Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 5-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

Премьер лигийн 5-р тойрогтой холбоотой тоо баримт, статисткаас хүргэе.

0 –  Барнли улирал эхэлснээс хойш айлын талбайд гоол хийж чадаагүй явна.

269381_33_preview0 – Портсмут ПЛ-ийн багуудаас оноо аваагүй ганц баг нь.

1 – Андерсон Манчестер Юнайтедийн төлөө 76 дахь тоглолтоо хийж, анхны гоолоо хийжээ.

1 – Вульвс ПЛ дэх 22 зочлон тоглолтондоо ганц л ялалт авчээ.

1 – Эвертон энэ улирал эхэлснээс хойш энэ тойрогт л тоглолтын эхний хагаст анх удаа гоол хийв.

3 – Манчестер Сити талбай дээрээ Арсеналтай хийсэн лигийн сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожжээ.

3 – Портсмут өөрийн Фраттон Парктаа хийсэн сүүлийн 24 лигийн тоглолтынхоо ердөө 3-т нь л хаалгандаа гоол алдаагүй аж.

4 – Эммануэль Адебайор, Дидье Дрогба, Даррен Бент нар энэ улирлын ПЛ-т 4 гоол хийцгээгээд байна.

4 – Сандерланд сүүлийн 17 лигийн тоглолтондоо ердөө 4 удаа л хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгажээ.

4 – Одоогоор ПЛ-т ийм тооны авто гоол ороод байна. Автогоолын эзэд нь Лукас (Ливерпуль), Диаби (Арсенал), Пэйнтсил (Фулхэм), Зайтте (Халл)

5 –  Уэйн Руни болон Жермайн Дефо нар ПЛ-т 5 тоглож, 5 гоол хийгээд байна.

5 – Руни Тоттенхэмийн эсрэг хийсэн сүүлийн 5 тоглолтондоо 5 гоол хийжээ.

5 – Портсмутийн хувьд энэ улирлын ПЛ хамгийн муу эхэлж байна. Тэд 5 тоглож,  5 хожигдсон. Ийм муу амжилтыг ПЛ-ийн түүхэнд Портсмут өмнө нь үзүүлж байсангүй. Дээд дивизионы хувьд бол 1953 оноос хойшхи хамгийн муу эхлэл нь юм.

5 – Бирмингем Астон Виллад 5 дараалан хожигдлоо.

6 –  Портсмут – Болтоны тоглолтоор 6 тоглогч клубтээ дебютээ хийжээ. Тухайлбал, Портсмутаас: Тэл Бен-Хайм, Кевин Принц Боатенг, Жэми О’Хара, Хассан Ебда болон Дэнни Уэббэр нар бол Болтоноос Иван Класнич.

6 – Блекбэрн – Вулвсийн сүүлийн 20 лигийн тоглолтын ердөө 6-д нь талбай дээрээ тоглолт хийсэн баг нь хожжээ.

7 – Барнличүүд Энфилдэд зочилсон сүүлийн 7 тоглолтондоо нэг ч гоол хийгээгүй байна.

8 – Манчестер Юнайтед энэ улирлын 11 гоолынхоо 8-ыг нь тоглолтын 2-р хагаст хийжээ.

8 – Болтон Портсмутыг сүүлийн 45 лигийн тоглолтынхоо 8-д нь л хожжээ.

9 – Челси сүүлийн 8 ПЛ-ийн тоглолт тус бүрдээ 2-оос олон гоол алдаагүй.

9 – Фулхэм талбайдаа Эвертоныг хүлээж авсан сүүлийн 9 лигийн тоглолтондоо нийт 13 гоол хийж, 4-ыг л алдсан.

10 – Челси лигтээ 10 дараалан ялаад байгаа нь өөрсдийн түүхэн дэх дээд амжилттай нь  зэрэгцлээ.

11 – Тоттенхэм ПЛ эхэлснээс хойш талбай дээрээ Манчестер Юнайтедэд 11 ялагдаад байна. Өөр ямар ч баг ПЛ-т Тоттенхэмийг талбайд нь ийм олон хожиж байгаагүй.

12 – Мартин O’Нейллийн хувьд Алекс МакЛишийн багтай 12 тоглохдоо 7-д нь хожжээ.

16 – Ливерпуль сүүлийн 16 лигийн тоглолтондоо бүгдэд нь гоол хийжээ.

17 – Агуу Райн Гиггз 1992 оноос хойш ПЛ-ийн улирал бүрт гоол хийсээр явна.

17 – Фулхэм – Эвертоны хооронд болсон ПЛ-ийн сүүлийн 17 тоглолт нэг ч удаа тэнцээгээр өндөрлөсөнгүй. Эвертон 9 хожсон бол Фулхэм 8 хожоод байна. Мөн талбайн эзэн баг нь эдгээр 17 тоглолтын 16-д нь хожжээ.

43 – Арсенал өмнөх 15 лигийн тоглолтондоо 43 гоол хийгээд байв.

50 – Хуучин багийнхаа хаалганд хийсэн гоол нь Эмануэль Адебайорын ПЛ дэх 50 дахь гоол нь байжээ.

50 – Скотт Паркер Вест Хэмийн төлөө лигийн 50 дахь тоглолтоо хийв.

50 – Жэйсон Кумас лигийн 50 дахь тоглолтондоо оролцжээ.

100 – Америк тоглогч Клинт Демпси клубийн 100 дахь тоглолтоо хийв.

100 – Себастьян Ларссон лигийн 100 дахь тоглолтондоо гараанд гарав.

300 – Стифен Хант Английн лигийн 300 дахь тоглолтоо хийжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. bbb says:

    Anderson manu tuluu EPL-t anxniixaa goaliig xiisen. xarin manu-giin tuluu anxnii goal gevel xudlaa. umnu ni zunduu l goaldson shuude.

    GD Star Rating
    loading...
  2. gunnerz_14 says:

    mu har ogzog adebayor

    GD Star Rating
    loading...
  3. crusader says:

    Миний үзэн яддаг Маню-гаас ганц авах юм нь гэвэл яах аргагүй Агуу Гиггз л юм даа.

    GD Star Rating
    loading...
  4. yaanadaa yaltchgui anderson goal hj bsan shuude

    GD Star Rating
    loading...
  5. chelsea-n 10daraalsan ylalt ni daraa toirogt duusgavar boloh bh
    yagad gvl spurstei toglono
    ylagddaggui yumaa gehde tentseh bh

    gehdee 2la l sn bgaadaa

    GD Star Rating
    loading...
  6. bulgaa says:

    gigz 17 uliral burt gool hiisen gedeg chin yamar utgagui yum bichih yumaa. ter chin dowtolgoonii hagas, dowtolgoond oroltsdog hun shuu dee. uliraliin tursh yadaj 1 gool hiine shuu dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: