loading...
Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар Бельгийн теннисчин, саяхан их спортдоо эргэн ирээд байсан Ким Клистерс тодорлоо. 26 настай Бельги бүсгүй цагаан хуудсаар тэмцээнд оролцоод түрүүлэх нь энэ. Ким теннис тоглолгүй 27 сар болоод байсан бөгөөд эргэж ирээд 3 дахь тэмцээндээ оролцож, 14 дэх тоглолтоороо Их дуулгад түрүүлж байна.
Клистерс үрийн зулай үнэрлэсэн тул спортоо орхиод байсан бөгөөд түүний 18 сартай охин Жада нь ээжийгээ хэрхэн түрүүлэхийг стадиумд ирж үзжээ. Клистерс нь 1980 онд Евон Голанон Каули Уимблдонд түрүүлснээс хойш Их дуулгад түрүүлсэн анхны “ээж” болж байна.
Клистерстэй шигшээд Данийн 19 настай залуухан Вознацки тоглож, 1 цаг 33 минут үргэлжилсэн тоглолтын эцэст ялагдсан аж.
Клистерс хагас шигшээд өнгөрсөн оны аварга Серена Уилльямсыг хожсон. Серена энэ тоглолтонд буруу шүүлээ хэмээн шугамын шүүгчийг хэлэх хэлэхгүйгээр загнаснаас болж, онооны торгууль хүлээн улмаар ялагдаж, Клистерсийн замыг засаж өгсөн гэхэд болно.
Клистерс түрүүлснийхээ дараа: “Надад одоо төрж байгаа сэтгэгдлийг илэрхийлэх үг алга. 2005 оныхоо цомыг ихэрлүүлсэндээ баяртай байна гэдгээ л хэлж чадах нь. Би зүгээр л дахин теннисээ л тоглохыг хүссэн. Хөгжөөн дэмжигчид үнэхээр галзуу байлаа. 1-р тойргоос эхлээд л тэд намайг үнэхээр их дэмжиж байсан” гэж ярьжээ.
Клистерс аварга болсноор 1 сая 600 мянган ам.долларын шагнал хүртэж байгаа бол Возняцки 800 000 доллартай болжээ.
loading...




Ene neree sain yum aa!
Azgui egch duu 2 daraalaad xusuulchixdag!aan
loading...
Гайхамшгийг бүтээж байна даа
loading...