loading...
Монголын хамгийн том төрөлжсөн хэлэлцүүлэг, сайт болох “Спортын цонх” хэлэлцүүлэг байгуулагдаад 4 жил гаруйн нүүр үзэж байна. Хэлэлцүүлэг энэ хугацаанд чамгүй олон байнгын гишүүдтэй болж нийт гишүүдийн тоо 4000 гаруй, байнгын идэвхитэй гишүүдийн тоо 1000 гаруй болтлоо өргөжжээ. Хэлэцүүүлгийн гишүүдийн санаачилгаар нэгэн сонирхолтой тэмцээн өнгөрөгч бямба гаригт 97-р сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбайнаа болж өнгөрлөө.
Спортын цонх форумын гишүүд оролцсон уг тэмцээнд багууд их сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдсан. Дэмждэг баг багаараа нэг баг болсон нь сонирхолтой байлаа. Жишээлбэл Ливерпулийн Монгол дахь хөгжөөн дэмжигчид, Челсигийн фанатууд, Манчестерийн Улаан чөтгөрүүд, Реалын мадридиста нар, Барсагийн Куленууд, Италийн Сери А буюу Калчио лигийн хөгжөөн дэмжигчид, Арсеналын фэнүүд гэх мэт багууд үүссэн. Баг бүр өөрийн багийн өмсгөлөө өмссөн гэхээр бүр ч сайхан, сонирхолтой байлаа.
Челси, МанЮ, Ливерпуль, Калчио нэг хэсэгт, нөгөө хэсэгт Арсенал, Барса, Реал багууд орсон юм. А хэсгээс Ливерпуль, Челси багууд гарч, нөгөө хэсгээс Барса, Реал багууд гарлаа. Ингээд тэмцээний түрүүг Реал Мадрид багийн Монгол дахь хөгжөөн дэмжигчид болох Мадридиста нар авсан юм. Дэд байрыг Барселона багийн фэнүүд, гуравдугаар байрыг Ливерпулийн Копууд хүртжээ. Сонирхолтой нь энэ тэмцээнд Эль Классикогийн Монгол дахь тулаан хоёронтоо явагдаж хоёуланд нь Реал Мадрид ялсан байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Наран Их Дэлгүүр компаний Адидас брэнд оролцсон. Наран компаний хамт олон форумын гишүүдэд Адидас брэндийн 10 хувийн хөнгөлөлтийн карт өгсөн бол шилдэг хаалгач Н.Бат-Эрдэнэ (Savage, Реал Мадрид), шилдэг довтлогч Д.Рэгзэн (Captain, Ливерпуль), шилдэг тоглогч Н.Тайван (Шинода, Барса) нарт Адидас брэндийг бэлгийг гардуулсан юм.
Түүнчлэн Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбоо бидэнд гүн туслалцаа үзүүлсэн.
loading...





1st
loading...
aaay. Mongolian El Classico. he he
goyo yum zohioson bna
loading...
bid nar bas ormoor bna sh dee daraa jil boloh uu
loading...
Real urgelj №1 shu
loading...
Ee bi togloh baisan sh deee
loading...
zoozo Mgldoh Barca chuud yalsan bol ch bi Barcagaas orson bol nre alah blaa ntr hahaha
loading...
yamar goy yum be bi bas bag bj ormoor bn sh de. reald bi ooroo realin fan yum chini
loading...
daraa jil ochij ezen haani bagtaa huchin zutgenee hehe a por ellos ole ! a por ellos OLE !
loading...
daraa jil ochij ezen haani bagtaa neg sain hicheel zaaj ogno. hehe a por ellos ole ! a por ellos OLE !
loading...