Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Буруу шийдвэрүүд

GD Star Rating
loading...

images

НБА-гийн багт менежерүүд, скаутуудын үүрэг асар их. Тэдний хийсэн солилцоо, драфт, сонголтууд багтаа маш чухал нөлөө үзүүлж, амжилт ялалтын эх үндэс болдог. Гэхдээ бас дандаа сайн байдаггүй, буруудах нь ч бий. Энд эдгээр буруу драфт, чөлөөт агент сонголт, солилцоо зэргээс дурдъя. Гэхдээ сүүлийн 10 жилийн доторхи.

10. Детройт Пистонс Дарко Миличичийг сонгосон явдал

2003 оны драфтын өмнө Пистонсын гарт “дэлхий” байлаа. Бүсийнхээ шигшээд ялагдсан тэдэнд бүх үеийн шилдэгт тооцогдох драфтуудын нэгэнд 2-р байраар тоглогч сонгох эрх байв. Гэтэл тэд юу хийв? Пистонсынхон Кармело Энтони, Дуэйн Уэйд болон Крис Бошийг багтаа хэрэггүй гээд 7 фут өндөртэй, үл мэдэгдэх Европ тоглогч сонгосон юм. Тэрхүү Европ залуугийн нэрийг Дарко Миличич гэдэг. Тэр бүү хэл Пистонс түүнийг үлдээсэн бол Наггетс энэ тоглогчийг авах байсан гэх юм билээ. Миличичийг авсныхаа дараа улиралд Пистонс лигт түрүүлсэн ч Серби тоглогчийн өчүүхэн ч хувь нэмэр тэнд байгаагүй. Жо Думарс олон жил тогтвортой амжилттай тоглосон багийг бүрдүүлсэн л дээ, гэхдээ Миличичийг сонгосон явдал бол түүний маш том алдаа байсан гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.

20darko.1.600

9. Лос Анжелес Лейкерс Кэрон Батлерийг Квэйм Браунаар сольсон явдал

Кэрон Батлер, Чаки Эткинс нарыг Квэйм Браун, Ларри Профит нараар сольсон наймаа явагдаж байжээ. Квэйм Браун бол бүх үеийн түүхэн дэх драфтын хамгийн том итгэл хөсөрдүүлэгч нарын нэг бөгөөд Визардсд огт амжилт олоогүй нэгэн. Лейкерс яагаад түүнд боломж олгосон юм байгаан, мэдэхгүй. Юутай ч тухайн үед дунджаар 15 гаруй оноо авдаг  байсан Батлераараа сольж орхисон байна. Муу л солилцоо. Браун Лейкерст ирээд огтхон ч өсөн дэвшиж сайжраагүй бол Батлер Визардсд очоод лигийн топ хөнгөн довтлогч нарын нэг болон хөгжжээ.

8. Атланта Хоукс драфтаар Марвин Уилльямсыг сонгосон явдал

Асуудлын гол нь Марвин Уилльямсдаа биш юм. Марвин магадгүй лигийн шилдэг тоглогчдын нэг болж магадгүй. Гол нь Хоукст довтлогч хэрэгтэй байсан уу? Үгүй гэж болно. Хоукс өмнөх 2 улиралд драфтаар Жош Смит, Жош Чайлдрас нарыг аваад байсан. Тэдэнд уг драфтын үеэр холбон тоглогч л зайлшгүй хэрэгтэй байсан. Гэвч тэд холбогч аваагүй. Тэр үед Тайрон Луг холбогчоор тоглуулж байсан санагдана. Уг нь 2005 оны драфтад лигийн ирээдүй болсон холбогч нар болох Крис Пол, Дерон Уилльямс, Рэймонд Фелтон нар нэрээ дэвшүүлсэн байлаа. Пол, Дероны нэгийг сонгосон бол залуу Хоуксийн амжилт одоогийнхоос ч сайн байх байсан биз.

7. Денвер Наггетс Кенион Мартинийг авсан явдал

Денвер Мартины төлөө маш ихийг өгсөн. Хамгийн дээд хязгаарт багтахуйц 90-ээд сая долларын гэрээнээс гадна Нью-Жерсид драфтын эхний раундын 3 сонголтоо хүртэл өгч байжээ. Нетст бол энэ нь сайхан наймаа болсон бол Наггетсийн алдагдал маш их. Киддтэй хамт Нетст Мартин гайгүй байсан л даа. Гэхдээ түүнд довтолгооны авьяас чадвар тийм их биш байсан, дээр нь элит холбогчгүй бол үр ашгаа нэг их өгдөггүй, за ер нь бол дундаж тоглогч. Нэмээд гэмтэл бэртэлтэй нэлээн зууралдсан. Сүүлд хүнд гэмтэхэд нь Наггетс цалинг нь өгөөд зодог тайлуулаад дасгалжуулагчийн стаффтаа хүртэл ажиллуулах тухай ярьж байсан санагдана.

6. Орландо Мэжик драфтаар Фрэн Васкесийг сонгосон явдал

Детройт, Атлантагаас ялгаатай нь Мэжикийн сонгосон тоглогч нь багт нь огт тоглоогүй. Драфтаар сонгогдсоныхоо дараа мань Фрэн Европыг орхиж, НБА-д тоглох бодолгүй нь мэдэгдсэн. Өөрөө хэлбэл Орландо ямар ч хэрэггүй тоглогч сонгосон байна. Түүний оронд Дэнни Грейнжер зэрэг залуусыг авах боломжтой л байж дээ.

5. Торонто Рэпторс Винс Картерийг зарсан явдал

Бас нэгэн муу наймаа. Винсийг наймаалаад Рэпторс ямар ч үр дүнд хүрээгүй. Рэпторс түүнийг зараад Алонзо Моурнингийг авсан. Гэвч Моурнинг Торонтод нэг ч тоглолт хийгээгүй. Винсийг явуулаад Рэпторс юу ч үгүй л үлдсэн.

4. Чикаго Буллз Бен Уоллесийг сонгосон явдал

Бен Уоллес тэр үед чөлөөт агент байсан. Буллз түүнийг туршлагатай, лидер байж чадахуйц, хамгаалалтын мэргэжилтэн зэрэг шалтгаанаар сонгосон биз. Мөн дивизионыхоо өрсөлдөгч Пистонстой плей-оффт учраа таарах магадлалтай учраас хүчийг нь сулруулахыг ч бодсон байлгүй. Харамсалтай нь Бен Уоллес 60 сая долларын хариуд юу ч хийж чадсангүй. Яахав Буллз лигийн хамгаалалт сайтай багуудын нэг байсан ч энд довтолгооны тоглогчид хангалттай биш байлаа. Энэ наймаанаас болж цалингийн хоосон зайгүй болсон Буллз багтаа зайлшгүй хэрэгтэй тоглогчдоо авч чадахаа больсон. Тайсон Чандлераа ч Нью-Орлеанс руу зүгээр үдчихсэн. Уоллес байхад Чандлерийн хэрэггүй гэж бодсон байх.

Уг нь Бентэй гэрээ байгуулахаас өмнө Буллзийн ирээдүй гэрэлтэж байлаа. Залуу авьяаслаг тоглогчидтой, драфтын дээгүүр сонголтын эрхтэй, цалингийн хоосон шахуу цэстэй гээд юу л бол юуг бүтээж болохоор байв. Бенийг авснаар энэ бүхэн мартагдсан. Дараа улирлынхаа плей-оффт ч оролцож чадаагүй дээ.
040315_magicLakers_vmed_10p.widec

3. Орландо Мэжик Трэйси МакГрэйдиг зарсан явдал

Энэ жагсаалтанд 2 дахиа багтаж буй ганц баг нь Мэжик болж байна. Трэйси МакГрэйди тэр үедээ лигийн хамгийн хурц од болон гэрэлтэж, бүгдийг хийж чаддаг, гэмтэл бэртэлд ороогдоогүй, залуухан, өлсгөлөн тоглогч байсан. Мэжикийг ганцаараа чирээд плей-оффт оролцуулдаг, Жордантай ч зүйрлэгддэг, Кобигийн гол өрсөлдөгч хэмээн нэрлэгддэг байлаа. Тэр үед ЛеБрон, Уэйд нар ч сураггүй байсан л даа.

Гэвч Мэжик ганц одоо Рокитст зарсан. Түүний оронд Стив Фрэнсис, Куттино Мобли болон Келвин Катог авсан. Цалингийн цэс хоосолсон барьсан юм юу ч байхгүй. Түүнээс хойш МакГрэйди Рокитстоо л байна. Өнөөдөр бол Мэжик лигийн том багуудын нэг боловч тухайн үедээ буюу тэрхүү солилцооны дараа бараг л хог дээр үсрэв үү дээ. Фрэнси, Мобли нар гэмтэл бэртэл гээд огт олигтой тоглоогүй. МакГрэйди ч хийморь нь доройтож, гэмтэл бэртлээс салахаа байж, одоо бол урьд нь од байсан “өвгөн” шиг л болсон. Уг нь миний дуртай тоглогчдын нэг юмсан.

2. Кливленд Кавальерс Карлос Бузерийг явуулсан явдал

Бузер анх жилийн ердөө 600-хан мянган долларын цалин авдаг тоглогч байж. Кавальерс түүнд 6 жилийн 30 орчим сая долларын гэрээ санал болгож. Гэвч Юта Бузерийг илүүд үзэн 2 дахин их мөнгө бүхий гэрээ санал болгосноор Бузерийг урвуулсан гэнэ. Уг нь Кавальерст түүнийг авч үлдэх олон л боломж байсан байна. Хэрэв Бузер энд байсан бол ЛеБроны хамт аль эрт аварга болчих ч байсан юм бил үү. Гэхдээ л Кавальерс Бузерийг зүгээр алдсан ч одоо аварга цолны гол нэр дэвшигч.

1. Нью-Йорк Никс ерөнхий менежерийн албандаа Айзая Томасыг томилсон явдал

Энэ асуудлаар бол юу ч дурдаад хэрэггүй, бүгд тодорхой. Никсийн фэнүүд уучилна биз.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. 1927.mn says:

    http://www.1927.mn :: In Mongolia business starts here!

    Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал вэб сайтад тавтай морилно уу.

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Xamgiin teneg menejer yax argagui A.Tomas!
    Dandaa Xachin toglogchidodtoi asar unetei geree xiisen!
    Mulguu gar!

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    erguu mal tomas!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  4. hongon dovtlogch bhdaa yahavdee hehe

    GD Star Rating
    loading...
  5. crusader says:

    Tsolmonbaataraa chi shuu. T-Mac – iin tuhai jinhene unen zuil bichsen bna. Yostoi l 2000-2005 onii hoorond NBA-iin hamgiin shildeg toglogch nariin neg bsan. Individual statusaaraa Kobegoos iluu bsan yum shuu dee. Minii shuteen yum bgaan T-mac.

    GD Star Rating
    loading...
  6. atlanta says:

    goy shv daraa udaa zow soliltsoo bolsoniig ni gargaarai tmac iin talaar vnen zvitei yum hellee sanal niilj bna gehdee tmac gemtel bertlees boloogvi bol odooch gesen gereltej bui od shdee tmac jinhene l universal ternii sambartaa haygaad goe goe dohdogii ni haraagvi udsan bna shv

    GD Star Rating
    loading...
  7. Batka says:

    Darko l hamgiin buruu songolt bsiimdaa

    GD Star Rating
    loading...
  8. Tom says:

    tmc orlandod bla ch neeh yalgaaguuee you howard 2 2uulaa sn biguud gol ni tmac l azgui ooroo ch suuliin ued hicheej toglohoo bsan bnlee zalhuuraad muu gamin chin ooriigoo tm sn boltson hangalttai hiih yumaa hiitsen gej bodood bgaam bhdaa gehdee bas bertel bertel bertel ene bol hamgiin tom aluur bas darko iin orond wade melo ch yumuu ali negiig ni songoson bol battier iig yavuulahguu bsn bh tegvel ch gasol gay battier wade/melo tgd bas ntr laaj bhguu yu gehdee OJ g avch chadahguu ldee
    TMC 62 13sek 35 oor amjilt bgaa muu aan tiin 2uliral onoonii leader tgd l bolloo uulan ch minii hamgiin durtai toglogch l doo

    GD Star Rating
    loading...
  9. Anand says:

    buh tsag uyiin hamgiin shildeg draft-n 2r D.Milicic songodog ter bol hamgiin azgui yvdal umaa,sanal neg bna

    GD Star Rating
    loading...
  10. shaggy says:

    Darko Milicic ter uydee od bsn yum shuu barun solgoigui shiddeg sambart sain hamgaalalt saitai hamgiin gol ni draft 2 oor PF avhcaad deeerees ogt yadrahiig meddeggui Rasheed awchirsanaas bolj ene zaluu oodlohoo bolison

    GD Star Rating
    loading...
  11. judge says:

    http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...
  12. Nok says:

    Milicic magadgui detroitoos oor sul bagt ochson bol togloltoo hugjuulej yadaj Bogut-n dainii hun boloh bolomj baisan l daa

    GD Star Rating
    loading...
  13. SU says:

    KWAME BROWN l yostoi hamgiin hereggui toglogch buh draft 1 uudiin gutamshig

    GD Star Rating
    loading...
  14. Murat says:

    Tmac orlondod baihdaa jinhene super star bsan. Rockets er ni Tmac d eroosoo tohirohgui bag. odoo orlondod bdag shigee toglolt uzuuleh yum bol ter wade, Kobe eder onigoo shaana daa James ch gesen

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: