Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Энэ тойргийн ”Top and Flop”

GD Star Rating
loading...

http://socialnetworkapps.co.uk/apps/wp-content/uploads/premier-league.jpgДэлхийд алдартай Евроспорт сувгаас долоо хоног бүр тодруулдаг Премьер лигийн шилдэг 11 болон хамгийн муу 11-н тоглогчдыг та бүхэнд танилцуулж байна. Евроспорт энэхүү жагсаалтаа Их Британий томоохон хэвлэлүүд болох The Sun, Daily Star, Daily Mirror, Daily Mail, The Times , Guardian зэрэг сонинуудын өгсөн үнэлгээний дундажыг харгалзан тодруулдаг юм.

Энэ тойргийн шилдэг баг

Барнлигийн хаалганд хет-трик хийж багаа ялалтад хөтөлсөн Иосси Бенаюн шилдэгүүдийн жагсаалтанд хамгийн түрүүнд багтаж байна. Сонирхуулахад Бенаюн өмнө нь 2 удаа Ливерпулийн төлөө хет-трик хийж байсан. Мөн түүний багийн анд Жейми Каррагер, Лукас Лейва нар шилдэгүүдийн эгнээнд багтлаа. Каррагерийн хувьд энэ жагсаалтанд багтахад нэг их гайхаад байх зүйлгүй. Харин улиралын эхнээс шүүмжлэлд өртөж байсан Лукас энэ тойрогт гялалзтал тоглож Алонсогийн орыг залгаж чадна гэдгээ харууллаа. Цаашид ч Бразил залуугийн нэр энэ жагсаалтанд олон бичигдэх биз ээ. Хотон шувуунуудын ахлагч Стивен Жеррардыг шилдэгүүдийн багт багтаах бодолтой байсан ч Сандерлэндийн Ли Каттермоул түүнээс нэг алхмын өмнө гишгэжээ. Халл ситиг 4 : 1-эр бутниргэхэд Ли гоол оруулаагүй тоглолтыг гайхалтай удирдаж, дубль хийсэн Бентээс ч илүү үүрэг гүйцэтгэсэн юм. Мэдээж Бентийн нэр энэ жагсаалтанд багтаж байгаа. Мөн түүний багийн шинэ  анд Майкл Тюрнерийг багтаасанд та бүхнийг гайхахгүй гэж найдаж байна.

4 – 4 – 1 – 1

Хаалгач : Шэй Гивен (Манчестер сити) – 7.5
Баруун хамгаалагч : Абдулай Фай (Стөүк сити) – 7.5
Төвийн хамгаалагч : Жейми Каррагер (Ливерпуль) – 7.5
Төвийн хамгаалагч : Майкл Тюрнер (Сандерлэнд) – 7.5
Зүүн хамгаалагч : Патрис Эвра (МанЮ) – 7.5
Баруун хагас хамгаалагч : Иосси Бенаюн (Ливерпуль)- 9
Төвийн хагас : Ли Каттермоул (Ливерпуль) – 7.5
Төвийн хагас : Лукас Лейва (Ливерпулкь)  – 7.5
Баруун хагас : Жейми О’Хара (Портсмут) – 7.5
Довтолгооны хагас : Дэвид Данн (Блэкбөрн) – 8
Довтлогч : Даррен Бент (Сандерлэнд) – 8

Энэ тойргийн муу баг

Хэдийгээр нэг гоол оруулсан ч Халлын Камил Заяатте багийнхаа ялагдлын гол бурууг үүрэх ёстой тоглогч. Мөн Арсеналын Мануель Алмуниа ч энэ шалтгаанаар ”Flop”-уудын жагсаалтанд багтжээ. Кийн, Баллак зэрэг өндөр зэрэглэлийн тоглогчдыг энэ жагсаалтанд харах нь ховор тохиолдол. Гэхдээ үнэхээр муу тоглосон болохоор ”шийтгэл”-ээ хүлээх нь зайлшгүй юм. Улиралын эхлэлийг сайхан тавьсан Волверхэмптоны Ненад Милижасыг энэ жагсаалтанд харах харамсалтай л байна. Дараа дараагийн тойрогт Ненад өөрийгөө дайчилж, шилдэгүүдийн эгнээнд багтана гэдэгтэ итгэлтэй байна.

