loading...
Формула 1-ийн 2009 оны ДАШТ-ийн 13 дахь гараанд Браун ЖиПи багийн Рубенс Баррикелло түрүүллээ. Энэ нь түүний кареерийн 11 дэх, харин энэ жилийн ДАШТ-ын 2 дахь түрүү болж байгаа ч 6 гараанд түрүүлсэн багийн анд Женсон Баттоноос 14-хөн онооны зөрүүтэй болов. Өөрөөр хэлбэл ДАШТ өндөрлөхөд 4 гараа үлдээд буй тул Баттон, Баррикеллогийн хэн хэнд нь дэлхийн аварга болох боломж байна. Ред Буллын Феттель, Уэббэр нарын хувьд онолын хувьд боломж бий ч бүтэхгүй даалгавар л гэсэн үг. Ядаж л энэ гараанд Уэббэр эхний тойрогт л уралдааныг орхиж, Феттель дөнгөж ганц оноо авлаа. Энэ жилийн дэлхийн аваргаар Брауны 2-ын хэн нэг нь тодорхой болсон.
Льюис Хэмилтон Брауны 2-той подиум дээр зогсох байсан ч сүүлийн тойрогт жолоодлого алдан замаас гарснаар оноо ч үгүй хоцров. Ингэснээр Кими Райкконен оргилуун дарс буудуулсан. Кими ийн 4 дараалан подиум дээр зогслоо. Улирлын эхнээс ингэж уралдсан бол Кимид аваргын төлөө өрсөлдөх боломж байж дээ.
Льюисийн машин уг нь сайн байсан ч өнгөрсөн гараанд эхний тойрогт замаас гарсан бол энэ удаа сүүлийн тойрогт замаас гарлаа. Тэрээр пит стопт түрүүлж, уралдааны эхний хагасыг хошуучилж байсан ч 2 удаа цэнэглэхэд тактикаасаа болж, тэргүүн байраа алдсан. Харин Браун ЖиПи-ийн хос аль аль нь ганц удаа питэд зогссоноор Хэмилтоноос байрыг нь булаан авсан болно.
4-т Форс Индигийн Адриан Сутил орсон бөгөөд тэрээр уралдааны турш Кимигийн араас шахалт үзүүлж, муугүй байлаа. Сутилийн хувьд ДАШТ-аас анхныхаа оноог авчээ. Өнгөрсөн гараанд сайн уралдсан Жанкарло Физикеллаг Феррари багтаа авсан тул Форс Индигийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн юм. Гэхдээ Физикелла нутгийн дэвжээнээ оноо авч чадсангүй.
ДАШТ-ын дараагийн гараа 2 долоо хоногийн дараа Сингапурт болно
1. Рубенс Баррикелло (“Браун”) 1:26,528
2. Женсон Баттон (“Браун”) + 2,8
3. Кими Райкконен (“Феррари”) +30,6
4. Адриан Сутил (“Форс Инди”) + 31,1
5. Фернандо Алонсо (“Рено”) + 59,1
6.. Хейкки Ковалайнен (“Макларен”) + 60,6
7.. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) +82,4
8. Себастьян Феттель (“Ред Булл”) + 85,4
9. Жанкарло Физикелла (“Феррари”) + 86,8
10. Казуки Накажима (“Уильямс”)
11. Тимо Глок (“Тойота”)
12. Льюис Хэмилтон (“Макларен”) – барианд ороогүй
13. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
14. Ярно Трулли (“Тойота”) – 1 тойрог
15. Роман Грожан (“Рено”) – 1 тойрог
16. Нико Росберг (“Уильямс”) – 2 тойрог
17. Витантонио Льюцци (“Форс Инди”) – барианд ороогүй
18. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – барианд ороогүй
19. Роберт Кубица (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
20. Марк Уэббер (“Ред Булл”) – барианд ороогүй
Хувийн дүн:
|
нисэгч |
Оноо |
| Баттон (“Браун”) | 80 |
| Баррикелло (“Браун”) | 66 |
| Феттель (“Ред Булл”) | 54 |
| Уэббер (“Ред Булл”) | 51,5 |
| Райкконен (“Феррари”) | 40 |
| Росберг (“Уильямс”) | 30,5 |
| Хэмилтон (“Макларен”) | 27 |
| Трулли (“Тойота”) | 22,5 |
| Масса (“Феррари”) | 22 |
| Ковалайнен (“Макларен”) | 20 |
| Алонсо (“Рено”) | 20 |
| Глок (“Тойота”) | 16 |
| Хайдфельд (“БМВ-Заубер”) | 12 |
| Физикелла (“Форс Инди”) | 8 |
| Кубица (“БМВ-Заубер”) | 8 |
| Сутил (“Форс Инди”) | 5 |
| Буэми (“Торо Россо”) | 3 |
| Бурдэ (“Торо Россо”) | 2 |
| Накаджима (“Уильямс”) | 0 |
| Пике (“Рено”) | 0 |
| Альгерсуари (“Торо Россо”) | 0 |
| Бадоэр (“Феррари”) | 0 |
Зохион бүтээгчдийн цом-2009
|
баг |
Оноо |
| Браун | 146 |
| Ред Булл | 105,5 |
| Феррари | 62 |
| Макларен | 47 |
| Тойота | 38,5 |
| Уильямс | 30,5 |
| БМВ-Заубер | 20 |
| Рено | 20 |
| Форс Инди | 13 |
| Торо Россо | 5 |
loading...





Vettel 8-д гараад 8 даа л орж ирэх шив дээ…..Ядахдаа хэдэн байр урагшлах байх гэж горьдсон юм сан…
loading...
massa uraldsan biz dee 9-d orson yum bish uu harin fisichella 14-t oroogui yum uu law l f1.com -d ingej l bn shuu bas yu gene we fisichella ferrari-d elssen gene uu
loading...
bless, byambaa mnformula1.com iig uz. arai delgerengui baigaa
loading...