Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » US Open, Талбайн теннис » Федерер 22 дахиа…

GD Star Rating
loading...

Рожер Федерер 22 дахиа дараалан Их дуулгын хагас шигшээд шалгарлаа. Тэрээр шөвгийн 8-д тэмцээний 12 дахь теннисчин Робин Содерлингийг 4 сетэд хожсон байна. Федерер ийн Швед эрийг 12 дахиа дараалан хожив. Ер нь эдгээр 2 теннисчин сүүлийн 3 Их дуулгад бүгдэд нь таарч тоглосон бөгөөд Ролан Гарросын шигшээд тулж байлаа.

320805_33_previewФедерертэй хагас шигшээд Новак Жокович тоглох нь. Сербийн од шөвгийн 8-д Испаний ФЕрнандо Вердаског мөн 4 сетэд хожсон юм. Федерер – Жокович нар өнгөрсөн 2 жилд 2-ууланд нь энэ тэмцээнд таарч тоглосон, энэ удаа 3 дахь жилдаа дараалан учраа таарав. 2 жилийн өмнө шигшээд, өнгөрсөн жил хагас шигшээд тоглоход аль алинд нь Федерер хожжээ. Жокович Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд 3 жил дараалан үлдэж байна. Харин 2009 онд анх удаа Их дуулгын хагас шигшээд хүрлээ.

Шөвгийн 8-ын нөгөө 2 тоглолт буюу Рафаель Надаль – Фернандо Гонзалес, Хуан Мартин дель Потро – Марин Силич нарын тоглолт өнөө шөнө болно.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээд Каролайн Возниацки – Янина Викмайер нар тоглохоор болов. Возниацки шөвгийн 8-д Америкийн шинэ од, 17 настай Мелани Оудинийг хожжээ. Оудин чансааны 70-д бичигдсэн ч энэ тэмцээнд маш сайн тоглон Оросын топууд болох Елена Дементьева, Мариа Шарапова, Надиа Петрова нарыг хожоод байсан юм.

Данийн 19 настай, тэмцээний 9 дэх чансаатай Возниацкигийн хагас шигшээн өрсөлдөгч нь дэлхийн номер 50, Бельгийн Я. Викмайер.

Хагас шигшээн нөгөө нэг тоглолт нь цагаан хуудсаар тэмцээнд орж байгаа Ким Клистерс болон өнгөрсөн оны аварга Серена Уилльямс нарын хооронд болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Frost says:

    Federer ih duulgiin avargiin toogoo ene temtseend negeer nemne gedegt itgeltei bna. tsaashid ch olon ih duulgii avarga bolno doo ene zaluu. Lav 20 garah bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: