Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хернинг-2009, Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид

GD Star Rating
loading...

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Эрэгтэй
55 кг-Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар (“Хүч” спорт хороо)
60 кг-ОУХМ Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
66 кг-ОУХМ Пүрэвжавын Өнөрбат (Дархан-”Хасу Мегаватт” клуб)
74 кг-ОУХМ Доржваанчигийн Гомбодорж (“Хүч” спорт хороо)
84 кг-ОУХМ Чагнаадоржийн Ганзориг (“Хүч” спорт хороо)
96 кг-Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг)
120 кг-ОУХМ Жаргалсайханы Чулуунбат (“Арслан” клуб)
Эмэгтэй
48 кг-Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл (Орхон-”Хангарьд” клуб)
51 кг-ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг (Дархан-”Хасу Мегаватт” клуб)
55 кг-ОУХМ Юрагийн Гандолгор (“Аварга” БТДС)
59 кг-Спортын мастер Соронзонболдын Батцэцэг (“Замчин” спорт хороо)
63 кг-Спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг (“Замчин” спорт хороо)
67 кг-ОУХМ Бадрахын Одончимэг (“Алдар” спорт хороо)
72 кг-ОУХМ Очирбатын Бурмаа (“Хүч” спорт хороо)

ҮШБ-ийн ерөнхий дасгалжуулагч Б.Гантогтох багаа удирдаж, эрэгтэйчүүдийг Ц.Баярсайхан, эмэгтэйчүүдийг Т.Сүхбаатар нар дасгалжуулах ажээ. Багийн бүрэлдэхүүнд нэг эмч, нэг илээч багтсан байна. Түүнчлэн МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс Данийг зорино.

Жин бүрт жигд өрсөлдөхийн төлөө

Энэ сарын 21-27-нд Данийн Хернинг хотноо болох чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид ирэх бямба гаригт эх орноосоо мордоно. Сөгнөгөрийн амралтад ДАШТ-ий өмнөх үндсэн бэлтгэлээ базаасан шигшээ багийн тамирчид одоо “Найрамдал”-д төвхнөөд байна. Энэ завсарт Улаанбаатарт цөөн хэд хоног бэлтгэл хийсэн ба энэ үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гантогтохтой уулзаж, цөөн зүйлийг тодруулсан юм.

-ДАШТ-ий бэлтгэл хэр хангагдав?
-Шигшээ багийн нэгдсэн бэлтгэл ачааллыг намаас дээшлүүлэх хэмнэлээр явж ирсэн. УАШТ-ий үеэр бэлтгэлийн ачаалал дунд зэрэг байсан бол Сөгнөгөрт цугларалтад гарах үеэс аажмаар нэмсэн. Жилд 1200-1400 цагийн бэлтгэл хийж байж дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой. Тиймээс би үүнд тохируулсан бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөө гаргасан.
-Энэ жилийн ДАШТ-д оролцох багийг урьдынхаас онцлог байдлаар тодруулсан. Шат шатны сонгон шалгаруулалт хийсэн нь тамирчдын идэвхид хэр нөлөөлөв?
-Өмнө нь УАШТ-д түрүүлсэн тамирчин тив, дэлхийн АШТ-д оролцох эрхээ авдаг байсан нь тухайн бөх болон бэлтгэл хангагчдын идэвхийг сулруулдаг байсан. Харин сонгон шалгаруулах хоёр шатны тэмцээн хийдэг болсон нь тамирчдыг байнгын бэлтгэлтэй байлгах нэгэн хөшүүрэг боллоо. Ер нь УАШТ-ий ганц ялалт, ялагдлаар шийдвэр гаргана гэдэг тамирчны хувьд хатуу зүйл шүү дээ. Нөгөө бөхтэйгөө жилийн дараа дахиж барилдана гэдэг дэндүү урт хугацаа. Сонгон шалгаруулах шат, шатны тэмцээнийг зохион байгуулах болсноор жингийн өрсөлдөгчид жилийн турш 3-4 удаа хоорондоо барилдаж, хүн бүрт өөрийгөө нээх боломж гарч байна. Энэ өрсөлдөөний үр дүнд бодит тоо гарч ирнэ. Тэгэхээр шинэ тогтолцоо эерэг нөлөө үзүүлсэн нь тодорхой.
-Ойрын хугацаанд жүдо, боксынхон дэлхийн аваргатай болж, Монголын спортын ертөнц хөл хөөртэй байна. Энэ буухиаг чөлөөтийнхөн үргэлжлүүлнэ гэсэн итгэл, хүлээлт спорт сонирхогчдын дунд байгаа. Хэдийгээр манай чөлөөтийнхөн олимпийн наадамд амжилтгүй оролцсон ч Афинаас Бээжин хүртэлх ДАШТ-үүдэд муу байгаагүй шүү дээ. Ахлах дасгалжуулагчийн хувьд та энэ ДАШТ-д ямар зорилго тавьж оролцох вэ?
-Өмнөх жилүүдэд тодорхой нэг жинд л медаль авдаг байсан. Харин энэ удаа жин бүрт жигд амжилт үзүүлэх зорилготой.
-Жүдо, боксын холбооны удирдлагууд өөрчлөгдөж, шинэчлэлт хийснээр амжилт эрс сайжирсан. Тэгэхээр мөн энэ замналаар явж байгаа чөлөөтийнхөн хэр амжилттай оролцох бол?
-Боксын хувьд Ш.Сайхансамбуу гуайн 7-8 жилийн өмнөөс хөрөнгө хүчээ хаяж тавьсан сайн суурийн үр дүн одоо гарч эхэлж байна. Жүдод ч ялгаагүй олон жилийн суурь байсан. Харин чөлөөт бөхийн хувьд дээр, доороо хэрүүлтэй, хөл толгойгоо олохгүй явсаар амжилт гаргахгүй тарамдсан үе бий. Одоо бол ерөнхийлөгч, удирдах зөвлөлийнхнөөс эхлээд багш, дасгалжуулагчид спортоо хөгжүүлэх нэгдмэл санаа, бодлоготой, эв нэгдэлтэй ажиллах болсон. Миний бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу явбал 2012, 2016 оны олимпод амжилт гаргана. Үүнээс наана ч зорилгодоо хүрэх боломж бий.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    ZA CHULUUTIINHEN MINI HICHEEDEG YUM SHUU TOP-4 BISH TOP 3 BOLOH GEED BN SHUU TSAANA CHIN

    GD Star Rating
    loading...
  2. wow says:

    Manai chuluutiihun chadnaa. Bugdend ni amjilt husie. Minii muu nz hicheegeerei. chi chadna aa. Nz ni chamd amjilt husej bna.

    GD Star Rating
    loading...
  3. batbold says:

    amjilt hvsey

    GD Star Rating
    loading...
  4. Trap says:

    ODOO L AMJILT GARQ BOL MULTARLAA SHUU!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  5. TJL says:

    AMJILT

    GD Star Rating
    loading...
  6. obibat says:

    er 66kg unurbat neg medal chireh bha 2-3 medal avaad ireerei ohiduud sain barildval tuunees ch olon baij boloh bh altaa arai avchirch chadahgui biz dee za za amjilt husey

    GD Star Rating
    loading...
  7. Нөгөө л хүмүүс нь барилдаж байхад амжилт гаргахгүй л болов уу. Гантогтохыг Дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байсан бөхийнх нь хувьд итгэл жаахан төрж байх шиг байна. Түүнээс биш өнөөдөр амжилт хүлээх хэрэггүй болов уу. Харин энэ хэвээрээ байвал цаашид амжилт хүлээж болохоор болсон бололтой

    GD Star Rating
    loading...
  8. reds says:

    judo cholootiin emegteid eron ih yvtsgui ymaa tei.choloot ganst medaltai ireh bhoo za amjilt zaluusaa husie mongoliinhoo neriig ondort gargaad ireerei.

    GD Star Rating
    loading...
  9. Frost says:

    za ter 2012, 2016 onii olymp-d ni l naidlaga tavijiina daa. uuruu ch helsen bna jin jind jigd ursuldunu gene. ter medaliin tuluu toglono gej bodjiino geed ontslood nerlechikh hun algadaa l gesen ug yumuu daa. he he

    GD Star Rating
    loading...
  10. Magy says:

    Уг нь алтан медалийн буухиагаа їргэлжлїїлээд явбал сайхан л байна. Жудо-Бокс-Чєлєєт гээд л…

    GD Star Rating
    loading...
  11. ABCD-korea-gaas says:

    Zuv ern buh bohchuud jigd orsoldoj deesh garch irj baij 1-ees 2 n medal avdag odoo bugd jigd saihan orsoldoh heregtei . Manai chuluutiin bohchuudee Mongol hund ymarshuuhan ih erch huch baidgiig box judo haruullaa odoo ta nariin eelj tuhailbal Naran baatariin eelj

    GD Star Rating
    loading...
  12. Telmuun says:

    Ene tsasan shuuragnaas bolood yvj chadhiimu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.