Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс, Милан-2009 ДАШТ » Милан 2009 – Сүүлчийн өдөр :Алтын төлөө:

GD Star Rating
loading...

Буурал тивийн Итали орноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн төгсөх шатандаа орж байна. Өнөөдөр хагас шигшээгийн тоглолтууд болж Монголчууд маань одоогийн байдлаар хоёр мөнгө, нэг хүрэл медальтай болоод байна. Маргааш финалын тоглолтууд явагдсанаар энэхүү Милан 2009 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусах юм.

140 гаруй орны 588 боксчид оролцсон тус тэмцээнд 44 медалийн төлөө ур чадвар, ухаанаа уралдуулснаас өнөөдөр 22 боксчин финалд үлдээд байна.

Энэ удаагийн дэлхийн аваргад 22 орны боксчид медальд хүрсэн нь өмнөх дэлхийн аваргынхаас гурваар илүү байж рекорд тогтоожээ. Орос улс эдэн дотроос 8 медаль авсан тоогоор илүү гарчээ. Куба, Узбекистаны баг 4 медальтай удаалж буй бол Монголын баг 3 медальтайгаар Украйны хамт 4-р байрт бичигдэж байна.

Өнөөдөр МУГТ,  олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба Хятадын алдарт тамирчин олимпийн аварга, дэлхийн хошой аварга Зоу Шиминг орлож ирсэн 23 настай Ли Жиажаог 11:7 оор буулгаж авсан. Эсрэг талд нь Оросын Давид Айрапетян Солонгосын Хан Жон Шинийг 9:1 харьцаагаар буюу илт илүүрхэж ялсан байна.

Ингэснээр алтын төлөө манай гавьяат маань Оросын боксчинтой маргааш тулалдахаар болжээ. Тоглолт Миланы цагаар өдрийн 14 цагт эхлэх бөгөөд энэ нь Монголын цагаар оройн 20 цаг гэсэн үг юм. Манай хүн хөх булангаас гарч тоглох юм байна. Оросын энэ залуу хоёр жилийн өмнөх Чикагийн дэлхийн аваргын эхний даваанд П.Сэрдамбатай таарч 34:7 оор уншиж байсан, гэвч тэр үеэ бодвол манай хүн илүү туршлагажсан, илүү сайжирсан бас сэтгэлзүйн хувьд ч гайхалтай сайн болсон. Мань Орос эхний даваанд Колумби, Турк, Эквадор, Испани, Солонгосын боксчдыг ялж финалд шалгарсан, одоо 25 настай, энэ сарын 26-нд 26 хүрэх юм байна.

Мөн 51 кг-ийн жинд битүү морь болон тодорч хэний ч таамаглаагүй амжилтыг манай тамирчин Нямбаярын Төгсцогт үзүүллээ. Тэр эхний даваанд Энэтхэгийг ялж улмаар Словак, Ирланд, эзэн орны олимп, дэлхийн хүрэл медальт Италийн Пикарди нарыг хожиж шуугиулсаар хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Оросын боксчин 21 настай, дэлхийн цомын аварга Миша Алояныг ялж аваргын төлөө тоглох эрх авав. Тоглолт итгэмээргүй болж сүүлийн 15 секунд хүртэл манай тамирчин ялагдаж байлаа. Шүүгч хэтэрхий зугтаж, дүрмийн бус тоглолт үзүүлж зууралдаж байсан Миша Алояныг 2 оноогоор торгосноор манай тамирчин онооны давуутай болж ялалтыг авсан билээ.

Одоо финалд Пуэрто Рикогийн боксчин МкУилльямс Арроёотой тоглоно. Энэ тамирчин тийм ч хоосон эр биш. Хоёр жилийн өмнө болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалиас атгаад алдаж тавдугаар байр эзэлсэн. Мөн Бээжингийн олимпод тавдугаар байр эзэлж байжээ. Энэ тэмцээнд эхний тойрогт хийлж дараа нь Солонгос, Унгар хоёрыг хүнд цохилтоор ялж олимпоор ялагдаж байсан Кубаг 6:2 оор ялсан. Мөнгөн медалийн төлөө Германы Ронни Бебликийг ялсан 24 настай залуу юм байна.

Тэдний тулаан П.Сэрдамбын дараа явагдах бөгөөд манай тамирчин улаан булангаас тоглох юм байна.

Манай ахмад тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Иглесиас Сотолонго Даниелд 6:4 өөр хожигдож хүрэл медаль дээр буужээ. Боксын отгон гавьяатын маань олон жилийн хөдөлмөрийн үр шим ийнхүү гарч байна. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Тэр мөнгийн дайтай, алтын дайтай хүрэл медаль хүртлээ.

За ингээд Монголын хоёр боксчиддоо амжилт хүсье. 35 жилийн түүхтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд анх удаагаа 3 медаль авч үзсэн бол анх удаагаа 2 тамирчин финалд үлдэхийг харлаа. Маргааш бид анхныхаа дэлхийн аваргыг харна гэдэгт итгэлтэй байна.

Монголын алтан соёмбот далбаа Миланы тэнгэрт намирах нь тодорхой болсон. Одоо төрийн дууллаа сонсох хувь тохиох болтугай.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

61 Сэтгэгдэл

  1. ssssssssss says:

    munh-erdene bainga l shudraga bus shuultiin zolios boloh yum daa

    GD Star Rating
    loading...
  2. tuvshintugs says:

    heze togloh ym sportmewsiinhaa heden tsagaas

    GD Star Rating
    loading...
  3. suke says:

    hi all bi aiba .org ruu orood ter shuud damjuulj vzvvlj baigaa hesgiig vzej bolohgvi baina yaj vzdeg yum be terniig 1bvrchlen tailbarlaad bicheed tailbarlaj zaaj ogoh hvn baival tuslaach guiy guiy

    GD Star Rating
    loading...
  4. qaz says:

    suke MGL-n ntv geer garna aa. Chi site ruu ni orj bgaad MGL taolbartai uzchihguu yu daa.
    http://www.youtube.com/watch?v=fBWwiNbv_BY
    tugstsogtiin bichleg

    GD Star Rating
    loading...
  5. aaya says:

    monkh-erdene muu bn leee…. tsohil;t n ih sulhan unjgar yamar ch itbehigui toglolt uzuuulj bn leee….. yyylana orsoldogch n tiiim iluuu bish l bn leee deeee…… joohon daichin toglolt uzuuulsen bolyalchih bolomj mash ih bailaaaa…….

    GD Star Rating
    loading...
  6. Mega says:

    Aaya novsh mini chi uuruu tegvel her zodolddog yum baga hutsaarai Tiim daichin yum bol utsaa uldeechikh Yaadagiig chini hariya. Mongoliin neriig olon jil avch yavsan er hun shuu Muugii chini

    GD Star Rating
    loading...
  7. messi says:

    serddamba alt avchlaa sh de… delhiin avarga serdamba…..

    GD Star Rating
    loading...
  8. bum says:

    hehehehe altaa vaad irleeedeee sereee maani aimar uzlee saihan bna hehehehehe odooo tugsuu maani avnadaaa

    GD Star Rating
    loading...
  9. messi says:

    za yahav chamlahaar changa atga gej…17toi delhiin avargaas mungu bolj l bna heden jiliin daraa saijirnaa

    GD Star Rating
    loading...
  10. bomberder says:

    ALTTAI, MUNGUTEI, HURELTEI ij buren medelitei irj bn mongolyn hovguud
    baharhaj bn

    GD Star Rating
    loading...
  11. bayasaa says:

    serdamba vneheer goy yllaa anhnii delhiin awarga bolloo bayar hyrgei togstsogt joohon turshlaga dutaw uudaa tolgoinii bitvv hamgaalaltiig zadalj chadahgyi baisaar bgaad duuslaa gehdee dongoj 17 hvvhed shvv dee olon londond awarga boloorou

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: