loading...
Брауны хоёр нисгэгч гараагаа амжилттай хийсэн нь эхний чухал алхам нь байлаа.Хамгийн гол нь нэг удаа цэнэглэх тактик тэдний ялалтын үндэс болов.
Хэмилтоны осол
Уг нь уралдаан дуусаж байлаа.Барикелло түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон байв.Сүүлийн тойргуудад, хоёрдугаарт явсан Баттоны араас Хэмилтон тун шаргуу нэхсээр ойртон ирсэн байлаа.Эцсийн тойрогт Хэмилтон заавал түүнийг гүйцэх гэж чармайж барианд орхийн өмнөхөн хана мөргөж осолдов.Багийн дарга Мартин Уитмарш түүнийг зэмлэсэнгүй “Тойрог бүрт үргэлж 100 хувь амжилт үзүүлдэг үүнийг нотолдог ч 101 хувьд хүрвэл осолдох болно.Энэ бол уралдаан, Льюис бол жинхэнэ уралдаанч бид түүнийг өөрчлөхийг хүсэхгүй “ гэжээ.
Райкконенд боломж байсан уу?
Райкконен нэг зогсох тактиктай түрүүлэх байсан уу?Багийн дарга Доменикали “Бид бүх хүчээ шавхсан.Өөр стратеги хэрэгжүүлэх боломжгүй байлаа.Манай үзүүлэлтээр үүнээс илүү амжилт олох аргагүй байв” гэв
Феттель удаан байв
Себастьян Феттель өнгөрсөн жил Монцад түрүүлэн анхны Гран Пригээ авч байлаа.Энэ удаа нэг оноо авав.Хэмилтон осолдоогүй бол бүр оноогүй салах байв. ”Уралдааны эхний таван тойрогт л бид ялагдаж эхэлсэн.Машин маань асуудалтай дугуй сайн халахгүй байснаас зам их гулгаатай байв” гэж Феттель хэлэв.Багийн дарга Кристиан Хорнер үүнийг даралтын хүч бага байсантай холбоотой гэж тайлбарлав.
Веббер уралдааныг эрт орхив
Марк Веббер Кубицатай мөргөлдснөөр эхний тойрогт уралдаанаас гарлаа.Кубица “ Би Маркын зүүн талд явж байсан ба тэр намайг хараагүй байх гэж бодсон.Намайг тоормослох үед Марк замын хажуу руу шахсан.Би зам руу эргэн орж чадсан ч бид эхний эргэлт дээр шүргэлцсэн” гэжээ.Марк Веббер “ Контакт байсан ба урагшаа түлхэгдсэн.Машин гэмтээгүй ч хайрганаас гарч чадсангүй”гэлээ.
Кубицаг улбар шартай хар тугаар даллав
Веббертэй контакталсны дараа Кубицагын машины зүүн урд далавч гэмтсэн.Сүүлийн уралдаануудад тохиолдоод байгаа( Суртес, Массагийн осол, Алонсогийн дугуй салж унасан) үйл явдлуудаас сэргийлэн замын коммисарууд Кубицаг зогсоолд оруулж далавчийг солихыг шаардан улбар шар цэгтэй хар тугыг үзүүлжээ.
Сутил, Райкконен нар зогсоолд
Формула-1 өнөөдөр шинэ гайхалтай үйл явдлуудад хэдийнээ дасал болжээ.Өнгөрсөн уралдаан буюу Бельгийн Гран Прид Форса Индиа багийн нисгэгч Жанкарло Физикелла гарааны түрүүг авч сенсаац дэгдээж байлаа.Тэгвэл энэ гайхалтай явдал Монцад байрлал эзлэх шалгаруулалтанд давтагдах дөхсөн юм.Гэхдээ энэ удаад Физикелла биш Адриан Сутил сайн хурдалж хоёрдугаар байрт багтсан.Гараанаас хэдэн байрлал алдаад байсан ч Сутил уралдааныг дуустал Райкконеноос салалгүй нэхэж байлаа.Тэд хоёрдахь удаагийн зогсолтоор питэд зэрэг орж ирсэн.Лолитой хүн дохиогоо эрт өгснөөс Райкконен урагш хөдөлсөн ч шатахууны хоолойг сугалж амжаагүйг хараад зогсжээ.Энэ хооронд хоолойг авч амжив. Харин Сутил зогсох талбайдаа нилээд эрчтэй орж ирснээр зүүн урд зогсож байсан механикчийг унагааж баруун талын механикчийг шүргэж толио алджээ.
loading...





