Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Аваргуудын лигийн сонин, хачин

GD Star Rating
loading...

247113_33_previewүргэлжлэл:

28) Уэмбли цэнгэлдэх хүрээлэн шигшээ тоглолтыг 5 удаа (1963, 1968, 1971, 1978 болог 1992) хүлээн авч байсан нь бусад цэнгэлдэхүүдээс хамгийн их.

29)  Өмнөх улиралд нь дотоодын тэмцээндээ түрүүлээгүй хэрнээ дараагийн улиралд нь Аваргуудын лиг/Европын цомд түрүүлсэн анхны баг нь 1998/99 оны аварга Манчестер Юнайтед гэнэ.

30) Реал Мадрид уг тэмцээнд хамгийн олон буюу 9 удаа түрүүлсэн баг. Хамгийн сүүлд 2002 онд түрүүлж байлаа.

31) Реал Мадрид мөн хамгийн олон удаа дараалан түрүүлсэн баг. Тэд 1956-1960 онуудад 5 дараалан түрүүлж байв.

32) Энэ тэмцээнд багаа түрүүлүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч бол 1956 оны Реалын дасгалжуулагч Хосе Виллалонга бөгөөд тухайн үедээ 36 нас 185 хоногтой байжээ.

33) Английн клубууд сүүлийн 5 жил дараалан Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд үлдээд байна. 2005 онд Ливерпуль, 2006 онд Арсенал, 2007 онд Ливерпуль, 2008 онд Манчестер Юнайдед болон Челси, 2009 онд Манчестер Юнайтед тус тус финалд тоглоод байна.

34) Барселона багийн дасгалжуулагч Пэп Гуардиола энэ тэмцээнд тоглогч, дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн 6 дахь, мөн тоглож байсан багаа удирдаад аварга болгосон 3 дахь азтан. Өмнө нь Муноз Реалын тоглогчоор 1956, 1957 онуудад, дасгалжуулагчаар 1960 онд, Карло Анчелотти Миланы тоглогчоор 1989, 1990 онуудад, дасгалжуулагчаар 2003, 2007 онуудад түрүүлж байсан бол Пэп Барсагийн тоглогчоор 1992 онд, дасгалжуулагчаар 2009 онд тус тус түрүүлээд байна.

35) Энэ тэмцээнд багаа түрүүлүүлсэн хамгийн ахмад дасгалжуулагч нь Бельгийн Рэймонд Гоеталс бөгөөд тэрээр 1993 онд Марселийг удирдан аварга болгохдоо 71 настай байжээ.

36) Динамао Бухарест 1973 онд Крусадерсийг 11:0-ээр хожсон нь Европын цомын хамгийн том ялалт юм.

37) Харин Аваргуудын лиг нэртэй болсноос хойш 4 удаа 8:0-ээр өндөрлөсөн тоглолт гарчээ. Тухайлбал, 1998-99 оны улиралд Динамо Киевчүүд Барри Тоуныг, Кошич Клифтонвиллийг, 2007-2008 оны улиралд Ливерпуль Бешикташийг, 2009-2010 оны улиралд Партизан Рилийг тус тус 8:0-дэж байж. Эдгээр тоглолтуудын дотор Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд багтаж байгаа.

38) Бенфикачууд 1965-66 оны улиралд Стаде Дуделангийг 2 тоглолтын нийлбэрээр 18:0-ээр хожиж байж.

39) 2002-2003 оны улиралд Грекийн АЕК баг хэсгийн бүх 6 тоглолтондоо тэнцэж байв.

40) Аваргуудын лиг нэртэй болсноос хойшхи энэ тэмцээний шилдэг 11 мэргэн буучийн дотор Европын бус ганц тоглогч байгаа нь Дидье Дрогба. Дрогба одоогоор Аваргуудын лигт 28 гоол хийгээд байгаа бөгөөд Раул 65 гоолтойгоор тэргүүлдэг.

