loading...
Премьер лигийн 5-р тойргийн үлдсэн 2 тоглолт өчигдөр боллоо. Габриэль Агбонлахорийн сүүлд хийсэн ганц гоолын ачаар Астон Вилла Бирмингемийг хожив. Энэ 2 багийн тоглолтыг Мидландсийн дебри гэдэг аж.
Энэхүү хожлынхоо ачаар Вилла 9 оноотой, ПЛ-ийн 6-д бичигдэх боллоо. Гэхдээ тэд 4 тоглолт хийгээд байгаа, өөрөөр хэлбэл нэг тоглолтын нөөцтэй байгаа.
Бирмингем 2-р үед давамгайлж байсан ч хаалгач Фриделийг аргалж чадаагүй. Уг нь Виллагийн хамгаалалтанд Коллинс, Данне, Уорнок гэсэн энэ жилийн шинэ тоглогчид гарсан, Бирмингемд боломж байлаа.
Тоглолтын дараа Виллагийн дасгалжуулагч Мартин O`Нейлл өөрийн довтлогч Агбонлахорыг ирэх оны ДАШТ-д Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглох боломжтой гэжээ. 22 настай Габи өнгөрсөн 2 сараас хойш шигшээд дуудагдаагүй аж.
Өчигдрийн өөр нэг тоглолт нь Фулхэм – Эвертоны тоглолт байв. Талбайн эзэн Фулхэм эхний үед гоол алдсан ч 2-р үед 2 гоол хийж, ялалт байгуулжээ. Ирландын легионер Д. Дафф Фулхэмд ирснээсээ хойш анхны гоолоо хийж, багтаа хожил бэлэглэсэн байна. Фулхэм эхний тойрогт хожсоноосоо хойш дахиж хожоогүй байлаа. Фулхэм ийн хүснэгтийн дунд хэсэг рүү очсон бол Эвертон эхний 4 тоглолтоосоо ердөө 3-хан оноотой хоцорч байна.
Энэ 2 баг 2-уулаа энэ долоо хоногт Европын лигт тоглоно. Фулхэм Болгарын ЦСКА-ын талбайд зочлох бол Эвертон Афины АЕК-ийг хүлээн авна.
Тоглолтуудын дүн:
“Бирмингем Сити” – “Астон Вилла” – 0:1 (0:0)
Гоол: Агбонлахор, 85 – 0:1
“Бирмингем Сити”: Харт, Кюдрю, Джонсон, Пэрнаби, Тайнио, Фергюсон, Бойер, Макфадден (Карсли, 46; Филлипс, 87), Фейхи, Ларссон, О-Коннор (Бенитес, 79).
“Астон Вилла”: Фридель, Коллинз, Данн, Уорнок, Куэлляр, Петров, Сидвелл, Рео-Кокер (Карью, 71), Янг, Милнер, Агбонлахор.
“Фулхэм” – “Эвертон” – 2:1 (0:1)
Гоол: Кэхилл, 33 – 0:1, Кончески, 57 – 1:1, Дафф, 79 – 2:1.
“Фулхэм”: Стокдейл, Хангеланд, Хьюз, Кончески, Пейнтсил, Этуху, Мёрфи, Дафф (Дэвис, 86), Демпси, Джонсон (Камара, 89), Замора.
“Эвертон”: Ховард, Йобо, Дистен, Бейнс, Хибберт, Родвелл, Нэвилл (Хейтинга, 65), Кэхилл, Пиенаар, Осман (Якубу, 81), Жо (Феллайни, 69).
ПЛ-ийн явц:
|
|
баг |
тт |
хо |
тн |
хд |
Б-х |
Оноо |
| 1 | Челси | 5 | 5 | 0 | 0 | 12-3 | 15 |
| 2 | Манчестер Юнайтед | 5 | 4 | 0 | 1 | 11-3 | 12 |
| 3 | Манчестер Сити | 4 | 4 | 0 | 0 | 8-2 | 12 |
| 4 | Тоттенхэм Хотспурс | 5 | 4 | 0 | 1 | 12-7 | 12 |
| 5 | Ливерпуль | 5 | 3 | 0 | 2 | 13-7 | 9 |
| 6 | Астон Вилла | 4 | 3 | 0 | 1 | 6-3 | 9 |
| 7 | Сандерленд | 5 | 3 | 0 | 2 | 8-6 | 9 |
| 8 | Сток Сити | 5 | 2 | 1 | 2 | 4-6 | 7 |
| 9 | Арсенал | 4 | 2 | 0 | 2 | 13-8 | 6 |
| 10 | Фулхэм | 4 | 2 | 0 | 2 | 3-5 | 6 |
| 11 | Уиган Атлетик | 5 | 2 | 0 | 3 | 4-8 | 6 |
| 12 | Бёрнли | 5 | 2 | 0 | 3 | 2-9 | 6 |
| 13 | Вест Хэм Юнайтед | 4 | 1 | 1 | 2 | 3-3 | 4 |
| 14 | Блэкберн Роверс | 4 | 1 | 1 | 2 | 4-5 | 4 |
| 15 | Бирмингем Сити | 5 | 1 | 1 | 3 | 2-4 | 4 |
| 16 | Вулверхэмптон | 5 | 1 | 1 | 3 | 3-7 | 4 |
| 17 | Халл Сити | 5 | 1 | 1 | 3 | 5-12 | 4 |
| 18 | Болтон Уондерерс | 4 | 1 | 0 | 3 | 5-7 | 3 |
| 19 | Эвертон | 4 | 1 | 0 | 3 | 4-10 | 3 |
| 20 | Портсмут | 5 | 0 | 0 | 5 | 3-10 | 0 |
Мэргэн буучид
|
|
тоглогч |
Гоол (Пен) |
| 1 | Жермейн Дефо (Тоттенхэм Хотспурс) | 5 (0) |
| 2 | Уэйн Руни (Манчестер Юнайтед) | 5 (1) |
| 3 | Эммануэль Адебайор (Манчестер Сити) | 4 (0) |
| 4 | Дидье Дрогба (Челси) | 4 (0) |
| 5 | Даррен Бент (Сандерленд) | 4 (1) |
loading...




First
loading...
tooo late “D
loading...
arsenal araichdee. dendvv hojigdloo
ManU geriin daalgawaraa sn hiisen bna
loading...