлж буй билээ. Тэрээр оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарч алдарт Рожер Федерерт ялагдал хүлээж байсан бол Ролан Гаррост энэ амжилтаа хагас шигшээ болгон ахиулсан юм. Энэ тэмцээнд тэрээр мөн л Рожер Федерерийн аманд очиж 5 сет үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст ялагдал хүлээж байсан билээ. Тэгвэл Америкийн нээлттэй тэмцээнд Дель Потро гайхалтай амжилтыг үзүүлж дахин хагас шигшээд шалгарч чадлаа. Энди Мюррэйг мулталсан Марин Челич түүний эсрэг чамгүй эсэргүүцэл үзүүлсэн ч 4 сетэд 4-6 6-3 6-2 6-1-ээр ялагдал хүлээсэн байна. Тоглолтын эхний сетийг Челич, Аргентин эрийн алдааг ашиглан 6 : 4-өөр тэргүүлж чадсан. Гэвч энэ бол дөнгөж эхлэл байлаа. Хоёр дахь сэтээс Дель Потрогийн тоглолт сэргэж ээлж дараалсан хүчтэй цохилтуудаар өрсөлдөгчөө сандаргаж байсан бөгөөд маш олон эйс гүйцэтгэж чадсаны хүчинд 6 : 3-аар сетийн харьцааг тэнцүүлж дөнгөжээ. Тоглолт цааш үргэлжлэх тусам Дель Портогийн тоглолт орж, харин Челич улам бүр сульдсаар байв. Ингээд тэрээр сүүлийн хоёр сетэд 6 : 2 , 6 :1-ээр илүүрхэж чадсанаар анх удаагаа US open-ий хагас шигшээд шалгарлаа. Дель Потрогоон ээлжит өрсөлдөгч нь Рафаель Надаль – Фернандо Гонзалез хоёрын ялсан нь байх юм.
Их Дуулгын 6 удаагийн аварга Испаний номер нэг теннисчин Рафаель Надаль, хагас шигшээд Чилийн Фернандо Гонзалезтэй оноолт таарсан. Бэртэл гэмтлийн улмаас дэлхийн чансааны 3-р байр хүртэл ухраад байгаа Надаль энэ тоглолтонд ялах юм бол Новак Жоковичийн өмнө гарах боломжтой байлаа. Гэвч Чили эр зүгээр ч нэг энэ хүртэл яваагүй гэдгээ харуулж, Рафаг хүчтэй цохилтуудаараа сандаргаж эхэлсэн юм. Эхний сет маш өрсөлдөөнтэй явагдаж тай-брикт хүрсэн бөгөөд харамсалтай нь бороо орж тоглолт завсарлахаар өөр аргагүй болсон юм. Хэсэг хугацаанд завсарласны дараа тоглолт үргэлжилж 7 : 6-гийн харьцаатай Надалийн ялалтаар өндөрлөсөн юм. Удаах сет ч мөн энэ дүр зургаар өрнөсөн бөгөөд 6 : 6-гийн харьцаатай байх үед дахин бороо орсон тул тоглолтыг хойшлуулсан байна. Энэ тоглолтын талаарх мэдээллийг бид маргаашын мэдээллийн хөтөлбөрөөрөө хүргэнэ.
Эмэгтэйчүүдийн хос төрлийн хагас шигшээн тоглолтуудын мэдээлээс хүргэе. Америкийн эгч дүү Уйльямсууд энэ шатанд Оросын Алиса Клэйбанова, Екитрина Макарова нартай өрсөлдөхөөр учраа таарчээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч эгч дүү хоёрын эсрэг орос бүсгүйчүүд маш сайн тулалдсаныг энд дурьдах нь зүйтэй. Эхний сетэд хоёр тал ээлж дараалан оноо авсаар тай-брикт хүрч Уйльямсууд 7 : 6-гаар өөрийн болгосон юм. Харин хоёр дахь сетэд оросууд санасандаа хүрч 6 :3–ийн харьцаатай ялалт байгуулж чаджээ. Ийнхүү сүүлийн гурав дахь сетээр хэн нь финалд үлдэхийг шийдэх хэрэгтэй болсон. Шийдвэрлэх энэ үед Уйльямсууд алдаа гаргалгүй гайхалтай тулалдаж 6 : 2-оор финалд шалгарха болзлоо хангалаа. Шөвгийн дөрвийн нөгөө хос болох Австралийн Саманта Стосур, Реннае Стабс , Америкийн Леизил Хубер, Зимбабын Кара Блэк нарын тоглолт хараахан явагдаагүй байна.
Америкийн нээлттэй тэмцээний холимог хос төрлийн шигшээ тоглолт өчигдөр Артур Эш цэнгэлдэхэд явагдлаа. Өнгөрсөн жилийн аварга Зимбабын Кара Блэк, Энэтхэгийн Линдер Паес нар Америкийн хос Кэрли Галликсон, Трэвис Паррот нартай оноол таараад байсан юм. Өөрийнхөө нутаг дээрээ тоглож байгаа болохоор Америкийн хос эхний сетээс итгэлтэй тоглож, өөрсдөдөө давуу байдал үүсгэж чадсан юм. Үүнийхээ хүчинд тэд эхний сетийг 6 : 2-өөр өөрийн болгожээ. Дараагий сетэд тэд өрсөлдөгчдөө боломж олголгүй довтолсоор 6 : 4-өөр ялж Америкийн нээлттэй тэмцээний аварга болж чадсан байна. Энэхүү түрүү нь Галликсон, Паррот нарын карьерийн анхны их Дуулгын тэмцээний түрүү ажээ.
loading...




Del Potro ch sn bnaa neg ym duulgana shoo
loading...