41) Зөвхөн нэг багаас Аваргуудын лигт 100+ тоглолт хийсэн 7 тоглогч байдаг нь Ювентусын Алесандро Дель Пьеро, Реалын Раул, Миланы Паоло Мальдини, Байерний Оливер Кан, МЮ-ийн Райн Гиггз, Пол Скоулз, Гэри Невиль нар.

42) Зөвхөн 3 тоглогч 2 өөр багт 2 улирал дараалан аварга болжээ. Марсель Десай 1993 онд Марсельтай, дараа жил нь Милантай, Пауло Соуса 1996 онд Ювентустэй, дараа жил нь Борусси.Д-тай, Жерард Пике ноднин МЮ-тэй, энэ жил Барсатай тус тус аварга болжээ.

43) Нэг багт тоглоод аль аль нь аварга болсон аав, хүү нар бий. Реалын Мануэль Санчес Мартинез 1966 онд аваргалж байсан бол хүү Мануэль Санчес Хонтиейло нь 1998, 2000 онд мөн Реалтай хамт аваргалжээ. Миланд тоглон Чезарь Мальдини 1963 онд түрүүлсэн бол Паоло Мальдини 1989, 1990, 1994, 2003, 2007 онуудад түрүүлсэн байна.

44) Аваргуудын лигийн хамгийн хөгшин тоглогч нь Лациогийн Марко Баллотта. Тэрээр 2007 онд Лацио – Реалын тоглолтод оролцохдоо 43 нас, 252 хоногтой байлаа.

45) Аваргуудын лигийн хамгийн залуу тоглогч нь Андерлехтийн Селестин Бабайяро бөгөөд тэрээр 1994 онд Стяуагийн эсрэг тоглолтонд оролцохдоо 16 нас, 87 хоногтой байсан байна.

261973_33_preview46) УЕФА-ын цомд түрүүлснийхээ дараа өөр баг удирдаад Аваргуудын лигт түрүүлсэн ганц дасгалжуулагч байдаг нь Рафаель Бенитез. Рафа Валенсиг 2004 онд УЕФА-д түрүүлүүлээд, 2005 онд Ливерпулыг Аваргуудын лигт аваргалуулсан.

47) Аваргуудын лигт хет-трик хийсэн хамгийн залуу тоглогч нь Манчестер Юнайтедийн Уэйн Руни. Тэрээр 18 настай байхдаа буюу 2004 онд Фенербахчег баг нь 6:2-оор хожход 3 гоол хийж байлаа. Энэ тоглолт Рунигийн Аваргуудын лигийн анхны тоглолт нь байв.

48) Райн Гиггз Аваргуудын лигийн 13 өөр улиралд гоол хийсэн ганц тоглогч.

49) Манчестер Юнайтед Аваргуудын лигт 25 тоглолт дараалан хожигдоогүй нь хамгийн урт цуврал. Тэд 2007-2008 оны хэсгийн эхний тоглолтондоо Спортингийг 1:0-ээр хожсоноос хойш өнгөрсөн улирлын хагас шигшээгийн хариу тоглолтонд Арсеналыг 3:1-ээр хожтолоо нэг ч тоглолтонд хожигдоогүй юм. Харин тэдний амжилтыг Барселона шигшээ тоглолтонд 2:0-ээр хожсоноор зогсоосон.

50) 1990 оноос хойш төрсөн тоглогчдоос гоол хийсэн анхных нь Барсагийн Бояк Кркич. Тэрээр мөн гоол хийсэн 2 дахь хамгийн залуу тоглогч. Гоол хийх үедээ Боян 17 нас, 215 хоногтой байсан бол Олимпиакосийн Петер Офори-Куае 17 нас, 195 хоногтой байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. shan medeelel bnaa ene harin
    suuliin hed bol bnga manu-gnh ain
    rooney-ch argagui l manu-n amid domog bolnodoo

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    goe medee bn

    GD Star Rating
    loading...
  3. nisdeg_melkhii says:

    rooney ch helehed arai ert bna yamar ch gsn giggs tegeh bhaaa

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    bayrallaa saihan medeee bna

    GD Star Rating
    loading...
  5. gunnerz 4eva manutd fuck says:

    goy medeelel bnoo.danks

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: