Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » US Open, Талбайн теннис » Ким түүхэн амжилтын төлөө

GD Star Rating
loading...

Борооны улмаас хойшлоод байсан Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээн Надаль – Гонзалез нарын тулаан өчигдөр явагдлаа.  Тоглолт завсарлах хүртэл  Надаль 2 сетэд 7 : 6, 7 : 6-гийн харьцаатай ялаад байсан бөгөөд нөхөн тоглолтод ч энэ эрчээ алдалгүй 32-он минутын дотор өрсөлдөгчөө 6 : 0 -өөр буулган авч хагас шигшээд шалгарлаа. Ийнхүү Надаль тэмцээний дараа дэлхийн  чансааны 2-р байр луу урагшлах нь тодорхой болж байна. Учир нь Надалийн өмнө бичигдэж байсан Энди Мюррэй 4-р шатанд Хорватын Марин Чиличэд ялагдаж тэмцээнийг орхисон юм. Хэрвээ Рафа тэмцээний түрүүг хүртэж чадвал чансааны тэргүүн байранд ч бичигдэх боломжтой. Гэхдээ тэр эхлээд Аргентиний Хуан Мартин дель Потрог дараа нь Новак Жокович ,Рожер Федерер нарын ялсныг буулган авч байж энэ өндөрлөгт хүрэх ажээ. Их Дуулгын 6 түрүүтэй Рафагийн шагналын цуглуулганд байдаггүй ганц цом нь ”US open”-ийх. Тиймээс мань эр түрүүлэхийн төлөө чадлаараа тэмцэх нь ойлгомжтой.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд Ким Клийстерс, Каролин Возняк нар үлдээд байна. Бельгийн алдарт бүсгүй маань аваргаа хамгаалж байсан Серенаг Уйльямсыг 6-4 7-5-аар сөхрүүлсэн бол Возняк Бельгийн Янина Викмайерийг 6 -3 6-3-аар буулган авсан юм. Одоо Клийстерст гайхамшигт түүхийг бүтээхэд ганцхан тоглолт үлдээд байна.  Хэрвээ тэр Вознякийг ялж чадвал цагаан картаар оролцоод Их Дуулгын түрү хүртсэн цорын ганц тамирчин болох аж. Өмнө нь ямар ч теннисчин ийм амжилтыг үзүүлж байсангүй. Тэмцээний эхний шатнаас л Ким хүчтэй өрсөлдөгчидтэй оноолт таарч эхэлсэн. Түүнийг ялах болгонд дэлхий даяар шуугиан дэгдэж байлаа. Харин түрүүлвэл ямар их дуулиан, шуугиaн дэгдэх нь ойлгомжтой.

Ким түүхэн амжилтын төлөө
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Trap says:

    ayayayayayya kim gaihaltaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...
  2. ene hyrtel avarguudiig ylsan yum chn voznyakiig ylah blgui dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: