loading...
Италийн Милан хотноо болсон ДАШТ-д манай боксчид түүхийн хамгийн шилдэг амжилтаа үзүүлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Медаль авсан тамирчид маань бүгд өөр өөрийн онцлогтой. П.Сэрдамба гэхэд боксын спортоор дэлхийн аваргын алдарт хүрсэн анхны тамирчин болж түүхэнд тэмдэглэгдсэн. Н.Төгсцогтын тухайд 17-хон насандаа ДАШТ-ий финалд шалгарч, монгол хөвгүүд ямар авьяастай болохыг харуулсан. Тэгвэл У.Мөнх-Эрдэнийн олзолж ирсэн хүрэл медальд чин сэтгэлээсээ баярласан хүн олон байлаа. Энэ тамирчин олон жилийн турш Монголын боксын нүүр царай болж, олон ч медаль эх орондоо авчирсан гавьяатан. Гэвч тамирчин хүний хамгийн том мөрөөдөл болсон олимп, ДАШТ-ээс медаль авч чадалгүй өдийг хүрсэн юм. Энэ ч утгаараа Миланы рингнээс авчирсан энэ хүрэл тун амттай медаль байсан нь тодорхой. Мөнх-Эрдэнийг эх орондоо ирээд байхад нь уулзаж, ДАШТ-ий талаар ярилцлаа.
-Юуны өмнө олон жилийн зорилгоо биелүүлж, ДАШТ-ээс медаль хүртсэнд баяр хүргэе. Дөрөв дэх оролдлогоороо медальд хүрэв үү?
-Баярлалаа. Би өмнө нь гурван ДАШТ-д ороод медаль авч чадаагүй. Харин энэ жил зорилгодоо хүрч чадлаа. Медаль авсандаа баяртай байна.
-Анх сугалаагаа харчихаад юу бодож байв?
-Миний хувьд сугалаа боломжийн таарсан гэж болно. Хожоод байвал гол өрсөлдөгч нартайгаа сүүлд таарах юм байна гэж бодсон. Гэхдээ өмнөх өрсөлдөгчтэйгөө яаж тоглох вэ гэж бодсоноос бүр холын юм хараагүй ээ.
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвад болсон Дэлхийн цомоос хойш тэмцээнд ороогүй санагдах юм?
-Дэлхийн цомоос хойшхи анхны тэмцээн нь энэ. Миний хувьд гарны гэмтэл сайн эдгэхгүй байсан болохоор саяхнаас ачаалалтай бэлтгэл хийж эхэлсэн. Ойрд тэмцээнд ороогүй болохоор эвгүй л байлаа.
-Гэмтэл хэзээнээс гайгүй болов?
-Тавдугаар сараас арай дээр болсон. Ер нь бэлтгэлээ байнга хийж байсан ч цохилт давтаж чадаагүй. Тэмцээний өмнө ч гэсэн гараа хөндчихнө гээд бэлтгэлээ болгоомжтой хийсэн. Харин яг тэмцээн дээр бол бүх юмаа гаргасан л даа. Нөгөө талаар бэлтгэл бага хийсэн нь надад сэргэлт болж өгсөн сайн талтай.
-Эхний даваанд Словакийн боксчныг 29:1-ээр хожсон. Арай бага тоогоор хожиж болоогүй юу?
-Болж өгвөл байгаагаа бүгдийг нь гаргах хэрэгтэй л дээ. Сая би таван тоглолт хийсэн. Словакийн боксчны хувьд нөгөө дөрвөөсөө арай сул юм билээ. Гэхдээ ур чадвар, техник дутуу ч хүчтэй цохилттой тамирчин байсан. Ер нь том тэмцээний эхний тоглолт ямар ч тамирчинд хүнд байдаг. Эхлээд гайгүй өрсөлдөгчтэй таарчихвал цаашаа амар байдаг юм. Энэ тоглолт надад сайхан бэлтгэл болж өгсөн.
-Дараа дараагийн тоглолтуудынхаа талаар яривал уншигчдад сонин байх болов уу?
-Хоёрын даваанд Румыний тамирчинтай тоглосон. Би энэ боксчныг өмнө нь харж байгаагүй. Харин миний жингийн бусад тамирчид сайн таньдаг юм билээ. Би энэ жил Европын цуврал тэмцээнүүдэд оролцоогүй болохоор бусадтайгаа бараг тоглож үзээгүй. Энэ румын мэдрэмжтэй, солгой өрөлттэй эвгүй боксчин байсан. Би эхний раундааас нэг, хоёр оноогоор илүү болж, цаашаа бага багаар оноогоо нэмсээр хожсон.
-Гурвын даваанд эзэн орны боксчинтой таарсан. Ер нь ямар ч тамирчныг нутаг дээр нь хожих хэцүү гэж ярьдаг шүү дээ. Энэ тоглолтод шүүгч нар оноо дарах зүйл ажиглагдсан уу?
-Илүү тоглохгүй бол болохгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ яах аргагүй илүү байсан болохоор шүүгч нар нутгийн тамирчныг яаж ч дэмжээд хэцүү л дээ.
-Өмнө нь олимп, ДАШТ-д медалийн төлөө тоглоод хожигдож байсан. Энэ удаа хариуцлагатай даваандаа дахин гараад ирэхээр сэтгэл санаа ямархуу байв?
-Энэ тоглолтод л хариуцлагатай үзэхгүй бол болохгүй гэдгийг сайн ойлгож байсан. Өмнө нь хэд хэдэн удаа медалийн төлөө гарч ирээд хожигдож байсан. Тиймээс энэ алдаагаа давтахыг хүсээгүй.
-Эхний хоёр үед оноогоор хоцроод нэлээд сандаргасан шүү?
-Эхлээд яалт ч үгүй оногдоод оноо алдсан тал бий. Харин тоглолтын явцад урд гарын хажуугийн цохилт оновчтой болсны дараа нөгөөх чинь сулраад ирсэн. Энэ нь оноо авахад нөлөөлсөн дөө. Тэгээд сүүлийн хэдэн секундэд хожлын оноо авсан.
-Медалийн оосроос атгаад авсны дараа юу бодогдох юм?
-Хожсон болохоор сайхан байлаа. Ямар ч байсан медальтай гэж бодохоор сэтгэл санаа нэг л сайхан. Гэхдээ медаль авчихлаа гээд тайвшраагүй ээ. Энэ боломжоо бүр сайхан ашиглах ёстой гэж бодож байсан.
-Кубын боксчинд яагаад хожигдчихов? Тактикаа буруу сонгов уу?
-Би өөрийгөө буруу тоглосон гэж бодохгүй байна. Өмнө нь Дэлхийн цомын финалд тоглоход би тасралтгүй довтолсон хэрнээ оноогоор хол хожигдсон. Тиймээс энэ удаа дэндүү улайралгүй, хүлээж, болж өгвөл өөрийг нь довтлуулж тоглоё гэж бодсон. Сотолонготой хянуур тоглохгүй бол эвгүй л дээ. Би тоглолтын дундуур өөрийгөө илүү байгаа гэж бодоод завсарлагаанаар оноо асуухад дутуу яваад байдаг.
-Сүүлийн хагас минутад хоёр оноо дутуу байсан. Өөрийгөө хожигдож байна гэдгийг мэдэж байсан уу?
-Багш нар оноо дутуу гэж хэлсэн л дээ. Гэхдээ дутуу байна гээд хамаагүй дайрч болохгүй. Ганц хоёр оноо бол нөхөх боломжтой. Тиймээс хамаагүй дайралгүй харж байгаад оновчтой цохилтоор оноо авья гэж бодсон. Ер нь бокст урагшаа довтлох биш, ухарч, хамгаалж тоглох нь амар байдаг. Сотолонго ч зальтай, хурдтай боксчин. Гэхдээ нэгэнт өөрийнхөө тоглолтыг гаргаад хожигдсон болохоор өнгөрсөн хойно нь харамсаад яахав.
-Энэ медаль өөрт чинь том урам хайрласан байх…
-Би өмнөө тавьсан нэг зорилгоо биелүүлээд ДАШТ-ээс медаль авчихлаа. Цаашид надад сайхан боломж буйг мэдэрч байна. Өөртөө итгэх итгэл ч нэмэгдсэн. Энэ жил намайг медаль аваасай гэж олон хүн хүсч байсан юм билээ. Тэрийг нь энд ирээд л мэдэрлээ.
Миний хувьд олон жил бокс тоглолоо. Гэхдээ 2007 оны сүүл, 2008 оны эхэн үеэр өмнөхөөс илүү сайжирсан гэж боддог. Өмнө нь техник, ур чадвар муу ч гэсэн хожъё гэсэн сэтгэл, бие бялдар, арга туршлагаараа л ялалт аваад явдаг байж. Харин энэ үеэс миний тоглолт илүү сайжирсан. Мэдээж үе үеийн шигшээгийн багш нар намайг сайжруулах гээд зөндөө л ажилласан. Гэхдээ би тэр болгоныг нь сайн сурдаггүй байсан юм болов уу.
-Энэ удаагийн ДАШТ-д манайхан багаараа сайхан амжилт гаргалаа. Нөгөө хэдийнхээ талаар юу хэлэх вэ?
-Би нөгөө хэдээрээ их бахархаж байгаа. Манайхан бүгд сайн тоглосон. Хэдийгээр зарим нь медаль авч чадаагүй ч тоглолт нь хамаагүй сайжирсан гэж бодож байна. Манайхан эхний өдрөөс л багаараа ялаад явсан. Энэ нь бусад тамирчдын сэтгэлзүйд ч том нөлөө үзүүлж байгаа юм. Их сайхан баг бүрдсэн. Манай П.Сэрдамба бусдаасаа илүү хурдтай, тэвчээртэй. Тэрнийхээ хэргийг сая гаргалаа. Н.Төгсцогт гэхэд ийм залуудаа ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа. Цаана нь ДАШТ-д явж чадаагүй олон сайхан хүүхэд байна. Ингээд бодохоор Монголын бокс огт өөр түвшинд гарсан нь харагдаж байгаа юм. Ер нь монгол хүний онцлог, авьяас чадвар бусад орны тамирчдаас өөр юм гэж боддог. Манайхныг амжилт гаргаад ирэхээр улсын нэр хүндэд ч чухал нөлөөтэй. Бусад орны тамирчид Монголын боксчдыг их хүндэлдэг болсон нь ажиглагдаж байгаа.
-ДАШТ-ий явцад гарын гэмтэл сэдэрч, тоглолтод нөлөөлөв үү?
-Тэр тал дээр гайгүй шүү. Гэхдээ сая би гэмтэлтэй хуруундаа гипсэн хамгаалалт хийж тоглосон. Хамгаалалт хийсэн тулдаа гайгүй тоглож байгаа юм. Уг нь ингэхийг хориглодог л доо. Тийм болохоор тоглож дуусчихаад нөгөөтхөө бусдад харагдалгүй сугалж авах гэж бараг илбэ үзүүлэх дайны юм болно. Хэрвээ үүнийг хийгээгүй бол өвчин намдаах тариа хийгээд ч нэмэргүй. Цохиход ч халширмаар байгаа юм чинь.
-Гэмтэл чинь хэзээ бүрэн эдгэх бол?
-Одоо санаа зовоох асуудал энэ л болоод байна. Бэлтгэл дээр хөндчихөөд байгаа болохоор эдгэрэх нь удаан юм. Одоо том тэмцээний ард гарсан болохоор гэмтлээ л сайн эдгээхийг зорьж байна.
-Уучлаарай, нэг эвгүй юм асуух нь. Бээжингийн олимпод медалийн төлөө ялагдсаны дараа хэвлэлээр өөрийн чинь талаар нэлээд шуугисан. Яг медалийн төлөө тоглохын өмнө ар гэрт нь асуудал гарсан болохоор сэтгэл санаа үймрээд тоглож чадаагүй гээд л. Олны дунд тархсан энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Хэвлэлүүдэд ингэж бичсэн байхыг харсан. Тийм зүйл болоогүй ээ. Зарим нь үнэн учрыг мэдсээр байж ийм цуурхал тараасан байсан. Тэр үед жин хассан, тэгээд хийсэн бэлтгэлдээ ядарч байсан болохоор чухал тоглолтын өмнө сайхан унтаж амаръя гэж бодоод нойрны эм уусан юм. Ингэхдээ тунг нь арай хэтрүүлчихэж. Түүнээс болж тоглолтон дээр зайгаа мэдрэхээ байчихсан. Энэ бол цэвэр миний өөрийн алдаа байсан.
-Энэ жил хүүхэдтэй болсон гэсэн. Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач?
-Энэ жил хөөрхөн охинтой болсон. Охиныг минь Мөнхцэцэг гэдэг. Эхнэр Х.Цэрэндолгор энэ жил дээд сургуулиа төгссөн.
-Цаашдын зорилго юу байна? Лондонгийн олимп хүртэл үзнэ биз дээ?
-Миний хувьд эндээ тууштай үзэж байгаад Лондонгийн олимпод орох, эсвэл мэргэжилд шилжих гэсэн хоёр зам байна. Удахгүй шийдвэрээ гаргана аа.
-Ярилцсанд баярлалаа. Дахиад олон жил монголчуудаа баярлуулаарай.
-Энэ дашрамд намайг дэмжиж байсан бүх монголчууддаа баярлалаа гэж хэлье.
loading...




Iluu Iluu
loading...
чамайг медаль авсанд үнэхээр их баярласан шүү.Харин одоо мэргэжилд тоглож амьдралаа хөө.Сайн тоглож их мөнгө олж ээж эхнэртээ тус болоорой.Олимпын боксоор бол шаардлагатай байгаа мөнгөө олж чадахгүй байх аа. Амжилт хүсье Мөөгий
loading...
Goe tamirchin shvv chi chadna aa chi chadishdee
loading...
Tiimee chamaig medal avaasai gej mash ih husseeeeen
loading...
mash ih bayarlaj yavdag shuu!!! suuliin uyiin badaruugan serdamba enhzorig nariig garch ireegui bhad monh-erdene l mongoliiin bokciig nuuriin toloolj bsan . uitumengees hoish manai bokc neg heseg unatsan bsan ter ued monh-erdene l avch yavsan shuu dee . nadad bol ene zaluud hodolmoriin baatar ogohod ogt buruudahgui sanagdaj bna
loading...
Мөнхэрдэнийн ярилцлагыг уншихад яг л энгүүн үнэн үг үнэртэж байна даа.Өөрийгөө зөв үнэлж цэгнэнэ гэдэг их ухаан юм шүү.алдаагаа хүлээдэг,учраа ухаардаг энэ залууг сайн сайхан яваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.Мөнхэрдэнэд амжилт хүсье.
loading...
Munx erdene odoo xed xeden xuu turuul,Aabiinxaa shiiriig xataasan xeden delxiin abarga olimpiin abarga turuulerei AMJILT XUSIE good luck,LOndongiin olimpid uzne shuu muugiiiiiiiiiiiiii XOROOLOLIIN 52-R bairnii naizaasaa chini
loading...
Muugii ahaa ta sain tamirchin taniar baharhaj bnaa.Ta mash zow vzel bodoltoi ih uhaantai,hamgiin buuri suuritai ni yum bn lee.bi daraa uulzhaaraa tanid oroo ognoo zawal.Mglchuudiin baharhal tanid amjil.Boxiin bvh tamirchid urgshaa
loading...
Munkh-Erdene bol Uitumengees xoish Mongoliin boxiin gants nuur tsarai bolj bsan, olimp delxiin avargad gantsaaraa l erx avch yvdag bsan, daanch az dutaad medal avch chadaagui ene udaa unexeer chadlaa.davaj neg l boloxgui bsan davaagaaraa negent davaj chadsanaas xoish odoo tuund zunduu amjilt irnee. manaixaas olimp delxiin avarguud tursun ch gesen Munkh-Erdene bas delxiid enetei shildeg boxchin shuu. amjilt az jargal xusie gej.
loading...
unheer sain toglogch shuu saihan yrisan bna.altnii daitai hurel medal avsoon neeree humuusiin helj bga ni unen shd mongol gants boksiin nuur tsarai bsan shuu.moogii ch ih saihan toglolttoi shuu dandaa l medaliin toloo togloltond ylagdaad bsan ym ene jil harin huuhedtei bolood huuhed chin eveej dee ohindoo saihan belegtei irsen bna.odoo tesej bgaad olimpod oroltsoh heregtei.
loading...
Mongolchuud bid baharhah olon saihan huntei. Tednii neg n Munkh-Erdene maani gej boddog shu. London 2012 ch hol bna. ter boltol beltgel, formoo barij bna gedeg odoo manai zaluud hetsuu bhaa. oroj chadah uu gevel chadna. Medal avah ni harin Beijing 2008, Milan 2009-s iluu hetsuu baih bolno gedgiig uuruu ch medej bgaa.
Mergejild orson ni deer baihdaa. Dooroos ni olon saihan huuhduud ch garaj irj bna. odoo tedend bolomj olgoj bairaa tavij uguh bolson gej bodjiigoo blgui dee
loading...
uneher saihn tamirchin
loading...
Monherdened amidrald ni az jargal husch ulam ondor amjilt uzuuleerei gej erooeoo
loading...
chi zodog tailah boloogui e chi londongiin olympos medela avbal zodog tailaarai chi zaaval olympos medel avah hun chamd mash ih nitgedeg chi bol ysnii boks chin boloh hun shu de chi londongos mdel avaad daraa ni harin mergejild oroo chamd chmadmdel avsan chin mash ih bayralj bgaa shu de monh erdene
loading...
minii duu sain baina,odoo tuushtai yavaad london d hen bolhoo haruuldaa..meregjil arai demii bizdee.amidraldaa buten ergelt hiij ersdel daguulaad hereggui bha.zorilgodoo ene zamaaraa yavsaar hur.
loading...
chi bol sain bas shildeg tamirchin daanch odgui bas azgui dandaa hiilguulne odoo nas bgaa deeree meregjilruu orson ni deer dee 12 ond 30 hurne duu nar chin ter yued chamaig zodchih yum bishuu tgd 64-t uur hun garna herev amidralaa bodvol 3-5 jil undur tuvshind togloyo gevel mergejil ruu or (yadaj olon tsagiin zuruutei gazar gazar luu yavahgui neg l gazraa neg l zaaland beltgelee hiine bas ter hotdoo zodoldono esvel tsagiin zuruugui gazar)
loading...
mergejild orson n deer bh aa!!!!!!!!! bi sain medehgi ch ter n zov yum shig sanagdaj bna daa
loading...
mnaihaa ene serdamba bie ee tooson bnlee shvv gadnaa hylantsag ch dotroo bol palantsag ym bnlee seree chi bo, hudlaashdee bie ee toooson bogs!!!
loading...