Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » 12 ба 24 цагийн гүйлтийн 5-р тэмцээн боллоо

GD Star Rating
loading...

Эх орондоо хэт холын зайн гүйлтийг олон улсын хэмжээнд нийцүүлэн хөгжүүлэх, өсвөр залуу үеийнхэнд тэсвэр хатуужилтай болох, өөрийн дотоод нөөц боломжийг нээх зэрэг бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Шри Чинмойн Марафоны Багаас 12, 24 цагийн гүйлтийн  5-р тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг Нийслэлийн Биеийн Тамир Спорт Хороо, Батбайгаль ХХК дэмжин оролцлоо. Тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 05-ны өдрийн өглөөний 10.00 цагт 24 цагийн гүйгчид, 05-ны өдрийн оройн 22.00 цагт 12 цагийн гүйгчид гараанаас гарч, 06-ны өдрийн өглөөний 10.00 цагт 12, 24 цагийн гүйгчид зэрэг барианд орсноор амжилттай явагдаж дууслаа.

Тэмцээнд нийт 35 тамирчин оролцсон бөгөөд 1000 метрийн тойргоор явагдав. 12, 24 цагийн хугацаанд хэн хамгийн хол зай туулсан нь ялагч болох дүрэмтэй.

Энэ удаагийн тэмцээнээр олон дээд амжилтууд эвдэгдлээ. Тухайлбал, 12 цагийн гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд В. Отгонтуул /ОУХМ/  93 км гүйж, шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн 24 цагийн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Б. Хадбаатар 168 км, эмэгтэйчүүдийн ангилалд Д. Эрдэнэчимэг 143 км тус тус гүйж шинэ дээд амжилтуудыг тогтоолоо.

Шри Чинмойн Марафоны Багийг нэрт тамирчин, философич Шри Чинмой 1976 онд үндэслэн байгуулжээ. Тус Марафоны Багаас жилд дэлхий даяар 500 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн холын зайн гүйлт болох 5000 км-ийн уралдааныг энэхүү баг зохион байгуулдаг. Эдгээр тэмцээн уралдааныг зохион явуулж буй зорилго нь хүмүүст өөрийгөө ялан дийлэх чадвар, үзэл санааг төлөвшүүлэх явдал юм.

Тэмцээний хамгийн ахмад гүйгч 60 настай, хамгийн залуу нь 18 настай байв. Мөн тус тэмцээнд ОУХМ-1, спортын мастер-2, спортын дэд мастер-2 тамирчин оролцов.

Тэмцээний дүн

12 цагийн гүйлт

Эрэгтэй (18-50) Амжилт             Байгууллага

1. Б. Доржпалам               110 км                 ҮБТДС

2. Ө. Батсайхан                100 км                  ҮБТДС

3. Ц. Ганжаргал                  92 км                  Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар

Эмэгтэй (18-50)              Амжилт             Байгууллага

1. В. Отгонтуул /ОУХМ/     93 км                  Хилчин спорт хороо

2. Г. Хишигсайхан              81 км                  ҮБТДС

3. Х. Цэндмаа                     80 км                  ҮБТДС

Эмэгтэй (50-аас дээш)  Амжилт              Байгууллага

1. Г. Оргодол                       56 км                 Од клуб

2. Б. Отгонбаяр                   54 км                 Шри Чинмойн Марафоны Баг

24 цагийн гүйлт

Эрэгтэй (18-50)             Амжилт              Байгууллага

1. Б. Хадбаатар                168 км               ҮБТДС

2. А. Баясгалан                 152 км

3. Э. Борхүү                       139 км              ҮБТДС

Эрэгтэй (50-аас дээш)  Амжилт              Байгууллага

1.  Ж. Одгийв                     100 км              Шри Чинмойн Марафоны Баг

Эмэгтэй (18-50)              Амжилт              Байгууллага

1. Д. Эрдэнэчимэг             143 км               МУБИС

2. С. Оюунгэрэл                 118 км               Шри Чинмойн Марафоны Баг

3. К. Байгал                        109 км               Шри Чинмойн Марафоны Баг

Зохион байгуулагч:   Шри Чинмойн Марафоны Баг

Утас : 99837378

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: