Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Тоглогчид, ҮСБХ » Майкл Жордан, Жон Стоктон, Дэвид Робинсон, Жерри Слоан

GD Star Rating
loading...

Өнөөдөр Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн “Алдарын танхим” шинэ гишүүдээ хүлээж авах улаан хивсний ёслол зохион байгууллаа.

Шинэ гишүүд дотор сагсан бөмбөгийн хаан хэмээн алдаршсан “нисдэг” Майкл Жордан, дамжуулалтын хаан Жон Стоктон, нэг багт хамгийн олон ялалт авсан Жерри Слоан, “Адмирал” Дэвид Робинсон мөн эмэгтэй оюутны сагсан бөмбөгийн дасгалжуулагч С. Вивиан Стрингер нар багтжээ.

Домог болсон Майкл Жордан бол ойлгомжтой. Чухам тэр л энэ алдрын танхимд орохгүй бол бүх зүйл утгаа алдана. Тэр оюутны лигийн аварга, Америкийн үндэсний лигийн аварга, олимпийн аварга цол хүртсэн түүхэн долоон тоглогчийн нэг, 14 удаа бүх ододын тоглолтонд оролцож, 10 удаа NBA-ийн Бүх Америкийн нэгдүгээр багт бичигдэж, 9 удаа хамгаалалтын нэгдүгээр багт орж, 6 удаа NBA-ийн аварга болж тухай бүрдээ үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, 5 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, 3 удаа бүх ододын тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болж, 2 удаа олимпийн алтан медалиар энгэрээ мялааж байсан дахин давтагдашгүй аугаа тоглогч билээ.

Жон Стоктон бол бүх цаг үед хийсэн дамжуулалт, булаасан бөмбөгөөр NBA-г тэргүүлдэг тоглогч юм. 15806 дамжуулалт, 3265 бөмбөг таслалт 19 жил NBA – д данстай байхдаа үзүүлжээ. Мөн 92, 96 онуудад олимпийн аварга болж, 10 удаа бүх ододын тоглолтонд оролцож, 2 удаа финалд шалгарч байсан боловч Майкл Жордан тэргүүтэй Чикаго Буллсд хожигдож байв.

Жон Стоктон NBA – д 19 жил тоглогч байх ахуйдаа ердөө 22 тоглолт өнжсөн гайхалтай хүн юм.

Дэвид Робинсон 1995 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан, 1999, 2003 онд NBA-ийн аварга болж, 92, 96 онуудад олимпийн аварга болсон тоглогч. 10 удаа бүх ододын тоглолтонд оролцож, 1992 онд лигийн шилдэг хамгаалагчийн шагналыг хүртэж байсан юм. Тэр NBА-ээс гадна олон улсын тэмцээнд ч эх орноо төлөөлж маш сайн оролцдог байсан, 1986 оны Испанид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 88 оны Сөүлийн олимпод хүрэл медаль хүртэж 92, 96 онуудад түрүүлж байжээ.

88 оноос өдгөө хүртэл 21 жил Юта Жаззтай зууралдаж байгаа хүн бол дасгалжуулагч Жерри Слоан. Тэр зүгээр ч нэг дасгалжуулагч байсангүй, тоглогчийн хувьд ч маш сайн тоглогч байсан юм. 11 жил NBA д тоглогч байхдаа 2 бүх ододын тоглолтонд оролцож, 4 удаа хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдсэн билээ. Слоан хоёр дахь улиралдаа дундажаар 9.1 самбараас авдаг байсан бөгөөд зодог тайлах үедээ 7.4 самбар дунджилж байсан нь хамгаалагчийн хувьд маш өндөр үзүүлэлт билээ. Тэр Чикаго Буллс багийн дөрөвдахь хамгийн их оноо авсан тоглогч, мөн NBA-ийн бүх цаг үед хийсэн дундаж бөмбөг таслалтаар 10т явдаг билээ.

Тэр дасгалжуулагчийн гараагаа 1979 онд эхэлж Чикаго Буллс багийг дасгалжуулж 94 ялалт, 121 ялагдалаар гурван улирал ажиллаад халагдаж Юта Жаззын туслах дасгалжуулагчаар 1984 оноос эхэлж ажиллажээ. Ингээд 1988 онд албан ёсоор Юта Жаззын ахлах дасгалжуулагчаар ажиллах болж тэр үеээс хойш 21 жил Юта Жаззын ахлах дасгалжуулагч хийжээ. Тэр 6 дивизионы аварга, мөн хоёр удаа финалд гарч ирж байсан ч аваргалж чадаагүй юм. NBA д зөвхөн Пэт Рэйли, Фил Жаксон, Жерри Слоан нар л удирдсан багаа 10 ба түүнээс дээш жил 50 ялалт авчруулж байсан түүхтэй юм. 2004 онд Юта Жазз баг ПО-д орж чадаагүй амжилт нь түүнийг дасгалжуулагч болсноос хойших 16 жилд анх удаагаа ПО-д орж чадаагүй амжилт болсон билээ. Тэр нийт 1136 ялалт авч 747 тоглолт ялагдаж байв.

С.Вивиан Стрингер НСАА- д 813 ялалт авсан дасгалжуулагч, тэр 800 аас дээш ялалт авсан гуравдахь дасгалжуулагч юм. Тэр мөн 32 жил НСАА-д дасгалжуулагчийн ажилд зүтгэхдээ 3 өөр багийг шилдэг дөрөвт багтааж байжээ.

GD Star Rating
loading...
Майкл Жордан, Жон Стоктон, Дэвид Робинсон, Жерри Слоан , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. SU says:

    UNEHEER AGUU TOGLOGCHID BAIRLAL BUR DEERE SOR BOLSON SHILDGUUD

    GD Star Rating
    loading...
  2. SU says:

    AA BAS FIRST

    GD Star Rating
    loading...
  3. kobe bryant says:

    zl ter jordan uhej dald or

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Agua tamirchin aguagaaraa ulddeg yum. Yasan ch tuuh bol tuuniyg gerchilseer l bh bolno. okla

    GD Star Rating
    loading...
  5. zochin says:

    chi uuruu ene horwoogoos uhej dald ordoo.hend ch hereggui mal bj aan.ene hun chamd gai boloogui bizde..dotoroosoo umhiirsun hog minee..

    GD Star Rating
    loading...
  6. SU says:

    UURIIGU KOBE BRYANT GETSEN BGA TER T1 LLR ERTHEN UHCEESEI SDA NEG UVCHNUUR

    GD Star Rating
    loading...
  7. Manchester united says:

    m.Jordan bol uneheer aguu toglogch shuu ! zarim neg humuust

    GD Star Rating
    loading...
  8. Anaraa says:

    aguu aguu aguu oor heleh vg alga

    GD Star Rating
    loading...
  9. Jordanii fen says:

    Uy we, mangar batsaanyydaa, ter tatganasan Kobi gej xen uym be, Agyy Jordanii derged ter nysaak batsaan Kobi chini uy ch bish,,, Toglogch bol zowxon togloxoos gadna ulger jishee baix estoi…. Jordanguigeer Amerikiin basketball uy ch bish…

    GD Star Rating
    loading...
  10. Answer says:

    Jordan bol aguu hen ch margahgui … Kobe nertei llr zailtsan bgaarai uhej dald oroosoi … yu ch oilgohgui mal shuu chi… Huchin hiideg maliig hezee ch aldariin tanhimd oruulahgui bhaa wahhhahahahahahhahahaahhhaha

    GD Star Rating
    loading...
  11. bb says:

    yund tegj 2 aguu huniig uralduulj bdag yum be 2 laa l amid domog ter kobi geed bgaa nohor amaa tataad baij bval barav

    GD Star Rating
    loading...
  12. Pijak says:

    Hey ter David Robinson Jeans umsuud irsen bh yumaa, iim chuhal ued Ichidgui yum bha daa……

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: