loading...
Хуваарь ёсоороо бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга нь УБ-ын цагаар өнөө өглөө тодрох байлаа. Гэвч борооны улмаас тэмцээн түр саатсанаар хуваарь өөрчлөгдсөн юм. Юутай ч одоогоор шигшээд тоглох 2 теннисчин тодроод байна.
Эхнийх нь мэдээж супер Рожер. Америкийн нээлттэй тэмцээний 5 удаагийн аварга Федерер 6 дахиа дараалан шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Сербийн Новак Жоковичийг 7-6 (7-3) 7-5 7-5 гэсэн харьцаагаар 3 сетэд хожив. Федерерийн US Open-д байгуулсан дараалсан ялалтын цуврал 40 хүрээд байна.
Их дуулгын 15 түрүүтэй Федерерийн өрсөлдөгч нь Их дуулгын түрүү бүү хэл, шигшээд шалгачр үзээгүй Хуан Мартин дел Потро байх нь.
Залуухан Аргентин эр хагас шигшээд Федерерийг хашраадаг Рафаель Надалийг хашрааж орхилоо. Надаль түүний эсрэг юу ч хийж чадсангүй, 3 сэтэд ердөө 6-хан гэйм авсан нь сонин. Гэхдээ Надаль 9 долоо хоногийн турш гэмтэлтэй байсан, энэ тэмцээний үеэр ч гэмтэл түүнийг зовоож байсан гэхэд хагас шигшээд шалгарсан нь муугүй амжилт юм. 20 настай Потрогийн амжилт өдрөөс өдөрт л өсч байгаа гэж хэлж болно. Шигшээ тоглолтонд бол Рафатай тоглосноосоо илүү сайн тоглоно гэж хэлэхийг бодоход өөртөө итгэлтэй л байгаа бололтой. Надаль хожигдсон тоглолтынхоо дараа “Түүний (дель Потрогийн) давуулалтууд маш сайн байсны дээр ерөөсөө түүний тоглолт итгэмээргүй сайн байсан” гэсэн байна.
Өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн хосын шигшээ тоглолт явагдаж Леандер Паес, Лукас Длохи нар Манеш Бхупати, Марк Ноулс нарыг хожсон байна.
loading...




рожер 6 дахь удаагаа аварга болоорой
loading...
papa nadal husuulchij bgan bhda huurhii potro sain bjde bas nadal muuu bsan bolohor tegsen bhalda odoo yahav roger tyryyleh bizde aguu yumaa
loading...
potrog yu gej bodood bn aa aguu zaluu shu roddick law bardaggui yum.hoorondiin haritsaa 6-0 yum bn .gehdee potro ewgui uzne.yamarch bsan set awna.hojij ch medne
loading...
Del Potro hojij magadgui l shu neeree. uneheer sain yum bnalee. Roland Garros-d Federrerd hojij yavaad hojigdson. odoo hariugaa avah gej hicheeh ni medeej.
Gehdee Federer uneheer aguu tamirchin shu. mash tevcheertei. 2 set hol hojigdoj yavaad l hojdog erdee. Federer zodog tailtal Del Potro, R.Nadal nar ana mana uzeltsej bgaad ter 2 zaluugiin neg ni chansaag terguulj ehlne gej bodjiino.
loading...
potro hojson bn heleegui yu yaaj ch mednee gej
loading...