Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Баг ба нисэгч, Мэдээ, Формула-1 » Лотус Формула-1д эргэн ирлээ

GD Star Rating
loading...

Colin Chapman2010  оноос BMW Sauber  багийн байранд   Lotus F1 баг 13 дахь баг болж  Формула-1 дэлхийн аваргад оролцох болсныг Мягмар гарагт FIA –гаас мэдэгдлээ. Lotus F1 багийг  Малайзийн засгийн газар болон малайзийн хэд хэдэн  компаниуд нэгдэж үүсгэн бий болгож байгаа юм.Компанийн нэр  нь 1Malaysia F1 Team гэх ба багийг  Lotus F1 гэж нэрлэх аж. Lotus F1 нь Формула-1 ийн дэлхийн аваргад 1958 оноос уралдсан уламжлалтай баг бөгөөд 1994 онд хамгийн сүүлд уралдаж Формула-1ийг орхижээ.Багийн даргаар малайзийн Tune Group- ийг үндэслэгч Tony Fernandes ,  техникийн захирлаар Рено, Тоёота, Форса  Индиа, Жордан багуудад алба хашиж  байсан Mike Gascoyne томилогджээ.

Lotus-ийн түүхээс

Senna“Mr.Lotus” буюу  Colin Chapman нь  шинийг зохион бүтээгч инженер , домогт Лотус багийг  үндэслэгч байлаа.Тэрээр  шинэ санаа, ололтуудыг   нээж ологч бөгөөд Формула-1ийн ертөнцөд нэр мөнхөрчээ. Colin Chapman 1928 онд Лондоны ойролцоо төржээ.Техникт дуртай залуу хүү инженер болж нисэхийг сонирхож эхлэв.Хэсэгхэн хугацаанд цэргийн нисэгч хийлээ.1952 онд тэр 25 фаундын эргэлтийн хөрөнгөтэйгөөр  өөрийн Лотус уралдааны багийг байгуулжээ. Энэ нь техникт асар  сонирхолтой  түүнийг  хожим Формула-1д хувьсгал хийсэн санаа ололтуудыг нээх  эхлэл нь байлаа.1958 онд Chapman анхны Ф1-ийн машинаа зохион бүтээв.Анхнаасаа машинууд нь хурдтай мөртлөө амархан хэмхэрдэг байв.Золгүй явдлууд тохиолдож удалгүй Лотусын машиныг “давхидаг авс” гэж нэрлэцгээж байлаа.Зарим нисгэгчид энэ машинтай амиа алдаж зарим нь гайхалтай амжилтанд хүрч байв. Colin Chapman-ний баг юуны түрүүнд Лотус 25-д монококийг зохион бүтээв.Энэ хожим олон нисгэгч талархах ёстой нисгэгчийн амь хорогдох өрөө болох карбон монококийг бүтээх   үндэс  суурь болсон юм.60-аад оны сүүлээр машиндаа далавч суурилуулж эхэллээ.Аэродиникт шинэ санааг нээсэн нь байлаа.

Лотус Ф1  багийн нисгэгчид 6 удаа дэлхийн аварга цол хүртэж 7удаа зохион бүтээгчдийн аварга болж байв.Хамгийн сүүлд  Лотусд домогт Айртон Сенна аваргын титмийг авчээ. Colin Chapman нас барсны дараагаас тус баг аажмаар тарж бутарсаар 1994 онд хамгийн сүүлийн Гран Придээ оролцжээ.53108

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. argalant says:

    goeo medee bna lotus bagiig medelgui yah ve? yagaad ergen irdeggui yum bol gej bodoj bsan irj bgaad ni bayrtai bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: