loading...
Рено багаас халагдсан Нельсон Пикэгийн FIA-д өгсөн мэдүүлэг Формула-1 д сүүлийн үеийн ярианы сэдэв болоод байгаа билээ. 2008 онд Сингапурын Гран Прид Рено баг зориуд ослыг зохион байгуулсан гэж тэрээр мэдүүлсэн юм.
Пикэгийн мэдүүлэгт: Сингапурын Гран Прид менежер мөн ING Renault F1 багийн дарга Флавио Бриаторе болон багийн техникийн захирал Пэт Симондс нар уралдааны явцад зохиомол осол хийхийг түүнээс хүссэн гэжээ.Үр дүн нь Сингапурт Рено багийн амжилт оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэжээ. 2008 онд Сингапурын Гран Прид Пикег осолдохоос 3 тойргийн өмнө Алонсо цэнэглэсэн юм.Ослын дараа аюулгүйн машин гарч ирсэн ба бүх машин цэнэглэхээр орход Алонсо шигшэгдэн үлдэж улмаар шөнийн уралдааны анхны ялагч болж байсан түүхтэй.
Пикэгийн мэдүүлэг нийт долоон хуудас бөгөөд өөрийн хийсэн үйлдлийг нотлох баримт, телеметрийн мэдээ зэрэг орсон байна.Удирдлагын өгч байсан заавар ярилцлагуудыг үүнд нэгд нэгэнгүй багтаасан гэнэ.Хэрэв энэ ажлыг гүйцэтгэвэл 2009 онд Рено баг түүнтэй гэрээгээ сунгана гэж Бриаторе түүнд амласан гэжээ.Одоогоор FIA асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргаагүй байна. FIA Реногийн Пэт Симондсийг дуудан байцаалт авчээ. Флавиа Бриаторе хэлэхдээ Пике Реногоос халагдсан гомдлоо тайлж гүтгэлэг хийж байна гэж тайлбарлаж байгаа юм. Харин Ф.Алонсо тухайн үед нууц ажиллагаа явагдаж байгааг огт мэдээгүй үүнийг төсөөлж чадахгүй байна гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн. Үүний хариуд Нельсон Пике жуниорын аав сениор Нельсон Пике ” Фернандо бүгдийг мэдэж байсан” гэж хэлжээ. Гэхдээ үүнийг нотлох баримт одоогоор байхгүй гэнэ.FIA 9 дүгээр сарын 21 нд хийх хуралдаанаар үүнийг эцэслэн шийдвэрлэнэ.FIA 21 нд Пэт Симондсийг дахин дуудан байцаалт авахдаа үнэн мэдээлэл өгвөл түүнийг шийтгэлгүй өнгөрөөнө гэсэн санал тулгаж байна. Хэрэв энэ явдал үнэн гэж нотлогдвол Рено хатуухан шийтгэл хүртэх ба Флавио Бриаторе Рено багийг орхих шаардлагтай болно.
loading...










Manai uls tur biznes sportiin bolon busad byh turliin alivaa ajillagaag yag ingej dygnej asuudliig shiidej surah heregtei shyy nuhduu! UiH-iinhaan shyyh ,porkururiimhoon medevyy !
loading...
пикэг халсаны гор нь энэ дээ пэт багаасаа өөрөө гарвал таарна
loading...
Бриаторе болон Симондс нар огцорлоо гэж байна шүү таминь ээ f1.com руу ороод уншаарай тэгээд сэтгэгдлээ бичнэ биз
loading...