Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад » Испани – Европын аварга

GD Star Rating
loading...

logoСагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Польшид болж, 2006 оны Дэлхийн аварга, 2007 оны Европын дэд аварга, 2008 оны Олимпийн дэд аварга Испаний шигшээ баг түрүүллээ. Тэд тэмцээн эхэлснээс хойш хамгийн хүчирхэг шилдэг баг байсан, үүнийгээ ч амжилтаараа баталсан болно.

Испани аваргын төлөө Катовиц хотод Сербитэй тоглож 85:63 харьцаагаар хожсоноор тивийнхээ аваргаар анх удаа тодорч байна. Испани эхний үед л 15 оноогоор хошуучилж, улмаар эхний хагасыг 23  онооны илүүтэй өндөрлүүлж, сүүлийн хагаст тооны давамгайллаа хадгалсаар амархан хожил авчээ. Уг нь тэмцээний эхний өдөр эдгээр багууд Варшавт тоглоход Сербийн баг хожиж байв.

По Газоль аваргын төлөө 18 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийсэн төдийгүй энэ тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон юм. “Энэ жил миний хувьд итгэмээргүй сайхан жил болж байна. Эхлээд НБА-ын аварга болсон, дараа нь тивийн аваргад түрүүллээ” гэжээ.

Хэдий түрүүлж чадаагүй ч Сербийн багийн хувьд энэ нь муугүй амжилт. Сагсан бөмбөгийн уламжлал сайтай тэд 2 жилийн өмнө юун тивийн аваргын шигшээ тоглолтонд шалгарах манатай явж байсан юм.

{EFD7C945-AF37-4E8A-A309-EC21C61AD660}flexible

Европын аваргын төлөөх тоглолт:

Испани – Серби 85:63 (24:14, 28:15, 15:15, 18:19)
Испани: П.Газоль (18), Фернандес (13), Наварро (12), Рубио (10), Рейес (7), Кабесас (7), М.Газоль (6), Льюль (5), Гарбахоса (3), Клавер (2), Лопес (2), Мумбру

Серби: Трипкович (15), Величкович (15), Крстич (12), Радулица (6), Теодосич (5), Перович (4), Тепич (2), Маркович (2), Попович (1), Паунич (1), Бьелица, Макван

Европын аваргын хүрэл медалийн төлөөх тоглолтонд Грекийн баг Словенийг тал бөмбөгний зөрүүгээр хожлоо. Тэд 2005 оны Еврод түрүүлж байжээ. Харин Словений баг түүхэндээ анх удаа тивийн аваргаас медаль авах дөхсөн ч аз дутлаа.

Хүрэл медалийн төлөө тоглолт:

Грек – Словен 57:56 (16:13, 15:11, 11:13, 15:19).

5-р байрын төлөө Францын баг Хорватыг 69:62-оор хожжээ. Эдгээр 6 баг ирэх жил Туркт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Харин манай хойд хөрш ОХУ-ын баг тэмцээнд 7-р байр эзэлснээр ДАШТ-ын эрх авч чадсангүй.

{9C5A1A0B-AE2C-4295-B4D3-FBC765C4061F}flexibleЕвропын аварга шалгаруулах тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Испаний По Газоль тодорсон байна. Газоль энэ тэмцээнд дундаж оноо (18.6), блок шотоор (2.2)  бүх тоглогчдыг тэргүүлж, самбараас авалтаар  (8.3) удаалсан байна.

Тэмцээний билэгдлийн багт Газолоос гадна түүний багийн Руди Фернандез, Сербийн хамгаалагч Милос Теодосич, Словений төвийн тоглогч Еразем Лорбек болон Грекийн хамгаалагч Василейос Спанулис нар багтжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Tsogoo says:

    Энэ баг энэ бүрэлдэхүүн задартал сайн тоглосон хэвээр байх байхаа.

    GD Star Rating
    loading...
  2. MZ says:

    1-t oros l haramsaltai bna . sain toglogchid ni bhgvi gehed ug ni bolomjiin bailaa

    GD Star Rating
    loading...
  3. spain neeree europe-to diildehgui boljee
    delhiid bol usa-g barahgui
    argentina-tai alaltsah bh

    GD Star Rating
    loading...
  4. g says:

    http://www.youtube.com/watch?v=R7vzKWztC18 NBA d durtai n uzeerei !!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  5. Shinee says:

    Spain ch sain bag sain ch toglogchtoi argentina-iig bol hojool garaad ireh bhaa Usa-tai harin ana mana uzeh baih beejingiin olympoor eniigee haruulsan gej helj bolno

    GD Star Rating
    loading...
  6. bb says:

    ugaasaa argintiiniig uzhehee bgaad udaj bga sh dee USA g bol az n taarval l hojino doo hoiton harj l baya

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: