loading...
141 дэх удаагийн Манчестерийн дерби гоол арвинтай боллоо. Хэдийгээр Карлос Тевезийн бэртэл бүрэн эдгэрээгүй байсан ч Марк Хьюз түүнийг талбайд гаргав. Энэ нь мэдээж 3 тоглолтоор торгуулсан Эманүель Адебайортой холбоотой байсан бөгөөд Тевезийн хамт Крейг Беллами энэ өдөр Ситигийн довтолгооныг бүрдүүлж байлаа. Шүүгч тоглолтыг эхлүүлээд ердөө хоёр дахь минутад үргэлжилж байхад Уэйн Рүүни эхний гоолыг оруулж Олд Траффордод цугласан үзэгчдээ баярлууллаа. Патрис Эврагийн хаалганы өмнүүр өгсөн дамжуулалтыг хүлээн авсан Уэйн хоёр ч хамгаалагчийн дундаас Гивений хаалгыг мялааж чадсан юм. Хэдийгээр тоглолтын эхлэлийг тааруухан тавьсан ч Ситичүүд ”бусад” шиг сандарч тэвдсэнгүй. Хурдтай ”жигүүр”-үүдээ ашиглан сөрөг довтолгооноор гоол оруулах боломжийг эрэлхийлж эхлэв. 16 дахь минутад тэд санасандаа хүрлээ. Гэхдээ энэ гоол тэдний хувьд ”азтай” байдлаар ирсэн гэж хэлж болно. Карлос Тевез, Бен Фостерийн алдааг ашиглан бөмбөгийг булааж хаалганы өмнө ганцаар байсан Гарет Бэррид дамжуулахад, мань эр ядах юмгүй гоол орууллаа. Карлитосыг бөмбөг авах тоолонд ”бүүү” хэмээн орилж байсан Юнайтедийн фенүүд энэ үеэс түүнийг улам чангаар зүхэж эхэлсэн нь тодорхой. Тевез үүнийх нь хариуг гоолоор барих тун дөхлөө. Багийнхаа андуудын зохион байгуулсан гоёмсог довтолгоог Аргентин эр харамсалтай нь хаалганы шон оносноор төгсгөл болгосон юм. Хоёрдугаар хагас тун эрчтэй эхэллээ. Эхний үед бараг харагдаагүй Даррен Флетчер, Райан Гиггзийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг мөргөж багтаа тэргүүллийг авчирсан юм. Түүнийг хамгаалж байсан Гарет Бэрри нуруу намхан тул яаж ч хичээгээд саад болж чадсангүй. Гэхдээ тэдний баяр хөөр удаан үргэлжлэх учиргүй байжээ. Энэ гоолоос ердөө гуравхан минутын дараа Крейг Беллами 16-гийн гаднаас гайхалтай цохилтоор тэнцээний бөмбөгийг хийлээ. Фостерийн 90-ийн буланд ”цөм цохисон” түүний гоол энэ улирлын дөрөв дэх гоол нь юм. 61 дэх минутад Пак Жи Сун сэлгээнд сууж, Луйс Валенсиа талбайд гарч ирлээ. ”Хоёрдугаар давхар”-т илүүрхэх боломжтой гэдгийг мэдэрсэн тул Юнайтедчүүд энэ мөчөөс агаараар түлхүү тоглож эхэллээ. Үүнийхээ хүчинд гоол оруулах хэд хэдэн алтан боломж гаргаж ирсэн ч Гивен үнэхээр ур чадвар гарган багаа аварлаа. Бербетов, Гигззийн хэдхэн минутын зайтай аюултай довтолгоонууд түүний ур чадварыг хангалттай харуулж өгсөн юм. 77 дахь минутад Бербатовын оронд Майкл Оуэн талбайд орж ирлээ. Үүнээс гурван минутын дараа Райн Гиггзийн чөлөөт цохилтыг Даррен Флетчэр мөргөж Бербатовын хийж чадаагүиг хийлээ. Тооны харьцаа 3 : 2. Нэгэнт алдах зүйлгүй учир Марк Хьюз хамгаалагч Де Ёонгийг суулгаж Мартин Петровыг довтолгоонд дэмжүүлэхээр оруулж ирлээ. Гэвч тэдний удаа дараалсан оролдлогууд үр дүнд хүрэлгүй байсаар 90 дэх минут хүрэв. Гэтэл Юнайтедийн хамгийн шилдэг хамгаалагч Рио Фердинанд байж болшгүй алдаа гаргаж Крейг Белламид бөмбөгөө алдаж орхив. Зүүн жигүүрээр хурдалсаар Беллами Фостерийн хаалганд гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. ”Глори Глори” хэмээн дуулж байсан Юнайтедийн фенүүдийг энэ гоол чимээгүй болгож чадсан юм. Үүгээр Олд Траффодын гоолын мөндөр дуусах учиргүй байжээ. Бүгд эцсийн үр дүн тэнцээ гэдэгтэй эвлэрээд байсан мөч буюу 95 дахь минутад ”Алтан жаал” Майкл Оуэн алт шиг үнэтэй гоолыг Манчестер Юнайтедэд авирч, фенүүддээ үнэхээр гайхалтай бэлэг барилаа. Тоглолтын цаг дуусах мөчид орсон тул Ситичүүдэд дахин довтлох боломж олдсонгүй. Ийнхүү Сер Алексийн хөвгүүд улирлын 5 дахь ялалтаа авч, 15 оноотой хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин Сити анхны ялагдлаа ийнхүү амсаж байна. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Фергюсон ”Үнэхээр ширүүн тоглолт боллоо. Магадгүй энэ тоглолт дербийн түүхэнд алтан үсгээр бичигдэх байх. Ситичүүд сайн бүрэлдэхүүнтэй хүчтэй баг болсон байна. Гэхдээ биднийг ялах хэмжээнд арай хүрээгүй бололтой” гэжээ. Дашрамд дурьдахад 2 гоол оруулсан Беллами тоглолтын дараа Юнайтедийн нэгэн фанатад гар хүрээд амжжээ. Үүнийхээ төлөө Уэльс эр ямар нэгэн шийтгэл хүлээх нь тодорхой. Одоохондоо энэ талаар өөр мэдээлэл ирээгүй байна.
“Манчестер Юнайтед” – “Манчестер Сити” – 4:3 (1:1)
Гоол: Руни, 2 (1:0). Бэрри, 16 (1:1). Флетчер, 49 (2:1). Беллами, 52 (2:2). Флетчер, 80 (3:2). Беллами, 90 (3:3). Оуэн, 90+6 (4:3).
“Манчестер Юнайтед”: Фостер, Видич, Эвра, О`Ши, Фердинанд, Пак (Валенсия, 62), Андерсон (Кэррик, 90+3), Флетчер, Гиггз, Бербатов (Оуэн, 78), Руни.
“Манчестер Сити”: Гивен, Ричардс, Лескотт, Коло Туре, Бридж, Бэрри, Райт-Филлипс, Де Йонг (Петров, 82), Айланд, Беллами, Тевес.
Шар хуудас: Тевес, 27. Андерсон, 36. Видич, 43. Беллами, 58.
Шүүгч: Аткинсон (Англи).
loading...




zailaa manu sain bn shdee ta nar yu chaddag gej manu g muulaad bgan ta nar bumbuguu ushigluj ch chaddaggui biz dee sucker !!!!!!! manu sain bn aztai ch bn iim l uchraas hugshin tugzug owen iig avsan bhgui yu daa. odoo chelseag alaad drogbag anelkagiin …. chiheed hay .
loading...
owenoos uur hun gool hiisen bol ontsgui l baih bailaa. gehdee uneheer tasarhai toglolt bolson shuu.
loading...
nowshiin manu ch aztai bnada. za yahaw harjil baiy amjku shde ugaasa
loading...
Шүүгч 7 минут сунгах ямар хамаатай юм бэ. Тэр хүн Ман Ю-г гоол хийнэ гэж яаж мэдэх юм. Далдыг хардаг далай лам биш. Яагаад Ман Сити гоол хийж болоогүй юм. Тэд ч бас чаддаг бол гоол хийх л байсан. Харин чадаагүй биз дээ. Тэгэхээр хэдэн минут илүү тоглуулсан гэж тэр хожигдсон багийг дэмжээд байгаа хүмүүс битгий гонгино. Юманд бас учир байдаг юм.
loading...
erwe
loading...
manugiin fanatuud zailaa vmhii shrek tsaana chini chelsea hojogdohgvi alj bna aa manu chelseag gvitswel gaihna shv man citygiin adebayor robinho baihgvi bnashdee man city arail neg bag boloogvi bna bag bolwol vmhii manu ee manu yu yum be manugiin fanatuud manugaa bohsondoo jih med vv
loading...
arsenalaa teneg novshoo clubiig bugsunduu chihej boldog ymu teggvel chi ehleed naa teneg arsenalaa chiheed uzuulchih tegvel bid bas chihii teghuu.teneg golog mini ama tataj yvaarai olon arsenaltaigaa hol yvaarai manc-d aluulsan daa huurhii tegeed uurlaad bgamuu ain…tm ym bna l daa.neg bag bolchihson bolool arsenal-iig but niregsen ym bishuu bag bolj chadaagui bga ym bol arsenal ch huurhiiduu udii bna duu.gunners-iig cham shig teneg ymnuud temjdeg bolhoor ingeed bgan shd har hel am tattalsan.
loading...
haalgach-n muugaas balrah duhson.gehdee 2 bagiin hoorond zuruu bainaa.ferguson gemteed sain edgeeggui rio-g oruulsan n aldaa bolj.van der saar ergeed irvel >>>uchigdor van der saar baisan bol 3 goaliin bagaar bodohod 1 -g barichih baisan.community shield, burnley … bas adil.foster surch baigaa yum gehdee man u -n 1-r bag tiim keepertei baij bolohgui.
loading...
ene bugsundu chih gsn comment aimar ih bnashu. hahahaha danda no-toi garuud comment bicheed bnaudaa hahahaha
loading...
whahahaah zochin goy shaasn za ter yhav manu maci 2iin ene n ilu ter n iluu ghd odoohondo ert yvtsaasaa l haragdan shuude mancitygiin dovtlogch nar bahku bsniig ugasa medej bga harin manu buren bureldhuunere bsn gehdee l jinhene bag bol jinhene bag bdiim baina manai real l odoo manu shig jinhene bag boloh heregtei bnda barca shig ch gehhimu bas time hehe
loading...
goe toglolt bolson olon goaltai. neg ni xiichixeer udaxgui xariug ni barial. manu-giin ar tal jaaaxan xariutslagagui bailaa. rio foster 2 city-d goal belegleed. manu ch suuldeee bumbugdsunduu ter given unexeer sain bsan. city ch evgui bag bolsiin bnadaa. odbayar bsan bol xarin vidic rio 2-t tuuniiig barixad amar bx um bishuu. jijig bietei xurdtai tosnii ut shig tevez bellamy gex met garuudiig guitsexgui zovj bnaleeshdee. aztai bol aztai bsan gexdeel xojil bol xojil margax um baixguie.
loading...
Bolomjiig saihan ashiglasan Manu-d bayar hurgei!
loading...
manu aztai hojloo owen owen argagvi l angliin shigsheegiin dowtlogch yum daa
loading...
Manu premierleauge-d neg t bichigdej ehellee.
loading...