loading...
Италийн Сери А лигийн 3-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан. Энэ тойргийн онцлох тоглолт, улирал эхэлснээс хойш ялагдал хүлээгээгүй байсан Ювентус – Лацио багуудын тулаан байлаа. Ювентус наймааны цонх хаагдахаас өмнө Фабио Гроссог авч хамгаалалтаа баталгаажуулж чадсан бол Лацио эсрэгээрээ Интерийн шилдэг довтлогч Хулио Крузоор урд талаа хүчирхэгжүүлсэн юм. Эхний хагас өндөрлөхөөс өмнө Ювегийн шинэ цэрэг Диего бэртэл авч оронд нь Жиовинко орж ирсэн юм. Тоглолтын 72 дахь минутад Барсагаас зээлээр тоглож буй залуу хамгаалагч Мартин Кесарес санамсаргүй байдлаар тооны харьцааг нээлээ. Баллардини цаг дуусахаас өмнө тоог тэнцүүлэхээр Элисуй Перейра, Симоне Инзаги нарыг талбайд гаргасан ч үр дүнд хүрсэнгүй. Ингээд 94 дэх минутад Давид Трезеге тоглолтын эцсийн цэгийг тавьж Юве 100 хувийн амжилтаа цааш үргэлжлүүлэхээр болж байна. Харин Лацио анхны ялагдлаа талбайдаа амслаа. Ювегийн адил ялагдал хүлээгээгүй Женоа, Сампдориа багууд ээлжит ялалтаа авч хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Зуны наймааны цонхоор Женоад ирсэн Эрнан Креспо гоол оруулж багаа 4 : 1-ээр ялахад голлох үүргийг гүйцэтгэсэн аж. Сонирхуулахад тоглолтын 28 дахь минутад эзэн багийн Крискито, 50 86 дахь минутад Наполигийн Кампанаро, Аронико нар улаан хкарт хүртэж талбайг чөлөөлсөн ажээ. Харин Аталанта – Сампдориа багуудын тоглолтыг Даниел Маннинигийн цорын ганц гоол шийдсэн байна.
Клаудио Раньеригийн “Ром” дахь анхны тоглолт энэ тойрогт тохиосон. Раньери өөрийн хэрэглэх дуртай 4 : 4 : 2 тактикаа ашигласан нь үр дүнд хүрч 2 : 1-ээр Сиенаг буулган авчээ. Гэхдээ Ромчууд тийм ч төгс ялалтыг аваагүй. Тэд 10-уулаа үлдсэн Сиенатэй сүүлийн мөч хүртэл тэнцэж байгаад 90 дэх минутад Рийзийн чөлөөт цохилтоос хийсэн гоолоор ялалт байгуулсан юм.
Топ багуудаас Милан ганцаараа энэ тойрогт ялалт авч чадсангүй. Тэд Ливорногийн талбайд зочлон 0 : 0 -ээр хуурай тэнцжээ. Клаас Ян Хунтелар Миланы өмсгөлийг өмсөн гарааны бүрэлдэхүүнд анх удаа багтсан ч гоол оруулж чадсангүй.
Өнгөрсөн улиралын Сери Б лигийн аман хүзүү Парма, Интерийн талбайд зочлон 3 онооны төлөө тулалдсан боловч 2 : 0-ээр ялагдал хүлээлээ. Камерун довтлогч Самуель Это’о, Диего Милито нар гоол оруулж шинэ багтаа ээлжит ялалтаа бэлэглэсэн байна. Энэ тойргийн дараагаар 9 оноотой гурван баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Женоа, Юве, Сампдориа багуудын араас 7 оноотой Интер, Фиорентина багууд удаалж байна.
Ливорно 0 : 0 Милан
Милан : Сторари, Оддо, Неста, Силва, Янкуловски, Фламини (79′ Абате), Зеедорф, Амброзини, Роналдиньо (56′ Пирло), Пато, Хунтелар (56′ Инзаги)
Лацио 0 : 2 Ювентус (72′ Кесарес, 94′ Трезеге)
Ювентус : Буффон, Кесарес, Легротальи Киеллини, Гроссо (87′ Молинаро), Каморанези (69′ Тьягу), Фелипе Мело, Маркизио, Диего (44′ Жиовинко), Амаури, Трезеге
Сиена 1 : 2 Рома (26′ Маккароне), (73′ Мексес, 90′ Рийз)
Рома : Жулио Серхио, Кассетти, Мексес, Жуан (61′ Рийз), Бурдиссо, Таддэй, Де Росси, Пизарро, Брихи (16′ Баптиста), Перротта, Тотти
Интер 2 : 0 Парма (70′ Это’о, 88′ Милито)
Интер : Жулио Цесар, Майкон, Лусио, Самуель, Сантон, Занетти, Виера (69′ Мунтари), Мотта (46′ Балотелли), Шнайдер (77′ Рене), Милито, Это’о
Удинезе 4 : 2 Катанья (28′ Флоро Флорес, 54′ 68′ 79′ Ди Натале), (10′ Моримото, 33′ Маскара)
Фиорентина 1 : 0 Кальяри (55′ Жилардино)
Палермо 1 : 1 Бари (90+1 Будан), (2′ Алегретти)
Аталанта 0 : 1 Сампдориа (63′ Маннини)
Болонья 0 : 2 Киево (19′ Пинзи, 29′ Пеллиссиер)
Женоа 4 : 2 Наполи (45+7′ Фроцари, 55′ Место, 75′ Креспо, 88′ Харжа), (41′ Хамсик)
| # | Баг | T/T | X | T | Хж | + | - | +/- | Оноо | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Женоа | 3 | 3 | 0 | 0 | 8 | 3 | +5 | 9 | |
| 2 | Ювентус | 3 | 3 | 0 | 0 | 6 | 1 | +5 | 9 | |
| 3 | Сампдориа | 3 | 3 | 0 | 0 | 6 | 2 | +4 | 9 | |
| 4 | Интер | 3 | 2 | 1 | 0 | 7 | 1 | +6 | 7 | |
| 5 | Фиорентина | 3 | 2 | 1 | 0 | 3 | 1 | +2 | 7 | |
| 6 | Лацио | 3 | 2 | 0 | 1 | 3 | 3 | 0 | 6 | |
| 7 | Удинезе | 3 | 1 | 1 | 1 | 7 | 7 | 0 | 4 | |
| 8 | Палермо | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 0 | 4 | |
| 9 | Парма | 3 | 1 | 1 | 1 | 4 | 5 | −1 | 4 | |
| 10 | Милан | 3 | 1 | 1 | 1 | 2 | 5 | −3 | 4 | |
| 11 | Сиена | 3 | 1 | 0 | 2 | 5 | 5 | 0 | 3 | |
| 12 | Киево | 3 | 1 | 0 | 2 | 3 | 3 | 0 | 3 | |
| 13 | Бари | 3 | 0 | 3 | 0 | 2 | 2 | 0 | 3 | |
| 14 | Наполи | 3 | 1 | 0 | 2 | 5 | 7 | −2 | 3 | |
| 15 | Рома | 3 | 1 | 0 | 2 | 5 | 7 | −2 | 3 | |
| 16 | Болонья | 3 | 0 | 2 | 1 | 1 | 3 | −2 | 2 | |
| 17 | Ливорно | 3 | 0 | 2 | 1 | 1 | 3 | −2 | 2 | |
| 18 | Кальяри | 3 | 0 | 1 | 2 | 1 | 4 | −3 | 1 | |
| 19 | Аталанта | 3 | 0 | 0 | 3 | 0 | 3 | −3 | 0 | |
| 20 | Катанья | 3 | 0 | 0 | 3 | 4 | 8 | −4 | 0 |
loading...




Interee harj ybaydaa. Full table tavichahgiu zalhuu bndaa xaxa
loading...
Ene Milan yachwaa. negl bish hsuu. Inter barcagiin tulaan ch saixan bolno doo.
Special one ch neg yum bodoj bgaa. barag l barcag awaad zalchix bxaa. ter Milito bol yanziin owoo noxor bna lee. Shnaider bas sain bsan. xaluuxan yum bolno doo…
loading...
Inter vs Barca tulaand jinhene Ibra, Eto’o-n zuruu haragdana gej bodjiino. goyo ch yum bolnodoo. Eto’o-d tiim ch olon sayiin zuruutei toglogch bish gedgee haruulah tsag irleedee
loading...
Eto’o +40say euro=Ibra Barca ch bas mungu hairlahgiu tsatsaj bnaa.
Messi+40say euro=Robinho ??
loading...
Oo Table daraa n tavichij bayarlalaa.
loading...
UNUUDUR 20 TSAGAAS UNDESNII TV-GEER BOKSIIN SHIGSHEE BAGIIN SHUUD YRILTSLAGATAI
loading...
Очиж очиж Парма /Ювентус байсан бол яая гэхэв/ Интерийн талбайд 3 онооны төлөө тулалдсан боловч барсангүй 2-0 оор хожигдлоо гэнэ үү. Тэнцвэл дээдийн заяа л гэж тоглосон байлгүй. Чи Интерийг юу гэж бодоод байгаа юм бэ? Энэ бичлэгийг бичсэн сэтгүүлч нэг бол хөлбөмбөг мэддэггүй эсвэл Интерийг үзэн яддаг гар байна. Иймэрхүү юмнуудыг яах гэж авдаг юм бэ танай сайт.
loading...
ACMilan shinechlegdehgui bol odoo mud sehehgui ee
loading...
parma yagaad interees 3 onoo salgah gj ochij bolohgui gj? ene chin holbombog shuu dee chi chin harin ooroo sonin gar bna daa
loading...
milan maani geed l bdg oligtoi toglolt erdooch uzuuulj chadahgui l bn daaa…… yaamaar ch yum deee….. ene toirgiiin toglolt unheer hangaltgui bailaaa….. hamgaaalalt gej bas hereg alga gehdeee naidlaga tasrahgui eee……. seria a.n baguuud bugd jiged bn daaaa….. ene jil bas l cl.d italy.n baguuud medregdehguin bn l daaa…… tomchuudiiin hajuuud unheer taaruuuhan togloltiiig uzuuuljiiin inter ch mon yalgaagui ….
loading...
aaya-d handaj helehed Inter-iig basch bolohgui shu. Barca-tai margaash yaj toglohiig ni huleej bai
loading...
haha manai hernan ah bgaa l yum bna yahav gaigui bval bolj bn shd tsaadhi chin
loading...
AC Milan энэ жил нэлээн муудсан бололтой.
loading...