4 – 4 – 2

Хаалгач Мануель Алмуниа (Арсенал)  – 4.5
Баруун хамгаалагч : Ричард Стирман (Волверхэмптон) – 5
Төвийн хамгаалагч : Камил Заяатте (Халл сити) – 4.5
Төвийн хамгаалагч : Ибрахима Сонко (Халл сити) – 4.5
Зүүн хамгаалагч : Гаель Клиши (Арсенал) – 5.5
Баруун хагас хамгаалагч : Михайль Баллак (Челси) – 5
Төвийн хагас : Ненад Милижас  (Волверхэмптон) – 5
Төвийн хагас : Радослав Ковач (Уэст Хэмт) – 5
Зүүн хагас хамгаалагч : Робби Кийн (Тоттенхэм) – 5
Довтлогч : Крейг Фаган (Халл сити) – 4.5
Довтлогч : Анди Кео (Волверхэмптон) – 5

Улиралын шилдэг баг (5 тойргийн дараах байдлаар)

Магадгүй Арсеналын фенүүд үүнд дургүйцэх байх. Гэхдээ яах аргагүй Адебайор шинэ улиралыг гайхалтай үргэлжлүүлж байна. 4 тоглолтонд 4 гоол гэдэг хангалттай хариулт байх. Довтолгооны шугамыг түүний хамт Уэйн Рүүни бүрдүүлэх боломжтой боловч Барнлид ялагдсан тоглолт түүний амжилтыг доош нь татаж байна. Ингээд оронд Дидьер Дрогба жагсаалтанд багтлаа. Мэдээж хэрэг бид Жермайн Дефеог багтаах талаар бодож үзсэн. Гэхдээ тэр тогтвортой тоглолтыг хараахан үзүүлж чадахгүй л байгаа учир энэ удаадаа орхихоор шийдлээ.

(4-4-2)

Хаалгач : Шэй Гивен (Манчестер сити) – 7.25
Баруун хамгаалагч : Мика Ричардс (Манчестер сити) – 6.58
Төвийн хамгаалагч : Глен Жонсон (Ливерпуль) 6.87
Төвийн хамгаалагч : Абдулай Фай (Стөүк сити) – 6.91
Зүүн хамгаалагч : Патрис Эвра (МанЮ)  – 6.93
Баруун хагас хамгаалагч : Фрэнк Лампард (Челси) – 7.07
Төвийн хагас хамгаалагч : Даррен Флетчэр (МанЮ) – 7.58
Төвийн хагас хамгаалагч : Гарет Барри (Манчестер сити) – 7.58
Зүүн хагас хамгаалагч : Лука Модрич (Тоттенхэм) – 7.00
Довтлогч : Дидье Дрогба (Челси) – 7.53
Довтлогч : Эманүэль Адебайор (Манчестер сити) – 7.67

Улиралын муу баг

Таван тоглолт 0 оноо. Портсмутын хамгаалагчид энд олноороо багтсаны учрыг та ойлгож байгаа байх. Мөн Евертоны зүүн баруун жигүүрүүд бас л үүргээ тун амжилт муутай гүйцэтгэж байгаа. Тоттенхэмийн хаалгач Кудичини үндсэн хаалгачаар тоглоод бүтэхгүй гэдгээ сүүлийн тоглолтуудад хангалттай харууллаа. Ингээд улиралын тааруухан тоглогчдоос бүрсэн 11.

(4-4-2)

Хаалгач : Карло Кудичини (Тоттенхэм) -5.44
Баруун хамгаалагч : Томми Хибберт  (Эвертон) – 5.50
Төвийн хамгаалагч : Ванден Борре (Порсмут) 6.87
Төвийн хамгаалагч : Марк Уйлсон (Порсмут) – 5.22
Зүүн хамгаалагч : Лейтон Байнес (Эвертон)  – 5.58
Баруун хагас хамгаалагч : Леон Осман (Эвертон) -5.42
Төвийн хагас хамгаалагч : Ли Бойер (Бирмингэм) – 5.44
Төвийн хагас хамгаалагч : Хайден Маллинс  (Портсмут) – 5.50
Зүүн хагас хамгаалагч : Нико Кранчар  (Порсмут) – 5.75
Довтлогч : Жеймс Битти (Стөүк сити) – 5.33
Довтлогч : Гэри О’Коннор (Бирмингэм) – 7.67

http://socialnetworkapps.co.uk/apps/wp-content/uploads/premier-league.jpg
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Trap says:

    1ssssssssssssssssssssssssssstttttttttttttttttt

    GD Star Rating
    loading...
  2. second

    GD Star Rating
    loading...
  3. ЗАсс says:

    3rd gehuu

    GD Star Rating
    loading...
  4. Anhaa says:

    Ballack Flopd orood bxdaa yaxav dee tiim ch muu togloogvi sh dee iimerxvv medee olniig oruulj bval sain bna

    GD Star Rating
    loading...
  5. rooeny bol bagthar l shuudee
    za yahav nter

    GD Star Rating
    loading...
  6. Энэ тойрогт Челси үнэхээр азтай хожил авсан даа, харин Манчестер Сити их буучдыг тэгэж илүүрхэж хожно гэж бодоогүй шүү.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: