Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Орос » Рамос “ЦСКА”-д

GD Star Rating
loading...

Реал Мадридыг өнгөрсөн улиралд удирдаж байсан Хуанде Рамос ОХУ-ын армийн клуб буюу ЦСКА-гийн дасгалжуулагч болжээ. ЦСКА-г удирдаж байсан Бразилын алдарт хөлбөмбөгчин асан Зико ийн ажилгүй болов.

253086_33_preview

“Бид Артур Антунес Коймбра (Зико)-д манай багт өнгөрүүлсэн хугацаандаа хийж бүтээсэнд нь, Оросын цом болон Супер цомыг авсанд нь баярлаж байна. Бид ирээдүйд ч сайн найз нөхдийн харилцаагаа хэвээр хадгалах бөгөөд түүний дараагийн ажил үйлсэд амжилт хүсье” хэмээн ЦСКА-ын зүгээс хэлжээ.

Зикотой ЦСКА энэ улирлын Оросын АШТ-ыг муугүй эхэлсэн ч яваандаа уруудаж, одоогоор 20 тойргийн дараа 4-р байранд байгаа бөгөөд ирэх жилийн Аваргуудын лигийн эрх авахад хэцүү болжээ. Одоогоор Оросын АШТ-ыг ЦСКА-аас 10 онооны илүүгээр Казаний Рубин тэргүүлж байгаа юм.

Рамост одоо улсын аваргад 10 тоглолт үлдээд байгаа, алдсан оноогоо нөхөж эхний 2 байрт орсноор ирэх жилийн Аваргуудын лигт оролцох эрхтэй болно. Харин энэ жилийн Аваргуудын лигийн гараагаа ЦСКА ирэх Лхагва гаригт Германы аварга Вольфсбургтэй хийх юм.

Рамос Севильяг өндөр амжилтанд хүргэсэн ч Англид очоод Тоттенхэмийг баллах шахсан. Эргэж Испанидаа ирээд Реалыг түр зуур муугүй тоглуулж байсан ч Ла лиг болон Аваргуудын лигт бүтэлгүйтэж халагдсан билээ.

Харин Орост яах бол?

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. bibi says:

    1st ene ter geed bdag bhaa :-)

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Zu zu. Ene n ch deer bsan yum bhaa daa hehehe. Ochij ochij saturntay tentsej onoo huvaahaar chin l yah bilee dee. Ingeed zam n tsaashaa gegeereesey bilee. Ta nariygaa demjdeg shuu

    GD Star Rating
    loading...
  3. tamir says:

    торгууд түмэн эх нутагтаа зорьсон гунигт түүх

    манайхан уншаад үзээрэй гунигтай бас бахархамаар түүх байна

    http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=904&menu_id=505

    GD Star Rating
    loading...
  4. crusader says:

    Ёооё Серхио Рамосыгаа ЦСКА-д оччихсон байна гэж бодлоо шд. Ямар эвгүй гарчиг өгөөвээ. Рамос гэхээр нь шууд л Серхио Рамос толгойд буудаг байна шд.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: