loading...
Найк компаний түүх Фил Найттай (Phil Knight) салшгүй холбоотой юм. Тэрээр Oрегон мужийн их сургуульд хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд дундын зайд чамлахааргүй амжилтыг үзүүлдэг байжээ. Тэрээр Найк компанийг үүсгэн байгуулж, өндөр оргилд хүрсэн бөгөөд хөрөнгө чинээ нь 3,8 тэрбум ам.дол болсон нь Америк улсын хэмжээнд тухайн үед 6-д бичигдэхээр тоо байв. Фил Найт нь өөрийн спортын дасгалжуулагч болох Билл Боуэрмантай хамтарснаар 1964 онд компанийхаа үндэсийг тавьсан аж.
Тухайн үеийн спортын гутал нь ердөө 5$ байсан бөгөөд чанарын хувьд тийм ч сайнгүй байжээ. Үүний тод жишээ нь хөнгөн атлетикийн тамирчид тэмцээнээ дуусгахад хөл нь цэврүүтэж, улаан нялга болж, үүнээсээ болоод гомдол гаргадаг байсан бөгөөд энэ нь Найтад нэгийг бодогдуулсан байна. Тухайн үед Герман гутал нь арай чанар сайтай байсан ч Америк гуталнаас 6 дахин илүү үнэтэй байжээ (30$).
Найт 1960-аад онд Стенфордод эдийн засгийн ухаанаар сурч байсан ба түүний сурах болсон гол зорилго нь маркетингийн төслийг хавсаргасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх аргачлалыг сурах явдал байж, улмаар өөрийн санаагаа хэрэгжүүлэх байв.
Найт, Боуэрманы зарчим нь маш энгийн байсан. Тэр нь өндөр сайн чанарын гутлын дизайныг АНУ-д санаачлан, Азид хийж, эцсийн бүтээгдэхүүнийг эргээд АНУ-д зарснаар Герман болон бусад барууны орнуудын гуталнуудаас илүү амжилт олох явдал гэж үзжээ. Тухайн үед Азийн гол үйлдвэрлэгч орноор Япон улс сонгогдсон нь ЯПоны ажиллах хүч АНУ-аас хямд байсантай холбоотой. 1963 онд Найт Япон улсыг зорьж тус орны өндөр чанартай Тайгерс (Tigers) спорт гутлуудыг Америкийн Нэгдсэн Улсад зарж борлуулах гэрээг Японы “Оницука” үйлдвэртэй хийжээ. Ийнхүү эх орондоо эргэж очсон 26 настай бизнесмэн залуу гүйлтийн замын хажууханд өөрийнхөө ачааны тэрэгний тэвшин дээрээс Японоос авч ирсэн гуталнуудаа зарж эхэлсэн байна.
Найкийн өмнөх нэр нь Blue Ribbon Sports хэмээх нэртэй байжээ. Энэхүү нэрийг Найт Япончуудтай гэрээ хэлэлцээр хийж байхдаа зохиож. 1964 он гэхэд Найт тухайн бизнесээсээ 8000$ орлого олсон байсан бөгөөд бараанаасаа ахин захиалсаар л байжээ. Найт, Боуэрман 2-ын бизнес амжилттай явсаар удалгүй Жеф Жонсон (Jeff Johnson) гэх менежертэй болов. 1965 онд компанийхаа нэрийг өөрчилж NIKE болгосон байна. NIKE гэдэг нь Грекийн ялалтын бурхан болох Никиг бэлэгдсэн утга аж. Менежер Жонсоны ярьж байгаар түүний зүүдэнд Ники бурхан орж ирснээр энэхүү санаа төржээ.
1971 онд Найт Портлэндийн Дизайны Их Сургуулийн оюутан Каролин Дэвидсонд 35$ төлж хэний ч мэдэхгүй компаны анхны лого бий болжээ. Үүнээс12 жилийн дараа 1983 онд Найт түүнийг рестаранд урин алмазаар бүрсэн Найкын лого, мөн дугтуйтай зүйл Дэвидсонд бэлэглэсэн байна. Дугтуйнд Найкийн нилээдгүй хувьцаа байжээ. Энэ нь шударга үнэлгээ болсон бөгөөд тус үйл явдлаас хамааран компаний нэр хүнд даган өсчээ. Энэхүү лого нь бурханы далавчийн дүрсийг адилтган swoosh хэмээх нэртэй бүтээгдэж байж. Энэ нь орчуулах юм бол исгэрэн өнгөрөх гэсэн утгатай юм.
1970-аад онд хүмүүсийн спорт хувцас сонирхох нь илт ихсэж, бараг “мод” болсноор Найтын бизнес хүчээ авчээ. 1969 он Найт 1сая доллартай тэнцэх хэмжээний спорт гутал зарсан боловч цэвэр ашиг нь тийм ч их биш байв.
1975 онд Билл Боуэрманд нэгэн шинэ санаа орж ирсэн нь компанидаа төдийгүй дэлхийн спорт гуталны ертөнцөд шинэ эрин үеийг авчирчээ. Тэрээр нэгэн өглөө эхнэрийнхээ өглөөний цайнд өгсөн жигнэмгийг идэнгээ хөнгөхөн зөөлөн, бас биеттэй зүйлийг мэдэрч. Хэрэв гуталынхаа улыг хатууруулсан хөөсөөр хийх юм бол тамирчны хөлний түлхэлтийн хүч их болохоос гадна жингийн хувьд хөнгөхөн болох юм байна гэсэн санааг олжээ. Тун удалгүй Билл хэдхэн ширхэг хөөсөн ултай углааш хийлгэн хөнгөн атлетикийн хэдэн тамирчнаар туршуулсан нь амжилттай болов. Удалгүй энэ төрлийн гутал маш хурдан алдаршин Найк компанийг спорт гуталны зах зээлийн 50%-г эзэмшихэд хүргэжээ.
Хүчээ авсан Найк 1980 он гэхэд томоохон өрсөлдөгч болох ADIDAS компанийг ардаа орхисон ч тэдний өмнө REEBOK байсаар байв. Рийбокийг зах зээлд ялж чадахгүй нэлээн будилж, 1984 он гэхэд тэдний хувьцаа бараг нэг дахин унаж, нэгж хувьцааны үнэ нь 6 доллартай дүйцэж байж.
Гэхдээ Machael Jordan гарч ирснээр Найкийн зам дурайсан. 1984 онд 21 настай Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны тоглогч болох Machael Jordan-тай маш их эрсдэлтэйгээр хамтран ажиллах 5 жилийн, жилийн 250000$ болон бусад шагнал урамшуулал олгох гэрээ хийжээ. Одоо энэхүү алдартай тамирчдыг өөрийн компаний нүүр царай болгох санаа нь хүн болгоны мэдэх санаа ч тухайн үед Найк компаний энэхүү шинэлэг стартегийн бодлогод өрсөлдөгч байхгүй байв.
Найк компани нь Jordan-той хийсэн гэрээнийхээ төсөлд сая сая долларыг цацаж байсан ч өөрсдийн компаныхаа хэрхэн хүчээ авч өндөрт гарахыг төсөөлөөгүй байлаа. Энэ үед АНУ-ын ихэнх залуу үеийнхэн “агаарын хаан” хэмээх хочит Jordan-тай ижилхэн пүүзтэй болохыг мөрөөддөг болоод байлаа. Тэрхүү пүүзийг Найк компани тусгайлан Jordan-д хийлгэхээс гадна түүний бүх хөдөлгөөн, хууралтууд, тоглолтын онцлогт зориулан нэмэлтүүдийг оруулсан байв. Энэхүү гайхамшигт пүүз, хар улаан өнгөтэй ба уг өнгө нь BULLS багийн дүрэмт хувцсанд харшлахаас гадна НБА-ын дүрмээр зөвшөөрөгддөггүй байсан тул НБА тэрхүү пүүзийг тоглолтын үеэр өмсөхийг хоригложээ. Гэвч Жордан, Найк энэ хоригийг үл тоон, тоглолт бүрт 1000 долларын торгууль төлөн өмссөөр байв. Энэ явдал нь тухайн үедээ Америкт ихээхэн шуугиан тарьж, нэг ёсны Найкийн, Жорданы сурталчилгаа болон хувирч жилийн орлогыг нь 810 сая доллароос 4 тэрбум болтол өсгөжээ.
1988 бэйсболийн алдарт тамирчин болох Bo Jackson оролцон тоглосон 3 шторк реклам нь томоохон амжилтыг авчирсан ч энэ нь цаг зуурынх л байсан байна.
Амжилт, ололттой он жилүүд үргэлжилж байсан ч ижил үйл ажиллагаа явуулдаг бусад өрсөлдөгчид нь зүгээр суусангүй, олон нийтийг өөртөө татаж эхэлжээ.
1998 оноос Найк компаний нэр хүнд унаж эхлэв. Энэ уналтын гол шалтгаан нь хүмүүс зүгээр л уйдсан байлаа. Энэхүү уналтнаас болж Хятад, Индонез, Вьетнам улсууд дахь үйлдвэрүүд алдагдалд орж, бүр цалингаа өгч дийлэхгүйд хүрсэн байлаа. Ийнхүү 13 жилийн турш байгаагүйгээр их хямралд учирчээ.
1998 Найт өөрийн шинэ төсөл болох Найк гэсэн нэрийн доор ганц үйлдвэрлэл явуулах биш, харин Nike Golf, Nike Basketball, Nike Hockey, Jordan brand, Nike ACG зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн нь түр зуурч гэсэн уналтнаас аварсан байна.
1999 онд хүндрэлүүдээс гаран интернет ашгилан худалдаагаа хийж эхэлсэн бөгөөд үүндээ их хэмжээний мөнгө зарцуулжээ. 1999 онд НАТО Белградад хийсэн довтлохдоо бөмбөгдсөн бөгөөд энэ үеэр хүмүүс “Бөмбөгдөлтөө зогсоо” (STOP BOMB!) хэмээх бичигтэй бамбай барин дайны эсрэг тэмцэж байсныг бодолцож, STOP BOMB! JUST DO IT гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь нэлээн амжилт олсон төдийгүй уг JUST DO IT гэсэн уриа, ишлэл одоо ч хэрэглэгдсээр байна.
2000 оны нэг сард олон нийтийн тв-ээр хөнгөн атлетикч Мэрион Жонсийн тоглосон 30 секундын реклам гарчээ. Жонс хөрөө барьсан хүнээс зугтаан явж буйгаар реклам гарсан бөгөөд төгсгөл нь тодорхойгүй гэнэт реклам дуусч, үргэлжүүлэн тв-ийн өөр хөтөлбөр, програм гардаг байж. Реклам цааш хэрхэн үргэлжлэх талаарх асуулт болон рекламыг үргэлжлүүлээч гэсэн санал интернэт сайтаар маш их ирсэн бөгөөд Найкын зүгээс төгсгөл ямар байхыг үзэгчдийн саналаар шийднэ хэмээн зарлаж байсан удаатай.
2000 оноос хойш Найк “Альфа” гэх зөвхөн интенетэд зарагддаг бараа бий болгожээ. Мөн компаний уналтын шалтгаан нэг томоохон шалтгаан нь Jordan их спортоо орхисон явдал байсан. Үүнээс үүдэн шинэ нүүр царай хайж эхэлсэн бөгөөд тэдний сонголт Тайгр Вудс болсон байна. Түүнийг сонгосноор түүхэн дэх хамгийн том, 5 жилийн 100 сая долларын гэрээг хийжээ.
2002 онд “Нууц тулаан” хэмээх хөлбөмбөгийн одуудаас бүрдсэн тэмцээн бүхий рекламыг ээлж дараалан гаргаж, тэр нь хөлбөмбөг сонирхогчдын дунд нэлээн амжилт олсон. Тэрхүү сурталчилгаанд дэлхийн шилдэг 24 хөлбөмбөгчин оролцож байв.
Одоогоор Найк нь спортын хувцас хэрэглэлийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байгаа бөгөөд 2008 оны байдлаар 30 гаруй ажилтантай үндэстэн дамнасан мега корпорацуудын нэг хэвээр байна.
loading...





Niker ch nice shu.Nike zagvar hiitseeree gangardag bol adidas chanar technic-r gangarnaa gej.Ali zorilgoor heregleheesee shaltgaalaal ene 2n negiig songodogdoo.
loading...
nike number one.
loading...
Nike iluu l dee.
loading...
adidas iluu iluu. kaka yag zuv todorhoilson bna. adidas chanar shuu
loading...
goood information tnx u
loading...
sudalgaa uzuulelteer nike hamaagui iluu bdiin.zagwar nike chanar adi gej unen l de.gehdee nike chanargui bn gej yu bhaw.
loading...
дараа чадвал АДИДАСыг оруулнаа
loading...
tiim tom vndesten damnasan yum bol yagaad 30-han ajiltantai yum bol do
loading...
“Impossible Is Nothing” adidas iluu shuu!!!
loading...