loading...
Тоттенхэм 1 : 3 МанЮ (1′ Дефое), (25′ Гиггз, 41′ Андерсон, 78′ Рүүни)
Премьер лигийн 5-р тойргийн тоглолтууд ”comeback” ихтэй боллоо. Улирал эхэлснээс хойш ялагдал байтугай тэнцээ гээчийг мэдрээгүй явсан Тоттенхэмчүүд, Улаан чөтгөрүүдээр энэ амжилтаа үргэлжлүүлэхээр талбайдаа хүлээн авлаа. Шүүгч тоглолтыг эхлүүлээд ердөө 47 секунд өнгөрч байхад Жермайн Дeфое гайхалтай гоолоор тоглолтын салхийг хагаллаа. Энэ тойргийн хамгийн гоёмсог гэж болохоор түүний гоолын эхлэлийг Асоу- Экото, Петер Крауч нар тавьсан юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл байлаа. 23 дахь дахь минутад Димитер Бербатов багтаа чөлөөт цохилт хийх эрхийг авчирсан. Түүн дээр алдаа гаргасан Уйлсон Паласиос хожим харамсахад хүрсэн бөгөөд учир нь Райн Гиггз энэ боломжыг ашиглан чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн юм. Үүнээс хойш Бербатов, Рүүни нарын довтолгоог хоёр багийн хаалгачид амжилттай хаалаа. Ингээд эхний үеийн цаг дуусахаас 4 минутын өмнө Скоулз, Андерсон нарын довтолгоо амжилтанд хүрч Андерсон шинэ улиралын анхны гоолоо оруулав. Хоёрдугаар үеийн эхэнд үүргээ муу биелүүлж байсан Паласиос сэлгээнд сууж Жермайн Женас талбайд гарч ирлээ. Ингэснээр Робби Кийнд довтолгооны ард буюу довтолгооны хагас хамгаалагчын байрлалд шилжсэн юм. Реднапын энэ шийдвэр үр дүнд хүрч Женас, Крауч нарын Фостерийг сандаргасан хэд хэдэн аюултай довтолгоог зохион байгуулж чадлаа. Энэ үед Пол Скоулз хоёр дахь шар картаа хүртэж багаа улам хүнд байдалд оруулж орхилоо. Энэ нь түүний хүртэж буй карьерийн 9 дэх улаан жавтий аж. Байдал эвгүй болж эхэлснийг Сер Фергусон анзаарч Бербатовыг сэлгээнд суулгаж Майкл Кэррикийг талбайд гаргалаа. Энэ нь мэдээж бөмбөгийг илүүтэй эзэмшиж, эсрэг багийнхаа тоглолтыг эвдэх зорилготой байв. Энэ өдрийн тулаанд Кудичини-Рүүни нар хэд хэдэн удаа тулсан. Тэр болгонд экс-Челсигийн хаалгач ур чадвар гарган багаа аварч байлаа. Гэвч 78 дахь минутад хийсэн түүний довтолгоог яаж ч хичээгээд зогсоож чадсангүй. 1 : 3. 82 дахь минутад 2 дахь гоолын эзэн Андерсон сууж Нани талбайд гарч ирлээ. Үүнээс өмнө Реднап гурван сэлгээгээ дуусгаад байсан бөгөөд шинэ цэрэг Кранчарыг багийн ахлагч Кийний оронд гаргаж, Корлукаг Алан Хаттоноор сэлгэжээ. Үлдсэн минутад талбайн эзэд тоглолтыг өөрчилж чадсангүй тул 3 онооны Манчестерийн багт үлдлээ. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Сер Фергусон ”Тоглолт бидний хувьд хүндхэн эхэлсэн. Гэхдээ тэд ялалтыг авахад хэтэрхий эрт байлаа. Үнэнийг хэлэхэд сүүлийн хагаст 10-уулаа үлдээд нилээд сандарсан. Гэхдээ би залуусынхаа хүчинд итгэж байлаа. Бид энэ ялалтыг авах бүрэн эрхтэй гэж бодож байна” гэжээ.
Тотенхэм : Кудичини, Бассонг, Кинг, Ассоу-Экото, Корлука (49′ Хаттон), Хадлстоун, Паласиос (45′ Женас), Кийн (72′ Кранчар), Леннон, Дефое, Крауч
МанЮ : Фостер, Видич, Фердинанд, Эвра, О’Ши, Скоулз, Андерсон (82′ Нани), Гиггз, Флетчэр, Бербатов (62′ Кэррик), Рүүни
loading...




uchigur sda ter man city surug dovtlogoonoop goaldsaar bgad arsenaliig yalchlaalda ehleed goe yvj bsiimsan rosicky ergen irsend mash ih bayartai bn togloltiin tempiig uurchilj chadaj bnle shuu
loading...
Palacios anhnaasaa l neg l bolohgui bsan. Rosickeyg harahad saihan banaleee. Sutai sanal neg bna. Goaldsan ni bas goe. Adebayort ARAICHDEE l gej helmeer bna. Van Persie, Sagna 2iig yaaj bgaan bol??????????????????????
loading...
Manu sain bnlee.dahiad turuulehd ugui geheergui bna.Pyynii maani bagiin lider yamar bh estoig haruulj bh shig.Uchugdur delhiin awargatai bolood bag maani hojood ih saihan bailaa.
loading...
tottenham ulirliin ehend ch saihan l baina tehde ulirliin dundaas suuj magadgui baih harin ene mancity tun ewgui bainaa tednii surug dowtolgoo huchirheg dowtolgoonii bag bol ymar ch bagiig ailgahaar boljee liverpooliig arai awaad haychihiin bish bgada aan arsenal ch azgui yuma uul n arshavin n bsan bol bas arai uur toglolt garahgui yu minii bodloor arsenal shava giin nutag negt pavluchenkog awchul terte tergu TOT heregguigees hoish arsenald ireed shava taigaa niiluul…
loading...
manu shildeg ni shuu goy blaa tot arail boloogui bn doo avarguud yaj togoldgiig uzuullee manai muu zalhuu berbatov maani sain togolson shuu ene ercheeree uragshaa chelsea g but nirge tegvel tegee l busad ni yu yumbee liverpool city 2iig alna doo . city g bol manu giin hamgaalagch nar gargaahgui ee . arga turshlaga ymar bdgiig manu uzuulleee . adebayor yostoi tom tenegtsen dahij tedentei uulzahgui yum shig . teneg sda bn lee shd
loading...
ugaasaa spurs-iin gol toglogch nairuulagch modric n gemtsen n tom gai bolj bgan l da…modric guigeer uur bagtai toglolgui shuud top4 iin negtei togloj bga bolohoor argagui l de
loading...
ochigdor ch ehleed bdal tun evgui bsan shu 10dahi min hurtel spurs uneheer bujignuulj bsan
Gehdee manu maani yvan changran shan hojil avlaaa
Roooney bol uneheer manu-n top toglogch bolj chadjee….
5 togloltond 5 goal gaihaltai
daraagiin toirgiin derby l goy bna daa
city arai l barahgui zidee manu-g
loading...
ugaasaa bagiin gol toglogch gemtwel heneer orluulah yaj togloh gesen yum bga shude.10 huntei toglood hojihgui bna aan.yun argagui l de be..
loading...
Ene nii orond Chelsea 100% amjiltaa urgeljlullseer ybnaa gehgiu so shas
loading...
city tom baguudad halgaatai boljee. manu chelsea liverpool alii n ch hojij medne bumbug buurunhii. Manu-d amjilt husei!
loading...
Үүнээс хойш Бербатов, Рүүни нарын довтолгоог хоёр багийн хаалгачид амжилттай хаалаа. genuu, ene 2 chini bas ooriinhoo haalgach ruu dovtolson yum uu???
loading...
Манчестер ч өнгөтэй байна шүү, энэ улиралд
loading...