loading...
Америкийн нээлттэй тэмцээний үеэр бугуйндаа бэртэл авсан Энди Мюррей Дэвисийн цомын тэмцээнд оролцоно хэмээн мэдэгджээ. 22 настай Британи эр skysports сайтад өгсөн ярилцлагадаа ”Өчигдөр би бага зэргийн бэлтгэл хийсэн. US опеноос хойш хийсэн анхны бэлтгэл ч гэсэн тун давгүй болсон. Ирэх хагас сайнд эх орныхоо төлөө тоглоход ямар нэгэн асуудалгүй байх” гэжээ. Америкийн нээлтттэй тэмцээнд Мюррей амжилт муутай оролцож дөрөвдүгээр шат хүртэл тэмцээд Хорватын Марин Чиличэд 7–5, 6–2, 6–2 -аар ялагдал хүлээсэн юм. Энэ талаараа Мюррей ”Энэ жилийн үзүүлсэн амжилтдаа би сэтгэл хангалуун байна. Америкий нээлттэй тэмцээнээс би олон зүйлийг сурч авсан. Ирэх жил улам хүчирхэг болоод эргэж ирэх болно. Дэвисийн цомын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Би ганцаарчилсан төрөлд шилдэгт тооцогддог ч манай шигшээ баг энэ тэмцээнд тааруухан багуудын нэгэнд тооцогдож байна. Ямар ч байсан хөгжөөн дэмжигчдээ гомдоохгүй гэдгээ амлая” хэмээн өгүүлжээ. Их Британий шигшээн дасгалжуулагч Дэвид Лойд ч Мюррэйг эргэж ирсэн баяртай байна. Өнгөрсөн 3 сард Украйны шигшээд ялагдсан тоглолтонд тэрээр бэртлийн улмаас оролцоогүй юм. ”Энди тоглоно гэдгээ эртнээс мэдэгдэж байсан. Түүний шилдэг тоглолт шигшээдээ маш хэрэгтэй. Бид энэ тоглолтонд ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэж Лойд ярьжээ. Дэвисийн цомын Дэлхийн бүсийн хагас шигшээ тоглолтууд мөн энэ амралтын өдрүүдэд явагдана. Хорватын теннисчид талбайдаа Чехийн багийг хүлээн авах бол Израйль – Испаний теннисчид энэ шатанд оноолт таарсан юм.
loading...



