loading...
ЦСКА Москва багийнхан дасгалжуулагч Зикогоо халсныг зарлаж түүний оронд Хуанде Рамосыг томилохоор болжээ.
Зико Валерий Газзаеваас ажлаа хүлээж авснаас хойш амжилт муугуй байлаа. Улирлыг сайхан эхлүүлж, Оросын цом, Оросын Супер цомын эзэн болсон. Гэвч түүний сүүлийн үед үзүүлж буй амжилт багийнханд таалагдсангүй. Оросоос хоёр багийг шууд Аваргуудын лигт оруулдаг болсон билээ. ЦСКА улирлын эхнээс ихэнхи хугацааг эхний хоёрт өнгөрүүлж байсан боловч сүүлийн үед эрс уналт хийж 4-р байр хүртэл унан, лигийг тэргүүлж буй Рубиний Казань багаас 10 оноогоор хоцрох болсон.
Өнгөрсөн сард ЦСКА баг Химкитэй тоглож 2-1ээр хожсоноос хойш Зико олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Энэхүү шүүмжлэлтэй зэрэгцэн Зиког халах болсон тухай шуугиан ихэд гарч байлаа. Үүнийг ЦСКА багийн удирдлагууд няцааж энэ бол зүгээр тоглолтгүй долоо хоногийн үеэр тохиолддог хоосон шуугиануудын нэг гэж хэлж байв.
Гэвч багийн албан ёсны вэб хуудсан дээр : “Хоёр талын тохиролцоон дээр үндэслэн өнөөдөр Зико болон ЦСКА багийн хоорондох гэрээг цуцаллаа” гэсэн мэдээлэл өнөө өглөө гарчээ.
Түүнчлэн “Бид Артур Коимбра (Зико)-д бидэнтэй хамт байж, манай багийн төлөө зүрх нь цохилж, Оросын цом, Супер цомыг авсанд их баярлаж байгаа. Түүний удирдлаган дор манай баг ихэд сайжирсан. Бид сайн найзууд хэвээрээ байна гэдэгт итгэж байна. Цаашдын нь ажилд амжилт хүсье” гэжээ.
2010-11 оны улирал дуусахад 10 тоглолт дутуу байхад Хуанде Рамос ажлаа хүлээн авлаа. Түүний багийн анхны тоглолт нь ирэх мягмаг гарагт Германы аварга Вольфсбургтэй хийх тоглолт ажээ.
Рамос өнөө өглөө ЦСКА-д орох болсон тухайгаа өөрийн вэб хуудсаар дамжуулан зарласан ба тэр “ЦСКА бол түүхтэй баг ба тивийн тэмцээнүүдэд азгүй байсаар өдий хүрсэн. Бид хүнд хэцүү хөдөлмөрийг даван туулж байж Европын тэмцээнд орох эрхийг авах нь. Би өрсөлдөөнд дуртай. БИд Европод өөрийн нөөц бололцоогоо бүрэн үзүүлэхийг хичээх ба ирэх 3 сард өөрийн хамаг чадлаараа ажиллах болно” гэжээ.
Рамос Севильяд байхдаа хоёр улиралд 5 цом хүртэж дэлхийн шилдэг дасгалжуулагчийн зиндаанд хүрсэн. Тэр Севильягаас гаран Тоттенхэм багийг дасгалжуулж өнгөрсөн улиралд Тоттенхэм багийн түүхэн дэх хамгийн муу гарааг хийснээр ажлаасаа халагдсан билээ. Тоттенхэмээс халагдсан 54 настай эр 45 хоногийн дараа нь Бернд Шустерыг залгамжлан Реал Мадрид багт 6 сарын гэрээгээр очсон. Тэр Реалд муугүй амжилт үзүүлж байсан ч улирал дуусгаад Реал гэрээгээ сунгахгүй хэмээн мэдэгдэж Рамос өдийг хүртэл ажилгүй явж байжээ.
loading...




ungursun ulirald CSKA ch laitai bsandaa. ene jil getel bhgui shu.
odoo Rubin Champions Leagued yaj togloh ni sonirholtoi bna. Barca, Interiin esreg herhen togloh bol. Dinamo Kiev-g bol hojchikh baih gej bodjiino. Orosdoo bol ilt iluurhej bgaa yum bnalee.
aygui l bol Rubin F hesgees Inter, magadgui Barca-g jiigeed garaad irne dee
loading...
Аан мэдэхгүй Оросууд яах л бол. Интер, Барса 2-ыг оросууд хожино гэж юу байдагийн!!!
loading...
торгууд түмэн эх нутагтаа зорьсон гунигт түүх
манайхан уншаад үзээрэй гунигтай бас бахархамаар түүх байна
http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=904&menu_id=505
loading...
rubin ch yah bold oo. ih soni toglolttoi bag sh dee. tegsen murtluu hojood l baidag, ter Kurban Berdieviin unshaad baigaa maaniin huch baih aa. uul an Rubin bol bidnii mah tsusnii tasarhai bag da. sain l togloosoi.
loading...
rubind oduud algaa. argentin dominges turk gekdinez 2 l bna da
harin ter Buharov sain dovtlogch bna lee.
loading...