Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жерри Крауз : Жордантай хамт Текс Винтер Алдрын танхимд элсэн ёстой

GD Star Rating
loading...

krauseМайкл Жорданы үед Чикаго Буллз багийн ерөнхий менежер байсан Жерри Крауз МЖ-г Алдрын танхимд залах ёслолд очилгүй бойкот хийжээ. Тэр үүнийгээ Текс Винтерийг Алдрын танхимд элсүүлээгүйтэй холбож тайлбарласан байна.

Тэр “Майкл бол багийн спортын түүхэн дэх хамгийн агуу тоглогч. Тэр надад, манай гэр бүлд, Буллзэд хамаатай бүх хүнд, ер нь бүх зүйлд баяр баясгалан, аз жаргал бэлэглэдэг байсан гэж боддог. Өнөөдөр түүний хувьд онцгой өдөр. Гэхдээ би Текс Винтерийг Алдарын танхимд авахаас нааш тэр газар руу очихгүй” гэж утсаар өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Өдгөө 87 настай Текс Винтер нь алдарт гурвалжин довтолгоог анх санаачилж, боловсруулсан хүн юм. Буллз болон Жордан энэхүү довтолгоог ашиглан зургаан удаа НБА-ийн аварга болсон ба Винтер энэ үед туслах дасгалжуулагч байжээ.

“Майкл Жорданыг НБА-д элссэнээс дөрвөн жилийн дараа гурвалжин довтолгоог бид туршсан. Энэ нь тамирчдад самбар доор тоглон, нэг тоглогч нэг тоглогчийн эсрэг амархан довтлох боломжийг олгодог байлаа. Майкл самбар доор хийдэг хөдөлгөөнийг тийм сайн хийдэггүй байсан. Тэр зуны турш бэлтгэл хийн хөдөлмөрлөж супер довтлогч болж чадсан юм даа. Түүнийг гурвалжин довтолгооны явцад хэн ч зогсоож чадахгүй болсон. Түүнчлэн Майкл тэр зунаас эхлэн хамгаалалтанд маш сайн болсон. Яагаад гэвэл довтолгоог амархан гүйцэтгэдэг учраас хамгаалахад ямар ч ядралт байхгүй дүүрэн энергитэй байдаг байлаа. “

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. MANCHESTER aas says:

    1st gesen kekekekek

    GD Star Rating
    loading...
  2. bibby says:

    3 jin dovtolgoog sain tailbarlaad ogooch???

    GD Star Rating
    loading...
  3. Zochin says:

    Nike air yeezy gedeg puuz 200000aas zarna.

    GD Star Rating
    loading...
  4. T says:

    3jin dovtolgoog helj ogoch!! plzzzz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: