loading...
Милан 2009 сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн 12 өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Монголчууд маань нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж ургац арвинтай, дурсах яриатай өндөрлөж байна.
Бид 35 жилийн түүхтэй боксын дэлхийн аваргаас урьд өмнө нь ганц медаль авбал баярладаг байлаа. Харин өнөөдөр манай боксчид дэлхийн түвшинд хэдийнээ хүрснийг харуулж байна. Олимпийн мөнгөн медальт гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба хоёрхон жилийн өмнө 26 оноогоор ялагдаж байсан Оросын боксчин Давид Айпетяныг онооны давуугаар ялж Монголчуудаас хамгийн анхны алтан медалийг авчирсан.
51 кг жинд манай арван долоохон настай хөвгүүн Нямбаярын Төгсцогт Пуэрто Рикогийн боксчин өөрөөсөө долоо ах МкУилльямс Арроёод 18-2 оор ялагдаж Монголын дөрөв дэх мөнгөн медалийг авчирсан бол олон жил Монголын боксын нүүр царай болж яваа Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ сая л нэг санасандаа хүрч дэлхийн дэвжээнээ анхныхаа хүрэл медалийг авсан билээ.
Миланы тэнгэрт Монголын далбаа гурвантаа мандаж, төрийн дуулал анх удаагаа эгшиглэв.
Монгол улс энэ тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр нийт 140 гаруй орноос 6-д жагссан сайхан амжилт үзүүллээ.
Тэмцээнийг багийн дүнгээр Оросын холбооны улс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалиар тэргүүлсэн бол боксын спортоор үргэлж шилдэгт ордог Куба 11 жинд тамирчинаа явуулж 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар хоёрт, Узбекистан 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалтай гуравт, 4т Украйн мөн 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, эзэн орны Итали 2 алтан медальтай 5-д, Монгол 9 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар 6-д, бидний хойно Герман, Хятад, Пуэрто-Рикогийн боксчид дарааллаар жагссан байна.
Медальд хүрсэн гурван боксчиндоо болон Монголын бүх багийн тамирчиддаа талархал дэвшүүлье.
Мөн ахлах дасгалжуулагч Дамдинжавын Банди, ерөнхийлөгч Доржийн Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Түмэнцэцэгийн Үйтүмэн, дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг, дасгалжуулагч Нэргүйн Энхээ, дасгалжуулагч Ойдовын Хонгор, дасгалжуулагч Цэрэндоржийн Амаржаргал, эмч Ойдовын Отгонжаргал, менежер Чимэддоржийн Ганзориг нартаа амжилттай оролцоод ирсэнд нь нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Тиймээ та бид чаддаг. Урьд өмнө нь ганц медаль авбал үнэхээр их баярладаг байлаа. Харин одоо бид гурвын гурван медаль авч болдгийг, тэр тусмаа алтан медалийг дэлхийн дэвжээнээс Монгол хүн авч болдгийг П.Сэрдамба маань харуулав.
Монгол улс маань мандан бадарч байг.
Тун удахгүй чөлөөтийн ДАШТ эхэлнэ. Жудо, боксынхон алтан медальтай эх орондоо эргэж ирсэн. Одоо чөлөөт бөхийнхний ээлж.
Америкийн нэгдсэн улс. Чимэд овогт Энхбаярын Тэмүүлэн.
loading...




Za odoo cholootiinhon aygui bol medaligui onig shaagaad irnee…. Choloot bohiin holboo gej alban tushaalaa bulaatsaldsan heden yumnuud bdag sh d… Deedeh n suudlaa olohgui bol tamirchid n yaj guidlee oloh ve dee….
YAMAR CH BSAN MANAI JUDO, BOX-IINHON MASH SAIN BAILAA….
loading...
cholootiinhnoos alt goridono gedeg bol vneheer hetsvv ldee zvgeer ymarch bsan medaltai irehgyi bol sportiin top 4 oos hasagdah bh shvv
loading...
Our great nation’s symbol blesses
The people’s fate supports
Our ancestry, culture and language
Let’s forever cherish and prosper
Hurai Hurai, Hurai
loading...
Evgui l helsen bolohoos Chuluuutiinhnii talaaar unen helleee. Neeree ene heveeree baival TOP-4-ees hasagdah baih daaa
loading...
top 4t ni choloot bichigddeg umuu ee chaavaas 1box 2judo 3buudlaga 4 choloot chaavaas ta hed maani bohiin eh oron mongolchuud bish biluu
loading...
Sanal niilehgui bna.
1.JUDO
2.BOXING
3.SHOOTING
loading...
BOX- iin sport manaid suuliin 2006 onii asia-iin abargaas xoish unen xuchee ablaa.Mash olon etseg exchuud xuuxedee cekts dygyiland ybyylj bna tuunees mgl-iin ireeduin sor tamirchid turj garch bna,Unexeer amjilt bxgui bol xen xuuxdee tsag garzadaj ybyylax um be, jisheelbel chuluut buxiin cektsend
loading...
шинэ гарч ирэж байгаа юм бишүү бокс дээр
loading...
Тэмцээнийг багийн дүнгээр Оросын холбооны улс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медалиар тэргүүлсэн бол боксын спортоор үргэлж шилдэгт ордог Куба 11 жинд тамирчинаа явуулж 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалаар хоёрт, Узбекстан 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтай гуравт, 4т Украйн мөн 11 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, эзэн орны Итали 2 алтан медалтай 5д, Монгол 9 жингээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар 6-д, бидний хойно Герман, Хятад, Пуэрто-Рикогийн боксчид дарааллаар жагссан байна.
GAIHAMSHIGTEI 3,0 SAYA HUREHGUI HUN AMTAI BID….
loading...
manaihaan elbegee zarligaa odoo boltol gargaagui bgaa yumuu yum sonsdohgui bh chini.bayar temdegleed tolgoi hagarahnee.
loading...
монголчууд бид олимпоос дэлхийн аваргаас медалийг алттай нь мөнгөтөй нь хүрэлтэй нь бөөндөж авдаг болоод удаж байна энэ бол монгол улс өөдлөн дэвжихийн бэлэгдэл ,баярын нулимасыг минь барж ядан байгаа баатар залуусдаа баярллаа эзэн чингэсийн монгол мандан бадартугай=======
loading...
uneheer setgel hangaluun bna
loading...
uneheer saihan
loading...
bugdend n bayr hurgey buh mongolchuuddaa.oor heleh ug alga bayrtai bna.
loading...
Ueneheer gaihaltai bsan. Togsoo minii duud tsag baina. nas baina. Mongoliin neriig delhiin boksiin tuuhend bas 1 shine huudsaar nemsen 3 zaluu baatruuddaa, bas az hiimor ni badarch baigaa Mongoliin ard tumend bayar hurgeye.
loading...
tamirchid maani saihan amjilt uzuullee.bugded ni sportiin undur amjilt husie.gehdee ter boxiin holbooniihond avilga uguh gesen ni unen bol manaihan joohon ichij amidraasai !!!!!!!!!!!!!!!!hugjiltei ulsiin ter ih mungu oldog humuus ta nariin ter hedhen tsaasaar yahav dee
loading...
sain bsn …. manaihan
loading...
manaihan awilga awnuu gehes yag ugiishdee hahaha
loading...
BID MUU SAIN HUJAA NARIIN OMNO ORJ CHADLAA. 3 HUREHGUI SAY HUN
loading...
1 Russia 2 Italia 3Cuba 4Uzbek 5-6 MGL,Ukrain
loading...
bayar temdegleed l bn onoodor husval ch husna gevch margaash ajiltai bn odoo choloot-n yah bol mn bodloor naranbaayaraas oor hun bhgui bn naaduul chin mnig gomdoon shuu sanaa onoogoo bicheereeeee
loading...
manaihan netiin sport uzdeg box hardag zaluusaa odoo cholootiin zaluusiig shuun tungaay 1 medal avah uu ugui yu batu, messi, mgl net naizuudaa harui ta nar ch nugasgui unen helii shuu boldog bol ta nariig cholootiin ahlah dasgaljuulagch bolgochih yumsn
loading...
За одоо тэр намд жоохон хандив өгдөг болгон нь гавьяат, баатар болоод байгаа цагт тэр элдэв гуншин, төмрөөр ч яах ч юм. Төр засаг тэгтлээ их баярлаад талархаад байгаа юм бол Баньд дасгалжуулагчид өөрийн гэсэн орох орон, Тамирчиддаа хэдэн төгрөг өгчихөд тэдэнд хамаагүй дээр. Элдэв гуншин нэмэгдэхээр найр наадам хийх болдог. Таних танихгүй баахан амьтад цуглараад тамирчид маань бөөн өрөнд ороод л дуусдаг шд….
loading...
Bless yag onoj heljee. Bandi guaid yadaj hugshinteigee horogdohoor 1 oroo bair. Tamirchdad heden tugrug ugsun ni deer.
loading...
Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.
http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=904
loading...
http://nudarga.blog.banjig.net/
loading...