loading...
Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн ялагчаар Хуан Мартин Дель Потро тодорлоо. Чансааны 6-д эрэмбэлэгдсэн Аргентини эр, финалд Швейцарийн алдарт Рожер Федерерийг 5 сетэд 3-6 7-6 (7-5) 4-6 7-6 (7-4) 6-2 -аар буулган авч анхныхаа их Дуулгын түрүүг хүртсэн юм. Ийнхүү сүүлийн жилүүдэд тогтоод байсан Рафаель Надаль, Рожер Федерер хоёр л Их Дуулгын түрүүг хүртэх ёстой гэсэн бичигдээгүй хууль төгсгөл боллоо.Мөн Дель Потро 1977 оноос хойш Америкийн нээлттэй тэм,цээнд түрүүлсэн анхны Өмнөд Америк теннисчин болж байна. Одоогоос 32 жилийн тэртээ Аргентиний алдарт теннисчин Гулермо Вилас энэ амжилтыг үзүүлж байсан юм. Артур Эш цэнгэлдэхэд цугласан үзэгчдэд хандан Дель Потро ийнөгүүлжээ ”Үнэхээр гайхалтай. Хэлэх ч үг олдохгүй байна. Энэ мөч миний сэтгэлд үүрд хадгалагдах болно. Миний хувьд ч тэр, Өмнөд Америкчуудын хувьд ч энэ бол үнэхээр гайхалтай мөч. Би Их Дуулгад түрүүлж, бас Рожер Федерер шиг болохыг мөрөөддөг байсан. Миний нэг мөрөөдөл ингээд биелэлээ. Гэхдээ би хэзээ ч Рожер шиг болж чадахгүй байх. Тэр бол давтагдашгүй теннисчин”
Рожер Федерер энэ тэмцээнд түүхэн амжилт тогтоохын төлөө өрсөлдөж байсан. 1925 оноос хойш Америкийн нээлттэй тэмцээнд 6 жил дараалан түрүүлсэн анхны теннисчин болохоос гадна 16 Их Дуулгын түрүү хүртсэн анхны эрэгтэй тамирчин болохоор тэмцэж байлаа. Харамсалтай нь эцсийн мөчид зорилгодоо хүрч чадсангүй. Тоглолтын эхний сетэд Рожер хүчтэй давуулалтуудаа ашиглан 6 : 3-аар ялж чадсан. Гэвч дараагийн сетээс Аргентин эр тоглолтын хэмнэлийг өөрийн талд эргүүлж тай-брейкээр 7 : 6-гийн харьцаатай сетийн харьцааг тэнцүүлжээ. Удаахь сетүүд ч тун өрсөлдөөнтэй өрнөж 6 : 4, 7 : 6-гаар тус бүр нэг нэг сетийг өөрийн болгосон. Тоглолтын шийдвэрлэх 5 дахь сетэд Рожер үнэхээр сульдсан байлаа. Давуулалтуудынхаа дөнгөж 54 хувийг л оноо болгож байсан бөгөөд харин Дель Порто залуу хүний эрч хүчийг харуулан 6 : 2-оор ялалт байгуулж чадсан юм. Тун удахгүй 21 насны төрсөн өдрөө тэмдэглэх Дель Потро нь 2005 оноос мэргэжлийн теннисний ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд 2007 оны Уймблдоны 2-р шатанд шалгарч анхны амжилтаа үзүүлжээ. Үүнээс хойш бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсээр шилдэгүүдийн зүрхэнд шар ус хуруулсан авьяаслаг тамирчин болж чадсан юм. Оны эхэнд Дель Потро Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн найм хүртэл тэмцэж байсан бол Ролан Гаррост үүнийгээ хагас шигшээ болгон ахиулсан. Тэгвэл Нью Иоркын талбайд тэр дэлхийн шилдэг болсон гэдгээ батлан харууллаа. Цаашдаа ч Дель Потро энэ амжилтаа давтаж, дэлхийн чансааг тэргүүлэхийг үгүйсгэх аргагүй.
loading...




Tegex geed b.san yum aa!
Xun bolgon Roger geed busadiig ni tooxgui b.san yum!
Zugeer neg azaar Nadaliig xojoogui gedgee xaruullaa shuu!
loading...
Yuun hudlaa medeelel oruulchihsan ym be.1977 onoos hoish Ih duulgiin turuu avsan Omnod amerikiin anhnii tennischin bolloo geed bichchihej. Gustava Kuerten gej Braliin tennischin 2000-aad onii uyed French Open-d hed heden udaa turuulsen shig sanagdaj baih chini. Esvel Brazil Omnod Amerik tivd bagtahaa baichihsan ym uu.
loading...
Rogeriin daraa 2t demjdeg tennischn maani nomer 1.2 toi orsoldoh hemjeendu hurlee shan daa
ene ch nileen ondor zaluu shuu 1.95 havtisa bhaaa
loading...
gogo mangaraa us opend gej bgaa bizdee!
loading...
gogo-d USA OPEN-d gedgiig haraagui yum uu ih duulga geegui bn sh dee teheer medeelel zub bolj bn ho anhaaraltai unsh
loading...
zada manai Швейцар tsag ch odoonoos gatsaj zogsch ehelleedee odoo negen zaluu uy turen garch irlee odoo l tennis sonirholtoi bolj irjenda
loading...
Del Potro sain toglodog zaluu shu. delhiin chansaag terguuleh ni terguuleh l baih. gehdee udaan hadgalj chadah bolovuudaa. Nadal ene 2-g neg heseg alaltsah baih gej boddogiin. medeej bas uur zaluus ursulduund orj irne, dunduur ni Roger Federer 1, 2 turuu husna. Federer-n ue duusaj bgaa ni unen ch. ih duulgad dahin hed hed turuuleh nas bgaa shu.
loading...