Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Их мастерийн ээлжит түрүү

GD Star Rating
loading...

Даамын улсын аварга шалгаруулах ээлжит тэмцээн энэ сарын 4-12-нд нийслэлийн 48-р дунд сургууль дээр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд шилэгдмэл эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин тойргийн журмаар өрсөлдсөн. Дүн гарахад эрэгтэйчүүдээс олон улсын их мастер Ази тивийн гурван удаагийн аварга Дөлийн Эрдэнэбилэг боломжит 26 онооноос 23-ыг аван (10 хожиж, гурав тэнцсэн) ес дэх алтан медалиа хүртлээ. Удаах байрыг ДДХМ Р.Манлай 19 оноогоор эзлэн ноднингийн мөнгөн медалиа ихэрлүүлсэн бол залуу мастер Э.Энх-Эрдэнэ 18 оноотой гуравлаж, УАШТ-ээс анхны медалиа зүүсэн юм.

Эмэгтэйчүүдийг өнгөрсөн оны аравдугаар сард Бээжинд зохиогдсон Дэлхийн оюуны спортын анхдугаар их наадамд амжилттай тоглон ДДХМ-ын нэг балл биелүүлсэн спортын мастер Э.Мандахнаран 17 оноогоор итгэл төгс түрүүлэн анх удаагаа улсын аваргын алдрыг хүртэв. 2007 оны алт, 2008 оны мөнгөн медальтай спортын мастер Ц.Энхзаяа, Б.Түвшинзаяа нар адилхан 15 оноогоор удаалсан бөгөөд Бергерийн коэффициентийн давуугаар Чингэлтэй дүүргийн даамчин мөнгөн медалийн болзол хангасан юм.Энэ нь түүний хувьд бас УАШТ-ий анхны медаль ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: