Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Барса-Интер ”хуурай” тэнцлээ

GD Star Rating
loading...

321238_1024x768Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шинэ улиралын хэсгийн эхний тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Эдгээр тоглолтуудын мэдээлээс хүргэе.

ИНТЕР – БАРСЕЛОНА – 0:0
Интер Барселона
Жулио Сезар Виктор Вальдес
Майкон Даниэл Алвес
Лусио Карлес Пуйоль
Вальтер Самуэль Жерард Пике
Кристиан Киву Эрик Абидаль
Тиагу Мотта Яя Туре
Салли Мунтари (62) Хави
Уэсли Снейдер (80) Сейду Кейта
Хавьер 3анетти Лионель Месси
Диего Милито (85) Тьерри Анри (77)
Самyэль Это’о Златан Ибрагимович
Сэлгээ
Деян Станкович, 62 Андрес Иньеста, 77
Давиде Сантон, 80
Марио Балотелли, 85

Шар хуудас

Кристиан Киву, 90 Тьерри Анри, 54
Яя Туре, 83

Италийн аварга Интер Милан талбайдаа Каталоны алдарт Барселона клубыг хүлээн авч тоглолоо. Жузеппе Меацца цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтыг үзэхээр нийт 83.000 үзэгч цуглажээ. Энэ хоёр шилдэг багийн тулааныг хуучин багийнхаа эсрэг тулалдаж буй Златан Ибрагимович, Самеуль Это ‘о нарын дуэль улам сонирхолтой болгож байлаа.Тоглолтын эхний аюултай довтолгоог Барсачууд гүйцэтгэсэн. Хави Эрнандезийн төвөөс өгсөн ухаалаг дамжуулалтыг Златан цээжин дээрээ тогтоогоод цохисон ч хаалганы дээгүүр давуулж орхижээ. Үүнээс хойш Барсачууд  тэд хэд хэдэн удаа аюултай довтолгоо зохион байгуулж Жулио Цесарыг сандаргаад амжсан юм. Хоёрдугаар хагасын дундуур сэлгээгээр орж ирсэн Деяан Станкович, Диего Милитогийн дамжуулалтаар алсын цохилтыг гүйцэтгэсэн ч гоол оруулж чадсангүй. Тоглолтын турш талбайн эзэд Валдесийн хаалга руу цөөхөн цохилт гүйцэтгэсний нэг нь энэ байлаа. 89 дэх минутад Кристиан Киву, Мессигийн хөл дээр гишгэж бүдүүлэг алдаа гаргаж, шар картаар торгууллаа.  Ийнхүү F хэсгийн лидэрүүдийн эхний тулаан гоолгүй тэнцэж тус бүр 1 оноо халаасаллаа.

ДИНАМО – РУБИН – 3:1 (0:1)
Домингес, 25 (0:1). Юссуф, 71 (1:1). Маграу, 79 (2:1). Гусев, 85 (3:1).
Динамо Киев Рубин
Александр Шовковский Сергей Рыжиков
Роман Еременко Виталий Калешин
Евгений Хачериди Роман Шаронов
Леандро Алмейда Сесар Навас
Маграу Кристиан Ансальди
Айила Юссуф Александр Рязанцев (83)
Огнен Вукоевич Сергей Семак
Андрей Шевченко (90) Кристиан Нобоа
Милош Нинкович (57) Гекдениз Карадениз
Андрей Ярмоленко (65) Алехандро Домингес (77)
Артем Милевский Александр Бухаров
Сэлгээ
Тибериу Гиоане, 57 Рафал Муравски, 77
Олег Гусев, 65 Алан Касаев, 83
Бетау, 90

Шар хуудас

Артем Милевский, 62 Роман Шаронов, 28
Маграу, 80 Кристиан Ансальди, 68
Сергей Семак, 81

Энэ хэсгийн 2 дахь тоглолт Киевийн Динамо, Оросын авара Казанийн Рубин багуудын хооронд болсон. Украйны домогт тоглогч Андрэй Шевченко энэ улиралаас төрөлх хотынхоо багт хүчин зүтгэж байгаа бөгөөд энэ тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд багтсан ажээ. Оросын аваргууд тоглолтыг эрчтэй эхлүүлж 25 дахь минутад эхний гоолыг орууллаа. Санк Петербургийн Зенит клубээс ирсэн Аргентин хагас хамгаалагч Алехандро Домингуез 21 орчим яардаас гайхалтай гоолыг оруулсан юм. Гэвч энэ гоол Рубинчуудад ялалт авчрах хувьгүй байжээ. 71 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Нигери хагас хамгаалагч Аяила Юссуф оновчтой мөргөж, Сергей Рыжиковын хаалгыг мялаасан юм. Удсан ч үгүй хоёр дахь гоол Рубины хаалганд орлоо. Энэ жилээс Динамо Киевийн төлөө зүтгэх болсон Бразил легионер Герсон Маграо зүүн хөлийн хүчтэй цохилтоор багтаа тэргүүллийг авчирсан аж. Ингээд цаг дуусахаас 5 минутын өмнө Олег Гусев тоглолтын эцсийн цэгийг тавьсанаар Динамо Киев өрсөлдөгчөө 3 : 1-ээр буулган авчээ. Ийнхүү Валерий Газзаевийн цэргүүд 3 оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ

ЛИОН – ФИОРЕНТИНА – 1:0 (0:0)
Пьянич, 76 (1:0).
Лион Фиорентина
Уго Льорис Себастьян Фрэй
Антуан Ревейер Жанлука Комотто
Крис Алессандро Гамберини
Жереми Тулалан Дарио Дайнелли
Али Сиссоко Массимо Гобби
Миралем Пьянич (81) Марко Маркьонни (72)
Жан Макун Марко Донадель
Ким Чельстрем Риккардо Монтоливо
Мичел Бастос (26) Хуан Варгас
Бафетимби Гомис (70) Адриан Муту (58)
Лисандро Лопес Альберто Жилардино
Сэлгээ
Сидней Гову, 26 Стеван Иветич, 58
Сезар Дельгадо, 70 Марио Сантана, 72
Эдерсон, 81

Шар хуудас

Лисандро Лопес, 34 Марко Донадель, 40
Миралем Пьянич, 38 Дарио Дайнелли, 45+3
Жереми Тулалан, 54 Алессандро Гамберини, 50
Альберто Жилардино, 45+1

E хэсгийн тоглолтуудын мэдээлээс хүргэе. Францын Олимпик Лион клуб эхний тойргийн тоглолтоо талбай дээрээ Италийн Фиорентина багтай хийлээ. Тоглолтын 1-р үе үзэгчдийн хүсэж байсан шиг тийм ч сонирхолтой болсонгүй. Харин Италийн багийн гол довтлогч Алберто Жилардино талбайгаас хөөгдөж  багаа хүнд байдалд оруулжээ. Тэрээр Жереми Тулаланыг  тохойлдож, санаатай алдаа гаргасан тул ийнхүү улаан картаар торуулсан юм. 67 дахь минутад Лионы шинэ цэрэг Лисандро Лопез 16-гийн гаднаас цохисон ч  Фрэй хаалгаа амжилттай манаж чадлаа. Тэрээр тоглолтын турш эсрэг багийнхаа олон аюултай довтолгоог зогсоож байсан юм. 76 дахь минутад Лионы ээлжит довтолгоо явагдаж Ким Кальстромын хаалганы өмнүүр өгсөн дамжуулалтыг Фрэй хааж чадсан ч, Миралем Пьянич нэмж тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ. Энэхүү гоол нь 19 настай Босни эрийн Лионы төлөө оруулж буй 2 дахь гоол нь юм.  Сүүлийн 10 минутад Лиончууд хоёр ч гоол оруулах сайхан боломж алдлаа. Сидниэ Гову хаалганы өмнүүр хөндлөн ирсэн дамжуулалт оновчтой цохисон ч Фрэй түүний замд саад болжээ.

ЛИВЕРПУЛЬ – ДЕБРЕЧЕН – 1:0 (1:0)
Кюит, 45+1 (1:0).
Ливерпуль Дебрецен
Пепе Рейна Вукашин Полексич
Глен Жонсон Ласло Боднар
Мартин Шкртел Адам Комлоши
Джэми Каррагер Норберт Мезарос
Эмилиано Инсуа Марсель Фодор
Йосси Бенаюн (88) Петер Циткович
Лукас Луис Рамос (67)
Стивен Жеррард Золтан Кисс
Альберт Риера (80) Петер Шакали (79)
Дирк Кюит(90+2) Леандро
Фернандо Торрес Адама Кулибали
Сэлгээ
Раян Бабел, 80 Золт Лачко, 67
Хавьер Машерано, 88 Роберт Фечесин, 79
Фвбио Аурелио, 90+2

Шар хуудас

Стивен Жеррард, 26 Марсель Фодор, 21

Английн алдарт Хотон шувуунууд Анфиелд Роад цэнгэлдэхдээ Унгарын Дебречен багийг хүлээн авч 3 онооны төлөө тулалдлаа. Дебречен урьдчилсан шатанд ЦСКА Софи багийг 4 : 1-ээр буулган авч аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон юм. Сонирхуулахад Унгараас сүүлийн 14 жилд ямар ч баг аваргуудын лигт оролцож байгаагүй юм байна. Тэдний хувьд алдах зүйл байхгүй учир хүчирхэг Ливерулийн эсрэг сайн тоглож, байдаг хүчээрээ тэмцэх нь ойлгомжтой байсан. Ливерпульчууд эхний хагаст гоол оруулах маш олон аюултай довтолгоон зохион байгуулж байсан ч аз тэдний ивээсэнгүй. Алберт Риера, Стивен Жеррард нарын амжилтгүй довтолгооны дараа Фернандо Торресын довтолгоог гүйцээж Дирк Кюйт 45 дахь минутад эхний гоолыг багтаа авчирлаа. Хоёрдугаар хагасын эхэнд ”Стиви Ж” 16-гаас ойж ирсэн бөмбөгийг гуядсан ч хаалганы дээгүүр давуулчихав. Үүний дараа Торресын хаалганы өмнүүр өгсөн хөндлөн дамжуулалтыг Кюйт, Бенаюн нар аль аль нь чулуу болгож чадалгүй алдлаа. Гэхдээ эцсийн дүнд Ливерпульд 3 оноо бэлэглэлээ. Тэд дараагийн тойрогт Фиорентинагийн талбайд зочлох юм.

ШТУТГАРТ – РЕЙНЖЕРС – 1:1 (1:0)
Погребняк, 18 (1:0). Бугерра, 77 (1:1).
Штутгарт Рейнджерс
Йенс Леманн Аллан Макгрегор
Кристиан Треш Стивен Уиттакер
Сердар Таски Ли Макаллох
Матьо Дельпьер Маджид Бугерра
Артур Бока Саша Папац
Роберто Хильберт Стивен Найсмит
Томас Хитцльшпергер Стивен Дэвис
Сами Xедира Кевин Томсон
Александр Глеб (67) Педру Мендеш
Какау (88) Жером Ротен
Павел Погребняк Кенни Миллер (90+3)
Сэлгээ
Тимо Гебхарт, 67 Начо Ново, 90+3
Юлиан Шибер, 88

Шар хуудас

Саша Папац, 71

G хэсэгт хэн хэнийгээ хожиж болох хүч тэнцүүхэн 4 баг багтсан. Тийм учраас эхний тойргийн тоглолт олны анхаарлын төвд байлаа. Штутгарт талбайдаа Шотландын Рэйнжерс клубыг хүлээн авлаа. 18 дахь минутад талбайн эздийн довтолгоо амжилтанд хүрч Какаугийн дамжуулалтаар Оросын легионер Павел Погребняк тоог нээлээ. 25 настай орос эр Германд ирээд ердөө дөрөвхөн тоглолтонд  оролцоод байгаа ч 3 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Шотландын багаас энэ өдөр Франц хамгаалагч Мадид Боугер тун тоглож хамгаалалт, довтолгоонд тун чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Хоёрдугаар үеийн 77 дахь минутад тэрээр Жером Ротенд дамжуулалт өгч, эцсийн төгсгөлийг нь өөрөө хийснээр тооны харьцааг тэнцүүлсэн гоолыг оруулжээ. Ийнхүү Рэйнжерс ямар ч байсан ганзага хоосон Германаас буцсангүй.

СЕВИЛЬЯ – УНИРЯ – 2:0 (1:0)
Фабиано, 45+1 (1:0). Ренато, 70 (2:0).
Севилья Униря
Андрес Палоп Гидриус Арлаускис
Серхио Санчес Василь Мафтей
Себастьян Скиллачи Георге Галамаз
Жульен Эскюде Эрсин Мехмедович
Фернандо Наварро Пабло Брандан
Хесус Навас Сорин Фрунзе
Дидье Зокора (76) Тибериу Балан (65)
Ренато Рикарду Вилана (81)
Диего Капель (56) Юлиан Апостол
Фредерик Кануте (63) Щербан Варга (73)
Луис Фабиано Мариус Биласко
Сэлгээ
Диего Перотти, 56 Сорин Парасчив, 65
Альваро Негредо, 63 Антониу Семеду, 73
Мануэль Лоло, 76 Мариуш Онофраш, 81

Шар хуудас

Дидье Зокора, 72 Эрсин Мехмедович, 10
Сорин Фрунзе, 26
Василь Мафтей, 31
Георге Галамаз, 54

Энэ хэсгийн Лидер Севилья өөрийн “Роман Санчез” цэнгэлдэхдээ Румыны Унериа багийг хүлээн авсан юм. Унириа өнгөрсөн улиралд амжилттай тоглож Динамо Бухарешт, Тимишора багуудыг сөхрүүлэн лигийн аварга болсон билээ.  Тоглолтын эхний үеийн төгсгөл хүртэл үзэгчид гоол орохыг харсангүй. Харин шүүгчийн сунгасан нэмэлт 1 дэх минутад Фредрик Канутегийн дамжуулалтаар, Луйс Фабиано тооны харьцааг нээсэн юм. Түүний 16-гийн шугамны гаднаас цохисон бөмбөгийг Унериагийн хаалгач Арлоускис хааж чадсангүй. Хоёрдугаар үеийн 70 дахь минутад Севильягийн ээлжит довтолгоо амжилтанд хүрлээ. Фабианогийн хаалга руу мөргөсөн Ренато чиглэлийг нь өөрчилж тооны харьцааг 2 : 0 болгосон юм. Андалузчууд 1-р тойргийн дараах байдлаар хэсгээ тэргүүлж байна. Харин тус бүр нэг оноотой Рэйнжерс, Штутгарт клубууд удаалж байна.

СТАНДАРД – АРСЕНАЛ – 2:3 (2:1)
Мангала, 2 (1:0). Иванович, (2:0). Бендтнер, 45 (2:1). Вермален, 79 (2:2). Эдуардо, 81 (2:3).
Стандард Арсенал
Синан Болат Вито Манноне
Маркос Камоззато Эммануэль Эбуе (78)
Мохамед Сарр Вильям Галлас
Эликим Мангала Томас Вермален
Рикарду Роша Гаэль Клиши
Вильфред Дальма (80) Абу Диаби
Аксель Витцель (84) Сеск Фабрегас
Мехди Карсела-Гонсалес Александр Сонг
Милна Йованович (59) Томаш Росицки (70)
Игор Де Камарго Эдуардо Да Силва (86)
Дьедонн Мбокани Никлас Бендтнер
Сэлгээ
Бенджамин Никазе, 59 Арон Рэмси, 70
Режиналь Горо, 80 Бакари Санья, 78
Мусса Траоре, 84 Джек Уилшир, 86

Шар хуудас

Синан Болат, 44 Гаэль Клиши, 34
Аксель Витцель, 67
Бенджамин Никазе, 76

H хэсгийн лидер Арсенал Бельгийн Стандарт багийн талбайд зочлон тоглолоо. Арсен Венгерийн залуу буучуд тоглолтыг тааруухан эхлүүлж 2 дахь минутад эхний гоолыг хаалгандаа алджээ. Элакүм Мангалагийн 18 орчим яардаас цохисон бөмбөгийг Вито Манноне хааж чадсангүй.
Үүнээс ердөө хоёрхон минутын дараа Милан Яавановичийг Уйльямс Галлас алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг эсрэг багтаа бэлэглэлээ. Яаванович ч энэ сайхан боломжыг алдсангүй хаалгачын зүүнд буланд 2 дахь гоолыг оруулсан юм. Гэвч буучид зүгээр ингээд ялагдахыг хүссэнгүй. Эхний үеийн төгсгөлд Николас Бентнер гоол оруулж тооны харьцааг ойртууллаа. Хоёрдугаар хагасын 78 дахь минутад тэд дахин нэг гоол оруулж тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Фабрегасын гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Бельгийн хамгаалагч Вермаелэн хаалганы өмнөх бужигнаан дундаас чихэж багтаа тэнцээг авчирсан юм. Үүгээр буучдын гайхамшиг дууссангүй. 81 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Хорват довтлогч Эдүардо да Силва гоол болгож Арсеналчууд тун хүнд байдлаас 3 оноо халаасалж байна. Энэ хэсгийн нөгөө тоглолт Грекийн Олимпиокос , Голландын АЗ Алкмаар багуудын хооронд явагдаж Торосидисийн ганц гоолоор Олимпиокос ялалт байгуулжээ.

ОЛИМПИАКОС – АЗ АЛКМАР – 1:0 (0:0)
Торосидис, 79 (1:0).
Олимпиакос АЗ Алкмар
Антонис Никополидис Серхио Ромеро
Михал Жевлаков Кью Ялиенс
Авраам Пападопулос Никлас Мойсандер
Улоф Мельберг Эктор Морено
Дидье Доми Себастьян Поконьоли
Зауад Заири Бретт Холман
Вассилис Торосидис (86) Давид Мендес (71)
Дуду Сеаренсе Стейн Шаарс
Кристиан Ледесма Маартен Мартенс (80)
Леонардо (82) Мунир Эль Хамдауи (77)
Диого (75) Мусса Дембеле
Сэлгээ
Костас Митроглу, 75 Кеес Люйкс, 71
Иераклис Столтидис, 82 Грациано Пелле, 77
Оскар Гонсалес, 86 Джермейн Ленс, 80

Шар хуудас

Давид Мендес, 37
Стейн Шаарс, 84
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

22 Сэтгэгдэл

  1. olon dovtolgootoi goy toglolt bolson
    daanch goal orsongui
    barca arai iluu bolomjtoi bolchloo 1r garah
    gehdee ene 2n ali neg ni ydaj zun europe-n nutagt onoo aldah bhaa

    GD Star Rating
    loading...
  2. Anhaa says:

    xvnii sanaliig dor ni xvleej avch bga chini taalagdaj bna shv

    GD Star Rating
    loading...
  3. arda says:

    yr n daraa barca-iin talbai deer ene baidalaara togloh yum bol hetsuu l yum bnle.eto’o bombogoor hangaj ogoh tal deer ariin busiinhen jhan taaruu bnle.barcad ch yahaw xavi messi ene ter ibrad ogod bna.inter gehde hamgaalalt ene ter interiinh goy bnle jhan dowtolgooni moment dutagdaad.uul n goy l bnle de.

    GD Star Rating
    loading...
  4. benzema says:

    ФИОРЕНТИНАÃÈÉÍ ÕÀÀËÃ× ÔÐÅÉ ñàéí áàéëàà.ÿìàð èõ öîõèëò õààâäàà.ñòàíêîâè÷ ÿã…..äýýã¿¿ð í áóóäëàà.

    GD Star Rating
    loading...
  5. sssss says:

    Karmelo chamaig alna shu

    GD Star Rating
    loading...
  6. sssss says:

    dandaa hudlaa burj baihiin muu nusgai chin

    GD Star Rating
    loading...
  7. munhuulei[r9]I3 says:

    sha sha uchigur uzej chadgun ch zuv bolj zda espn gardgu shaasn manai cable dr wahahahha…..

    GD Star Rating
    loading...
  8. za odoo setgegdel bichij bolohoo bjldee te
    hehe goy l yum bna ene hun neeree

    GD Star Rating
    loading...
  9. mAri0 says:

    Nice job ARSENAL. AC MILAN haga shaa wahahahaha

    GD Star Rating
    loading...
  10. purevdorj says:

    ene chini yasan soyolgui yum be http://www.purevdorj.dragonadopters.com/ orood uzeeree

    GD Star Rating
    loading...
  11. davka says:

    intert eto milito 2rt damjuulalt ugchih tal maruuhan bnle hagas deeree sulhan bnle tentssen n jaahan tiimerhuu l baina uul n olon goalta sonirholtoi toglolt bolson bol ih hussen toglolt ingeed baidima nowsh gej tehde barca giin talbai deer gal garah baiha naidaj l suuyda

    GD Star Rating
    loading...
  12. Ноомой-д says:

    Үнэндээ Монголын Хөлбөмбөгийн холбоо гэж ямар хүний дургүй хүрмээр шүүмжлэмээр тэнэг сүйрцэн холбоо байна. Яг саяханы чөлөөт бөхийн холбоо шиг.(Басхүү байсан үе шиг) Холбоо сайн менежмент хийвэл спорт нь хөгждөг гэдэгийг ойлгохгүй бол наад утсан чинээ улаан амиа алж хая даа Ганболд оо. Холбоо гадаад харилцаагаа хөгжүүлж мэргэжилтэн дасгалжуулагч авчиран,Холбоо спонсоруудаас мөнгө босгож түүнийгээ олон нийтэд сурталчилж, гадаад дотоодын хамтарсан бэлтгэл хийж өсвөр залуу үеээ бэлддэг болохоос хаанаас олсон нь тодорхойгүй их мөнгөөр 3 давхар хауст амьдарч үнэтэй жиип унан гадаад томилолтоороо мисс нэртэй янхануудтай зугаалахаар яаж энэ хөлбөмбөг хөгжих юм бэ. Энэ Морь-оос ондоо спортдоо сэтгэлтэй хүн байсан бол энэ олон жилийн дотор шал ондоо түвшинд очих байсан.Наад зах нь УБ-д 10-аас дээш стандарт талбайтай тэрэнд хүүхдүүд залуучууд битүү тоглоцгоон бүгд биш юмаа гэхэд тал нь үндэснийхээ шигшээн жерсиг өмсөн шинэ ирээдүйд мөрөөдцгөөн цаашлаад европын томоохон академид суралцах сонгон шалгаруултанд оролцохоор шаргуу бэлтгэж байх байсиин. Бокс Жүдогийн холбоог хардаа холбооны дарга нь хармаанаасаа болон байгууллагаасаа хэдэн саяаар харамгүй цацаж байж дэлхийд нэрээ гаргаж байна. Хөлбөмбөгийн холбоо шиг холбоогоо баяжих хэрэгсэл болгож байна уу харьцуулдаа. Тэгээд ч яг чам шиг тэнэг ноомой царайлсан амаржаргал энэ спортын холбоог яаж явуулах юм бэ холбооноос хурдан зайлаад зайгаа тавиад өг хэлмээр байна. Энэ холбооны даргаар ядаж шөнө хүлээж байгаад тоглолт үзчихдэг ядаж өөрийнхөө зардалаар европын гайгүй лигий тоглолтыг жилдээ хэд очоод үзчихдэг сэтгэлтэй мөнгөтөй нэр хүндтэй өөрийн бизнестэй тэр нь төрөөс хамаардаггүй тийм хүн тавь.Дараа нь наад морьтой гамболдоо зайлуулаад хэлтэй устай соелтой эрдэмтэй хөлбөмбөгт үнэнээсээ дуртай хүн тавь.

    goojuur33@yahoo.com

    GD Star Rating
    loading...
  13. attilla says:

    liverpool yaj bn aa

    GD Star Rating
    loading...
  14. Chimed says:

    Bayarlalaa saihan medeelluud ugsund.

    GD Star Rating
    loading...
  15. CFC says:

    Ok saihan medee bna

    GD Star Rating
    loading...
  16. Frost says:

    Inter, Barca 2 hoorondoo tentsej bsan ni deer bhoo. Tegehgui bol Dinamo Kyiv, Rubin Kazan nar evgui ursuldugchid shu. ali neg ni manai 2 avargiig husaad garaad irj magadgui l baih shu.
    Bi ug ni Rubin-g hojino gej bodjiisiin. Dinamo-d Shevchenko butsaj irsen gej medsengui. bagiin toglolt ni ilt saijirsan bnalee Dinamo

    GD Star Rating
    loading...
  17. OK SPORTIIN TSONHIINHON MEDEEG INGEJ ORIILJ BHA HEREGTEI TA NAR NO1 shuu mongoldoo sportiin hamgiin tom portal shuu. Minii shuumjleliig ter dor ni zassan bn ustagtsan bsiin. TNX all

    GD Star Rating
    loading...
  18. FC_ LIVERPOOL says:

    Inter, Barsa 2 iin ali neg ni hesgeesee garch chadahgui ee. Hesgees garah 1 bag ni Dynamo Kiev bh bolno. Harj bgaarai zaluusaa

    GD Star Rating
    loading...
  19. nisdeg_melkhii says:

    frost yaasan shaadag gar ve?dynamo-n toglolt-g uzsen yum bol garaanii bureldehuund garsan shevag haraagui bhdaa yadag yum be?medsengui ch geh shig ali deer l orson shd

    GD Star Rating
    loading...
  20. WELCOME says:

    http://avarguudiin-lig.blog.banjig.net/

    GD Star Rating
    loading...
  21. tulga says:

    noomoi gej hun goyo yum bichij.hul bombogiin holboonii asuudal yag mongold baigaa niig miin asuudaltai adil.bid nii uzezen yadah yostoi capitalism!!!!iim l niigemd bid baij abina sh dee.noomoi???????

    GD Star Rating
    loading...
  22. nyam says:

    iluu ih medeelel bval sain bna tuhain udur bolon heseg tus buriin medeelllig haruulbal sn bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: