loading...
ОХУ-ын Буриад улсын “Зэдын аймаг”-ийн төв Петропавловка хотноо 2009 оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын модон бөмбөгийн нээлттэй хоёрдугаар тэмцээнийг тус аймгийн захиргаа, Буриад улсын БТС-ын агентлаг, Модон бөмбөгийн холбооноос хамтран амжилттай явуулав. Тэмцээнд ОХУ-ын Буриад улсын Кижинга, Ахын, Зэдын аймгийн болон Улаан-Үд хотын зэрэг тус улсын дөрвөн байгууллагын тамирчид оролцсон юм.
Монгол улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн нэг, эрэгтэйчүүдийн хоёр баг тус тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 21 тамирчин оролцсoноос Монголын тамирчин, 2008 оны улсын аварга Б.Хишигжаргал 48 талбайн нийлбэр дүнгээр 237 оноо авч тэргүүн байранд орж алтан медаль, диплом, мөнгөн шагналаар шагнагдав. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 36 тамирчин оролцсноос тамирчид урьдчилсан тэмцээнээ 24 талбайд хийсний дараагаар сонголт хийж шилдэг 12 тамирчныг шалгаруулан дахин 24 талбайнд шигшээ тоглолт болж алтан медалийг 206 оноогоор Монголын тамирчин, спортын дэд мастер Г.Батмягмар эзлэн алтан медалийн эзэн болов.
Эрэгтэй багийн төрлөөр спортын мастер М.Сономпил ахлагчтай Монголын 1 дүгээр багийн 6 тамирчид 435 оноогоор түрүүлэв. Эмэгтэй багаар Д. Баярмаа ахлагтай Монголын тамирчид 534 оноогоор нэгдүгээр байранд оров. Эмэгтэй хосын төрөлд Н.Долгорсүрэн, Б.Хишигжаргал нар 24 талбайд 127 оноогоор, эрэгтэй хосын төрөлд Д.Жаргалсайхан, Г.Батмягмар нар 114 оноогоор, холимог хосын төрөлд Б.Мөнхбат, Д.Баярмаа 118 оноогоор тус тус тэмцээний аварга болж Монголын баг тэмцээний 7 төрөлд бүгдэд нь тэргүүн байрыг эзлэн түрүүлсэн.
Тэмцээний ажиллагаанд Олон улсын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ОХУ-ын Буриад улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жаргал Д. Батуев, Буриад улсын БТС-ын агентлагийн хэлтсийн дарга Дашибальжиров Б.Д, ОХУ-ын Буриад улсын “Зэдын аймаг”-ийн Засаг дарга, тус улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч В.В. Батодоржиев, Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М. Сономпил нарын албаны хүмүүс оролцсон юм.
Тэмцээний дүн:
-Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 1 дүгээр байранд Б.Хишигжаргал, 2 дугаар байранд Н.Долгорсүрэн, 3 дугаар байранд Д.Баярмаа нар бүгд / Монгол/
-Эрэгтэй ганцаарчилсан төрөлд дүгээр байранд Г.Батмягмар, 2 дугаар байранд Б. Мөнхбат, 3 дугаар байранд Д.Жаргалсайхан нар бүгд / Монгол/
-Эмэгтэй багын төрөлд 1.Монгол улс 2. Зэдийн аймаг, 3. Ахын аймаг.
-Эрэгтэй багийн төрлөөр 1.Монгол-1 баг, 2. Монгол-2 баг, 3. Зэдийн аймаг.
-Эмэгтэй хосын төрөлд 1. Н.Долгорсүрэн, Б.Хишигжаргал нар /Монгол/ 2.Будаева Татьяна, Зориктева Наталья нар /Зэдийн аймаг/ 3. С.Ундраа, Н.Ичинхорол нар / Монгол/
-Эрэгтэй хосын төрөлд 1.Д.Жаргалсайхан, Г.Батмягмар нар 2. Б.Наранбаатар, Ч.Ганболд нар бүгд /Монгол/, 3. Цыренов Мэргэн, Цыренов Александр нар /Ахын аймаг/
-Холимог хосын төрөлд 1. Б.Мөнхбат, Д.Баярмаа нар / Монгол/, 2. Табанов Зоригто, Эхдынеева Евгения нар /Зэдийн аймаг/, 3. Тогмитов Баир, Тогмитова Баярма нар / Кижинга аймаг/ тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Энэ тэмцээн Монгол, Буриадын хүн ам, оюутан залуучуудын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, модон бөмбөгийн спортоор хичээллэгч тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах, олон улсын тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэх, сонгон шалгаруулахад чухал ач холбогдолтой боллоо.
loading...




MANAI 2NZ OXIN YUM BGAAN TER ICHINXORLOO UNDRAA 2 BI IX BAYARTAI BNA BAXARHAJ BNA GEXVVDEE URAGSHAA 2 00 DELXIID NEREE ALDARSHUULAARAI NZ ZALUU DAWAANYAMBUU BXIS NBB 2A
loading...