Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс, Милан-2009 ДАШТ » П.Сэрдамба маргааш алтан медалийн төлөө (видео)

GD Star Rating
loading...

МУГТ, олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медалийн болзол хангах тулаан буюу ДАШТ-ий хагас шигшээд Хятадын тамирчин Ли Жиажаог яллаа.

Эхний үед манай тамирчин давамгай тоглож байсан ч манай хүний оноо нэмэгдсэнгүй. Харин Хятадын тамирчны оноо нэмэгдэж байлаа. 1-3аар эхний үе өндөрлөсөн.

2-р үеийн эхэнд байдал эхний үеийнхтэй адилхан байсан хэдий ч үе дуусахад манай хүн оноогоор илүү гарч 7-6 болгожээ. Энэ үеийн төгсгөлд манай хүний цохилтууд орж хэд хэдэн хүнд цохилтыг хийсэн юм.

3-р үе эхлэхэд Хятадын тамирчин илт цуцсан нь мэдрэгдэж байлаа. Манай хүн цохилтоос сайн бултаж хий цохиулж байсан нь бас нөлөөлсөн биз ээ. Тоглолт 11-7оор өндөрлөж манай тамирчин алтан медалийн төлөө шалгарч үлдлээ.

Манай хүний тоглолтын дараа хагас шигшээгийн нөгөө тоглолт БНСУ, ОХУ-ын тамирчдын хооронд өрнөв. Энэхүү тулаанд ОХУ-ын боксчин Давид Айрапетян 9-1ээр ялалт байгуулснаар манай тамирчинтай алтан медалийн төлөө маргааш хүч үзэхээр болжээ. (Оросын Давидын хагас шигшээд БНСУ-ын боксчинтой хийсэн тулааныг доор оруулав)

П.Сэрдамба энэхүү Оросын боксчинтой 2007 оны Чикагогийн дэлхийн аваргаар эхний даваанд таарч 34-7 оор ялагдаж байжээ. Хоёр жилийн дараа тоглохдоо манай хүн олимпийн мөнгөн медальтай гэсэн гуншинтай тоглож буй. Хоёр жилийн өмнөхөөс шал өөр Сэрдамба шүү.

Өнөө шөнө 02 цаг 30 минутаас манай хоёр боксчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ хүч үзнэ.

П.Сэрдамбынхаа араас хоёр ялалтыг авах болтугай гэж ерөөе.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

101 Сэтгэгдэл

  1. lhagva says:

    Ñýðäàìáàäàà ìàðãààø ºðñºëäºã÷ àðìÿíòàé õèéõ òîãëîëòûíõîî òàêòèêàà ñàéí áîëîâñðóóëààä òîãëîõîä áîëîìæ á¿ðýí õàðãàäàæ áàéíà. Õ¿÷íèé òýñðýëòòýé òîëîëòûã ñàéí ãàðãàæ öóöààæ îíîî ò¿ð¿¿ëæ àâààä õàìãààëàëòûã íü çàäàëæ äóóäàæ òîãëîâîë áîëîõ áîëîâ óó. ªðñºëäºã÷èéíõºº òîãëîëòîíä íü îðæ áîëîõã¿é.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: